Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 303/ШШ2025/00392

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ********************

Хариуцагч: Б************************ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 30,079,733.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч * нь**************************** Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ***************тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан **************** тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 94 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ******************** тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ************* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 28,400,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,623,083.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,650.09 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 30,079,733.62 төгрөгийг зээлдэгч ************* гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *************** нь шүүхэд гаргасан тайлбартаа: Болормаа овогтой Батбаатар миний бие *аас********************* нэхэмжилсэн 30,079,733.62 төгрөгөөс 5 сарын 29-нд 2,500,000 төгрөг төлсөн. Иймд үлдсэн 27,579,733.62 төгрөгийг 18 сарын хугацаанд 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 1,532,208 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч ***************** шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2,500,000 төгрөг төлсөн байх тул нэхэмжилсэн 30,079,734 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг хасаж үлдсэн дүнг 18 сарын хугацаанд тэнцүү төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** нь хариуцаг***************ч * холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 30,079,733.62 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ***************** нь зээлийн гэрээний үүргийн 30,079,733.62 төгрөгийн 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 27,579,733.62 төгрөгийг хариуцагч *************** нь 18 сарын хугацаанд 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 1,532,208 төгрөгийг нэхэмжлэгч*************-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ****************** нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 154,174 төгрөг,  хариуцагч ***************** 154,174 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***************-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ****************нь зээлийн гэрээний үүргийн 30,079,733.62 төгрөгөөс 2,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 27,579,733.62 төгрөгийг хариуцагч ************************ нь 18 сарын хугацаанд 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 1,532,208 төгрөгийг нэхэмжлэгч *************-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 154,174 төгрөг,  хариуцагч *а*********************ас 154,174 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **************-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА