Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0753

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан “Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис худалдан авах” УНТЭ/2025010******* дугаартай тендерийн 21 дүгээр багцын хариуг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах, “М******* т*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд хянагдаж буй “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын нэгдүгээр  төв эмнэлэгт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон 28 дугаар зүйлд заасны дагуу тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны ажиллагааг дуусгавар болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“А*******” ХХК-иас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт холбогдуулан гаргасан “Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан “Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис  худалдан  авах”  УНТЭ/2025010*******  дугаартай тендерийн 21 дүгээр багцын хариуг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах, “М******* т*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд   шүүх   хуралдааны   явцад   нэхэмжлэлээсээ  бүхэлд нь  татгалзвал  шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”  гэж тус тус заасан байна.

“А*******” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/25/2400 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг шүүхэд төлөөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.П*******ыг томилсон байх бөгөөд уг итгэмжлэл /албан бичиг/-д ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар авах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах, эвлэрэх,  шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах эрх”-ийг, мөн хуулийн 20 дугаар зүйлд  заасан нэхэмжлэгчийн бүхий л эрхийг эдэлж, үүрэг хүлээж оролцох бүрэн эрхийг  итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгожээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  нь   нэхэмжлэлээсээ  татгалзсанаа шүүхэд  бичгээр  илэрхийлж,  уг  асуудлаар  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхээ  алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт холбогдуулан гаргасан “Улсын нэгдүгээр төв эмнэлгээс холбогдуулан гаргасан “Улсын нэгдүгээр төв эмнэлгээс зарласан “Онцлог тусламж, үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодис  худалдан  авах”  УНТЭ/2025010*******  дугаартай тендерийн 21 дүгээр багцын хариуг хүчингүй болгуулж, дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах, “М******* т*******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ