| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00026/И |
| Дугаар | 303/ШШ2025/00397 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 303/ШШ2025/00397
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************,
Хариуцагч: ************
Хариуцагч: ****************** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ********талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайн баруун тал болон баруун урд хэсгийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч ********* нарын барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* нь ********* нарт холбогдуулан *********** талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайн баруун тал болон баруун урд хэсгийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын хуулийн этгээд ********** нь хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай компани нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *********баг, худалдааны ***** гудамж, ****** тоот хаягт байрлах нэгж талбарын ********дугаар бүхий 2903 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 2022 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн. Манайх өөрийн эзэмшлийн 2903 м.кв газарт орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөж, Барилгын тухай хуульд болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журамд заасан барих зөвшөөрөл бусад холбогдох баримт бичгийг хуулийн дагуу бүрдүүлж, өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан Архитекторын даалгавар гаргуулж авсан байна.
Гэтэл хариуцагч болох иргэн *********манай газрын баруун талд барилга барьж байсан ба 2024 оны 10 сарын 04-нд уулзахад манай хашааг эвдэж, газрын тодорхой хэсгийг хууль бусаар ашиглаж, өөрсдийн барилгаас нэмэлтээр өргөтгөл барьсан байсан. Тодруулбал манай хажуу талын хашааг бидний зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөж, тус хэсэгт 10 см орчим пасат хийсэн, мөн баруун хойд талын хашааг аваад манай барилгыг налуулаад тавьчихсан тулгаад цементээр өргөтгөл хийгээд квадрат төмөр босгосон байдаг. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.2-т 'орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох боломжгүй болж байгаа юм. Мөн Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11-т Орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг дөрвөөс дээш давхар бол 20 метрээс багагүй байна гэж, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна зүйлийн 14.1.1 .Зураг төслийн дагуу баригдсан байх 14.1.2.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх 14.1.3.Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх 14.1.4.3эргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн шаардлагуудыг хангаж өөрийн эзэмшлийн талбайд барилга барих эрхтэй байтал эдгээрийг зөрчиж байна.
Тэрчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй гэснийг илтэд зөрчиж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. гэсэн манай компанийн болон компанийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлагын эрхийг ноцтой зөрчиж байна.
Ийнхүү иргэн ********нь миний Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хамгаалагдсан эрхэд ноцтой халдаж байгаа асуудлыг түүнтэй харилцан ойлголцож шийдвэрлэхийг оролдсон хэдий ч ойлголцолд хүрч чадсангүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж, мөн зүйлийн 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан тул манай компани Баянхонгор аймгийн ****** баг, ****** худалдааны ****** тоот хаягт байрлах нэгж талбарын **************дугаар бүхий 2903 м.кв газраа хуульд заасны дагуу эзэмшиж чадахгүй байгаа энэхүү асуудлыг даруй шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн энэ талаар холбогдох төрийн байгууллага болох Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад тус байгууллагаас хүн явуулаад хэмжилт хийлгэе гэж хэлдэг боловч манай газар дээр хүн ирж үзлэг, хэмжилт хийж байгаагүй ямар нэг арга хэмжээ огт аваагүй атлаа бидэнд очиж шалгасан зүгээр байсан, чи ер нь хажуу хүмүүстэйгээ учраа олоод явчхаач" гэх хариу өгснийг дурдах нь зүйтэй. Улмаар энэхүү асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх байдлаар манай компани өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх нь зүйтэй байна. Иймд ***************** тоот хаягт байрлах нэгж талбарын 6409010530 дугаар бүхий талбайд хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хариуцагч ************* талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, миний эзэмшлийн талбайн баруун тал болон баруун урд хэсгийг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч ******** нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд ******************-ийн нэхэмжлэлтэй, иргэн************** холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх" гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд маргааны үйл баримт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа доорх байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:
“Хариуцагч ********************* Барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх”.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох хариуцагчийн барилгын зураг төслийг гүйцэтгэсэн ******************-ийн гүйцэтгэсэн барилгын зургууд хэргийн материалын 112-128 дахь талд авагдсан батлагдсан харахад ямар нэг өргөтгөл тусгагдаагүй ба барилгын ажил гүйцэтгэх явцад тухайн өргөтгөлийг барьсан нь мөн хэргийн материалд авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогддог. Энэхүү зураг төсөлд тусгагдаагүй өргөтгөлийг барьсан нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.2-т “орон сууц, олон нийтийн барилга болон үйлдвэр, үйлдвэрийн туслах барилга байгууламжийн хоорондын гал тусгаарлах зайг тооцох” боломжгүй болж байгаа юм. Мөн Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 2.11-т “Орон сууц хоорондын, орон сууц олон нийтийн байгууламж хоорондын болон орон сууц үйлдвэрийн барилга байгууламж хоорондын нарны тусгалд хамааралтай зайг дөрвөөс дээш давхар бол 20 метрээс багагүй байна” гэж, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна" зүйлийн 14.1.1 “Зураг төслийн дагуу баригдсан байх” 14.1.2.“Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх" 14.1.3.“Байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх" 14.1.4.“3эргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх' гэсэн шаардлагуудыг хангаж өөрийн эзэмшлийн талбайд барилга барих эрхтэй байтал эдгээрийг зөрчиж байна. Ийнхүү хариуцагч ******************* нар нь барилгын батлагдсан зураг төсөлд тусгагдаагүй барилгын өргөтгөлийг барьсан болох хэргийн материалын 75 дахь талд авагдсан барилгын зургаас нотлогдох юм. Үүний уршгаар Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, БНбД 30-01-04 заасан шаардлагуудыг манай **************-д тавих буюу **************нарын зурагт байгаагүй өргөтгөлөөс үүдэн би өөрийн барилгын зураг төсөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад баримт бичгээ дахин гаргуулах эрх зүйн үр дагавар үүснэ. Учир нь хариуцагч ******************* нарын зураг төсөлд байгаагүй өргөтгөлөөс дахин хэмжээ авч миний барилга баригдах үр дагавар үүсэхийг би огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ" гэж, мөн зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” үүрэгтэй гэснийг илтэд зөрчиж байгаа төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т Монгол улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэсэн манай компанийн болон компанийн хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлагын эрхийг ноцтой зөрчиж байна гэжээ.
2. Хариуцагч ************* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *************нь Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр баг, ***********нэгж талбарын дугаартай газарт үйлчилгээний орон сууцны барилгын ажлыг хуулийн дагуу барьж гүйцэтгэж байгаа. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн ************** нь миний барьж буй барилгын зарим хэсгийг тодруулбал зүүн хэсэгт, гадна пасадны 10 см хэтрүүлэн барьсан гэсэн шалтгаанаар, шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Би өөрийн эцэг, эхийн өвлүүлсэн эзэмшлийн газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барим газрын техникийн нөхцөлийг мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэж буй бөгөөд ямар нэгэн хууль журам зөрчсөн зүйлгүй. Иргэн ******* нь хувийн эрх ашгийн үүднээс удаа дараа манай барилгын явцад саад учруулж тодорхой баримт нотолгоогүй шүүхэд хандсан нэхэмжлэлийг нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
.... ************миний бие нь нэхэмжлэгч гэх ************ газар руу 10 см орсон гэх үндэслэлийг газар дээр нь очиж үзсэн, харсан шүүгч болон бусад гэрчийн, албаны хүмүүст баярлалаа. ************** миний бие нь өөрийн эзэмшлийн газар дээр барилга барьсан гэдэгтэй итгэлтэй байгаа болно нотлох баримт хүртэл гэрчилж байна. Барилгын гадна фасад болох 10 см буулгах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
3. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй "****************-ийн нэхэмжлэлтэй, иргэн ************** нарт холбогдох, “хариуцагч ***************** барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар дор дурдсан нөхцөлөөр эвлэрэхээр тохиролцов. Үүнд:
1. Хариуцагч ************ нар нь нэхэмжлэгч *************, түүний гүйцэтгэх захирал *********** 2025 оны 08-р сарын 01-ний өдрийн дотор 17,500,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна:
1.1. Энэхүү Эвлэрлийн гэрээний дагуу 10,000,000.00 төгрөгийг 2025 оны 07-р сарын 16-ны өдрийн дотор ***************** Хаан банкны ****** дансанд шилжүүлнэ.
1.2. Энэхүү эвлэрлийн гэрээний дагуу 7,500,000.00 төгрөгийг 2025 оны 08-р сарын 01-ний өдрийн дотор ************Хаан банкны ****** дансанд шилжүүлнэ.
2. Энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар ***************** нь өөрийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан "Хариуцагч ***************** талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага болон 2025 оны 05-р сарын 05-ны өдөр гаргасан №25/026 “хариуцагч **************барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзана.
З. Хариуцагч *************** нар нь өөрийн залгаа газарт баригдах ****************ийн барилгын үйл ажиллагаатай холбоотой хөршийн болон гуравдагч этгээдийн зөвшөөрлийг тухай бүр бичгээр *************-д болон холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгнө.
4. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрснээс хойш үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***************** нь хариуцагч *************** нарт холбогдуулан ************ талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайн баруун тал болон баруун урд хэсгийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч ***************** нарын барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тус тус шаардлагуудыг гаргасан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ***************** нь ****************талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайн баруун тал болон баруун урд хэсгийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч **************нарын барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тус тус шаардлагуудаас татгалзаж, хариуцагч *************** нар нь *******************, түүний гүйцэтгэх захирал Г.Эрхэмбаярт 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 17,500,000 төгрөгийг /10,000,000.00 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор, 7,500,000.00 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус ************ Хаан банкны 5037523295 дансанд шилжүүлнэ/ төлөх, мөн өөрийн залгаа газарт баригдах ***************-ийн барилгын үйл ажиллагаатай холбоотой хөршийн болон гуравдагч этгээдийн зөвшөөрлийг тухай бүр бичгээр *******************д болон холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************** нараас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******************-д олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ************нь ********** талбай хэтрүүлсэн барилгын хэсгийг зогсоож, өөрийн эзэмшлийн талбайн баруун тал болон баруун урд хэсгийг албадан чөлөөлүүлэх, хариуцагч *********** нарын барилгын зураг төсөлд тусгагдаагүй талбай хэтрүүлэн барьсан өргөтгөлийн барилгыг буулгаж, өөрийн эзэмшлийн талбайг албадан чөлөөлүүлэх тус тус шаардлагуудаас татгалзаж, хариуцагч ********************** нар нь*****************, түүний гүйцэтгэх захирал ************* 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 17,500,000 төгрөгийг /10,000,000.00 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор, 7,500,000.00 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус ************** Хаан банкны 5037523295 дансанд шилжүүлнэ/ төлөх, мөн өөрийн залгаа газарт баригдах****************-ийн барилгын үйл ажиллагаатай холбоотой хөршийн болон гуравдагч этгээдийн зөвшөөрлийг тухай бүр бичгээр ****************-д болон холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************** нараас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА