| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2022/00940/И |
| Дугаар | 303/ШШ2025/00398 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 303/ШШ2025/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********************,
Хариуцагч: **************** холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 9,015,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: иргэдийн төлөөлөгч ************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *************** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч**************, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************нь хариуцагч ******************* холбогдуулан гэм хорын хохирол 9,015,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
****************** нь Баянхонгор аймгийн ******************* нэртэй 283,35 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын МУ-012197 дугаартай тугсай зөвшөөрлийг эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /тухайн үеийн нэрээр/-ийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийдвэрээр цуцалсан. Тус шийдвэрийг манай компани эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 489 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 266 дугаартай тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Шүүхийн дээрхи хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу АМГТГ-ийн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5870 дугаартай мэдэгдлээр Тусгай зөвшөөрлийг сэргээснийг бидэнд мэдэгдсэн.
Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Баянхонгор аймгийн ******************* 04/01 дугаартай шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь хамруулан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Бид энэ талаар олж мэдсэн даруйдаа Баянхонгор аймгийн засаг дарга, Ашигт малтмал газрын тосны газар, Баянхонгор аймгийн ********************* зэрэгт удаа дараа хандан албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн З***************** хандан тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг төлөх, эс бөгөөс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангах талаар албан бичиг илгээсэн байдаг. Гэвч ************* удирдлагын зүгээс нөхөх олговор олгох эсэх, эс бөгөөс үйл ажиллагаа явуулах боломжоор хангах талаар бидэнд огт хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор олгоно гэж тус тус заасан. Гэтэл Баянхонгор аймгийн ****************** болон **************нар нь манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний газарт авах замаар ашигт малтмал ашиглах боломжгүй болгосон боловч өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргээ биелүүлж нөхөх олговрыг төлөх эсхүл цаашид үйл ажиллагаа үргэлжлүүлэн эрхлэх боломжоор хангаагүй байна. Мөн МУЗЗНДНТУтХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй этгээд атал засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал газрын тосны газрын хуулийн дагуу тавьсан шаардлага хүсэлтийг биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргадаг. Иймд хариуцагч нар нь энэхүү хууль бус үйлдлээс үүссэн гэм хорын хохирлыг хамтран хариуцаж, бидэнд төлж барагдуулах үндэслэлтэй юм.
Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан техник-эдийн засгийн үндэслэл (цаашид ТЭЗҮ гэх)-ээр тогтоогдсон төслийн цэвэр ашгаар олох ёстой байсан орлогыг тодорхойлдог. МУ-012197 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн алтны шороон ордыг ашиглах 2017 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан ТЭЗҮ-ээр тус төслийн цэвэр ашиг нь 7,782,100,000 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд хариуцагч нар нь энэ хэмжээгээр нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус үндэслэн хариуцагч нараас 7,782,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...гэжээ.
1.2. Нэхэмжлэгч **************нь 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
************** нь тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Баянхонгор аймгийн ***************** холбогдуулан 7,782,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэргийн явцад шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр дээрх гаргуулах нөхөн олговрын хэмжээг 9,015,000,000 төгрөг хэмээн тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг уг дүн болгон нэмэгдүүлж байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг ИХШХШтХ-ийн 58 дугаар зүйлийн 58.2-т заасны дагуу нэмэгдүүлж буй хэмжээ болох 1,232,900,000 төгрөгөөс тооцон төлсөн болно. Тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.
2. Хариуцагч Баянхонгор аймгийн * дар**********************аах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Тус сумын Их булаг (Эх булаг) нэртэй газар нь нэршилгүй олон булаг байдаг. Энэ нь **************** усны тооллогод жил бүр тоологддог. Учир “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуульд хамрагддаг. Усны нөөц бүхий газар төдийгүй Загийн голын усыг бүрдүүлдэг эх үүсвэр нь болдог. Уг ашиглалтын талбайд Хүрэл зэвсгийн үеийн 14 булш, 29 хиргисүүр, хадны сүг зураг маш ихээр байдаг түүхийн дурсгалт газар юм.**************** нь үйл ажиллагаа явуулах талаар багийн иргэдийн нийтийн хурлаар болон иргэдээс сонсох сонсголын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй. Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний 02 дугаар албан бичгийн дагуу *****************************-ын ********************** нэртэй талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд үүний дагуу сумын *н 2021 оны 10 дугаар сарын 07-н*************ий өдрийн 04/01 тогтоолоор газар нутгийг тусгай хамгаалалтад авсныг Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний 8/4802 тоот албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлд бүртгэн авсан. Мөн ******************нэртэй газар нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 07 дугаар сарын 04-ний 09/4699 тоот албан бичгийн дагуу Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй*****************. *нь Монгол улсын үндсэн хуулийн 6.1 дахь заалт Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэсэн заалт, Үндсэн хуулийн 16.2 дахь заалт Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах эрхтэй, Үндсэн хуулийн 7.1 дахь заалт Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг зөрчиж байна гэсэн үндэслэлээр ард түмэн шаардаж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 04/01 тогтоолоор газар нутгийг тусгай хамгаалалтад авсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол ард түмний төлөөллийн байгууллага. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан бодлого чиглэлийг хуульд нийцүүлэн сумын Засаг дарга нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар нь хуульд заагдсан эрх үүргийнхээ дагуу хүнд хэцүү цаг үед ард иргэдийнхээ төлөө ажиллаж байна. *********************** нь хуульд заасны дагуу сумын нутаг дэвсгэр дээр ард иргэдийн дунд төслийн танилцуулга сонсголын үйл ажиллагаа явуулаагүй шууд хэлбэрээр шүүхийн шийдвэрийг албан тоотоор хүргүүлэн их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилснийг төлөх боломжгүй бөгөөд сум орон нутгийг дарамталж байгаа нэг хэлбэр гэж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар үзэж байна гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч ******************* гаргасан дүгнэлтдээ: Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэм буруугүй гэж үзэж байна. *****************нь хэт өндөр мөнгө төгрөг нэхэмжилж байна гэж бодож байна. 10 хово, 2 эксгээн, ажилчдын цалин, түлш эдгээр нь 5 тэрбумд хүрэхгүй гэж бодож байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, MV-012197 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, түүний хавсралт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 489 дүгээр магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 266 дугаар тогтоолын хуулбар, ***********ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/17а дугаар албан бичиг, Баянхонгор аймгийг Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1б/146 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн **************** хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол, ***************ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22/136 дугаар албан бичиг, **************-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22/142 дугаар албан бичиг, ***************-ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22/131 дүгээр албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/5211 дүгээр албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10/4816 дугаар албан бичиг, Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5870 дугаар албан бичиг, ***************-ийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21/54 дүгээр албан бичиг, ****************-ийн Баянхонгор аймгийн************** нутагт орших “Их булаг-1” нэртэй алтны шороон ордыг ашиглах их уурхайн техник-эдийн засгийн үндэслэл, хавсралт, ***************-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23/59 дүгээр албан бичиг,*******************ийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23/83 дугаар албан бичиг, ************-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24/171 дүгээр албан бичгээр шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/66 дугаар захирамж, иргэний үнэмлэхийн хуулбарууд, Баянхонгор аймгийн ************* 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05/06 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн********************2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/03 дугаар хариу тайлбар, хавсралт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн ***************2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/19 дүгээр албан бичиг, хавсралт, Баянхонгор аймгийн ************ 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/18 дугаар албан бичгээр шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн**************** 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/46 болон 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/02 дугаартай албан бичгүүд, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *************** болон 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ************* дугаар шийдвэрийн хуулбарууд, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ********************* болон 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ****************дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбарууд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0022 болон 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ************* дугаартай магадлалын хуулбарууд, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0022 болон 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0589 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбарууд, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өд*************рийн * дугаартай тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаартай хуралдааны тогтоолын хуулбар, түүний хавсралт, шинжээчийн дүгнэлт,************************* гэх газрын зураглалын хуулбар, улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ***************** дугаартай албан шаардлагын хуулбар, Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тогтоолын хуулбар, Баянхонгор аймгийн ***************2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичгийн хуулбар, улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 05-04-014 дугаартай актын хуулбар, Байгалт орчин аялал жуулчлалын яамны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06/6779 дугаартай албан бичгийн хуулбар, Баянхонгор аймгийн ***************** байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 05-04-341 дугаартай актын хуулбар, Баянхонгор аймгийн ******** тамгын газрын 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаартай хяналт шалгалтын удирдамжын хуулбар зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагааны баримтууд, *************-ийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн **************** 2021, 2022 оны ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд зэргийг бүрдүүлсэн.
Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *************** нь хариуцагч Баянхонгор аймгийн ************************* болон ***********************тус тус холбогдуулан гэм хорын хохирол 7,782,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад **************** тамгын газрыг хариуцагчаас хасуулж, Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 9,015,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
2. Хариуцагч **********************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ************нь ************************* нь үйл ажиллагаа явуулах талаар багийн иргэдийн нийтийн хурлаар болон иргэдээс сонсох сонсголын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчин нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй. Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний 02 дугаар албан бичгийн дагуу*****************-ын *нэртэй талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд **************үүний дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 04/01 тогтоолоор газар нутгийг тусгай хамгаалалтад авсныг Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний 8/4802 тоот албан бичгийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлд бүртгэн авсан. ...******************нь хуульд заасны дагуу сумын нутаг дэвсгэр дээр ард иргэдийн дунд төслийн танилцуулга сонсголын үйл ажиллагаа явуулаагүй шууд хэлбэрээр шүүхийн шийдвэрийг албан тоотоор хүргүүлэн их хэмжээний мөнгөн төлбөр нэхэмжилснийг төлөх боломжгүй гэж маргажээ.
3. Шүүх гэм хорын хохирол 9,015,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
4. Нэхэмжлэгч************** нь Баянхонгор аймгийн ******************газарт 283.35 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй, 2038 оны 12 дугаар 09-ний өдрийг дуустал хугацаанд эзэмшиж байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, MV-012197 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, түүний хавсралтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 8-15 дугаар тал/
5. Дээрх тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай шийдвэрээр цуцалсныг нэхэмжлэгч *********************нь эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаснаар, шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/03 дугаартай “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 62 дугаартай “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг тус тус хүчин болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0417 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 489 дүгээр магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 266 дугаар тогтоолын хуулбар зэрэг нь хэрэгт авагджээ. /1 дүгээр хх-ийн 16-59 дүгээр тал/
6. Мөн нэхэмжлэгч ***************-д “... Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 503 дугаар шийдвэрээр танай компанийн Баянхонгор аймгийн ********************нэртэй 283,35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-012197 тоот тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн төлбөрийг хүлээн авч бүртгэх болсныг мэдэгдье...” гэх 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5870 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлжээ. /1 дүгээр хх-ийн 69 дүгээр тал/
7. Гэвч Баянхонгор аймгийн *********************2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай хуралдааны тогтоолоор “... Байгалийн өвөрмөц ховор тогтоц, ховор амьтан ургамал бүхий экологийн хувьд ач холбогдолтой, зайлшгүй хамгаалах шаардлагатай тус сумын Баянбулаг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ************************************* гэх 9603.03 га газар нутгийг “орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг” болгон өөрчлөн тогтоож, тусгай хамгаалалттай байх хугацааг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар тогтоож...” газар нутгийг тусгай хамгаалалтад авсан байна. /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар тал/
8. Нэхэмжлэгч ***************нь Баянхонгор аймгийн ******************* 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай хуралдааны тогтоолд хуульд зааснаар гомдол гаргаагүй, харин Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татаж, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар олгох ёстой нөхөн олговрыг олгоогүй, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол 7,782,100,000 төгрөг нэхэмжилж иргэний шүүхэд хандсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,015,000,000 болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.
10. Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байх, уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан байх, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй ба хохирлын хооронд шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болох ба учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээнэ.
11. Хариуцагч Баянхонгор аймгийн ********************** нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн к, 25 дугаар зүйлийн 25.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай “Газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гаргасан нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй биш, хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд байна.
12. Өөрөөр хэлбэл ************************ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн к, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд заасан “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгүүдэд заасан “аймаг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.”, “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэх зэрэг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд өөрийн сумын тодорхой газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгосон нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй биш гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Нэхэмжлэгч ****************-ийн ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй 283.35 гектар талбайг ********************2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолоор тусгай хэрэгцээнд авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар нөхөн олговор авах эрх нэхэмжлэгчид үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу тус шүүх дэх шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШЗ2023/00413 дугаартай захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаартай “...нөхөн олговрын зах зээлийн үнэ цэнэ 9,015,000,000 төгрөг...” гэх дүгнэлтийг гаргажээ.
14. Гэвч нэхэмжлэгч *****************-ийн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар авах нөхөн олговор нь бусдын гэм хор учруулсны улмаас үүссэн хохиролд хамаарахгүй, харин тодорхой эрхээ хязгаарлуулсныхаа төлөө мөнгөн хэлбэрээр нөхөн авах эрхийг олгож хуульчилсан юм.
15. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *********************ийн ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй 283.35 гектар талбай бүхий газрыг Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/01 дугаартай тогтоолоор тусгай хэрэгцээнд авснаар нэхэмжлэгчийн ашигт малтмал эрэн хайх, олборлох эрхийг хязгаарлуулсныхаа төлөө уг шийдвэрийг гаргасан байгууллага, албан тушаалтан нь нөхөн олговор олгох ёстой гэдгийг хуульд зохицуулжээ.
16. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хохирол гэх агуулгад хуульд зааснаар авах нөхөн олговор нь хамааралгүй учраас нэхэмжлэгч ********************-д гэм хорын хохирол учраагүй байна гэж шүүх дүгнэв.
17. Иймд хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь гэм хор учруулсан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, нэхэмжлэгч ********************-д гэм хорын хохирол учраагүй, тэдгээрийн хооронд шалтгаант холбоогүй байх тул гэм хорын хохирол 9,015,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
18. Иргэдийн төлөөлөгч ************* нь “************************ гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.
19. Мөн тус хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан ******************нь шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 131/ШЗ2023/00413 дугаартай захирамжаар гүйцэтгэсэн ажлын хөлс 28,000,000 төгрөгийн нэхэмжлэх баримтыг шүүхэд ирүүлжээ. /2 дугаар хх-ийн 97 дугаар тал/
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ.”, 53 дугаар зүйлийн 53.1-т “Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ”, 53.1.1-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс;” гэж тус тус зааснаар шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвийн нэхэмжлэх нь шүүхийн зардалд хамаарна.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар шинжээчийн ажлын хөлс буюу шүүхийн зардлыг нэхэмжлэгч “Аурум металс” ХХК-иас гаргуулан шинжээч ********************-д олгох нь зүйтэй гэж үзэв.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч **************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,390,900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн ****************** холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 9,015,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******************-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч****************-иас шүүхийн зардал 28,000,000 төгрөгийг гаргуулан ****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,390,900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА