Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 303/ШШ2025/00399

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***************

Хариуцагч: *************холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ****************** өмчлөх дундын эд хөрөнгөөс адуу ********толгой адууны үнэ 18,050,000 төгрөг, үхэр ****** толгой үхрийн үнэ 44,700,000 төгрөг, ******** толгой хонины үнэ 1,250,000 төгрөг, 27 толгой ямааны үнэ 1,800,000 төгрөг, *********************** машины үнээс 15,000,000 төгрөг, байрны үнэнд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг, дүүгийнхээ дансанд шилжүүлж авсан 72,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөг буюу нийт 124,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, хариуцагч ***********, хариуцагчийн өмгөөлөгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ************ нь хариуцагч **************холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс адуу ****** толгой адууны үнэ 18,050,000 төгрөг, үхэр **** толгой үхрийн үнэ 44,700,000 төгрөг, ****** толгой хонины үнэ 1,250,000 төгрөг, ******* толгой ямааны үнэ 1,800,000 төгрөг, ****************улсын дугаартай *************** машины үнээс 15,000,000 төгрөг, байрны үнэнд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг, дүүгийнхээ дансанд шилжүүлж авсан 72,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөг буюу нийт 124,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2009 онд ************** гэр бүл болж мал маллан амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас бид гэрлэлтээ ******************* орж цуцлуулж байсан. Энэ үед манайх ******************* хүүхэдтэй байсан. Үүнээс хойш 2 жилийн дараагаас эргээд нийлэн амьдарч дахин ************* хүүхэд төрүүлж *******************сумандаа амьдарч байгаад дахиад гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод 2024 оны 2 сард салцгаасан. Одоо миний хувьд тусдаа ганцаараа Баянхонгор аймагт төрсөн эгчийндээ амьдарч байна. Өөрийн гэсэн орон гэргүй өвлийн хүйтэн болох гээд хэцүүхэн амьдарч байна. Хэдий төрсөн эгч ч гэсэн аль алиндаа хэцүү хүндрэлтэй байна. ******************* 9 сард шүүхэд хандан хүүхдүүдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгосон. Бид хамт амьдарч хамтын хүч хөдөлмөрөөр дундын эд хөрөнгөтэй болсон үүнээс өөрийн хувь хөрөнгөө авах хүсэлтэй байна. Уг нь би **************** яриад олон жил хамт амьдарсан хүмүүс байна эв зүйгээ олоод надад тодорхой хэмжээний орон гэр мал хуй тасдан өгөөч гэсэн боловч **************** чам шиг гуйлгачинд юу ч өгөхгүй гэсэн. Бид хамтын хүч хөдөлмөрөөр доорх эд хөрөнгөтэй болсон. Үүнд: 1.2023 оны мал тооллогоор нийт ****** толгой мал тоолуулснаас адуу ******, үхэр ****, хонь ****, ямаа 1**** толгой мал тоолуулсан. Гэхдээ бид малаа тоолуулахдаа тоог нь дараад тоолуулдаг байсан. Яг бодит тоо бол адуу ****, үхэр ******, хонь ямаа нийлээд 1******** гаран толгой байгаа. Нийт малын үнэ 131,500.000 төгрөг болж байна. 2020 онд Улаанбаатар хотоос ланд 100 маркийн цагаан өнгөтэй машиныг эхнэрийн дүү *************** явж авчирсан. ********************* явж авчирсан учраас машины бичиг баримт манай нэр дээр байхгүй ************** нэр дээр байдаг, машины улсын дугаар ******************гэсэн улсын дугаартай цагаан өнгөтэй ланд 100 маркийн машин байгаа. Тухайн үед машиныг 40 гаран саяар авч байсан одоо зах зээлийн ханшаар 30,000,000 төгрөгийн үнэтэй машиныг одоо ***************** эзэмшиж байгаа. 5 ханатай гэртэй хүүхдүүд амьдарч байгаа тул нэхэмжлэхгүй. Баянхонгор аймгийн Баянхонгор суманд захиргааны эсрэг талд баригдаж байгаа 9 давхар байранд 2021 онд 2 өрөө байрыг 100 сая төгрөгөөр захиалсан үүний 80.000.000 төгрөгийг нь 2021, 2022, 2023 онуудад үхэр зарсан мөнгөнөөс өгсөн, Үхрийн мөнгө эхлээд миний да************** орон сууц захиалан бариулах гэрээг 2021 оны 11 дүгээр 25-д хийж урьдчилгааг ************* хаан банкны ************ тоот дансанд хийсэн. Бусад мөнгийг ************** шилжүүлсэн. Бид 2024 оны 2 дугаар сараас хоорондоо тохирохгүй болж цагдаа шүүхээр явж эхэлсэн энэ үед миний дансанд байсан 7200.00 төгрөгийг өөрийн төрсөн дүү болох **************** хаан банкны*************тоот дансанд ************ шилжүүлж авсан байсан. Машины бичиг баримт өөр хүний нэр дээр байрны урьдчилгаанд шилжүүлсэн зарим мөнгө нь ***************** данснаас шилжүүлсэн, эсвэл бэлэн өгсөн байх магадлалтай тул эдгээр баримтыг би өөрөө гаргаж өгөх боломжгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулах байх гэж ойлгож байна. Энэ эд хөрөнгүүдийг авахдаа дандаа мал борлуулсан мөнгөөр авсан.

Иймд дээрх хамтран өмчлөх дундын өмчийн адуу 20 толгой адууны үнэ 18,050,000 төгрөг, үхэр 70 толгой үхрийн үнэ 44,700,000 төгрөг, 22 толгой хонины үнэ 1,250,000 төгрөг, 27 толгой ямааны үнэ 1,800,000 төгрөг, *********** улсын дугаартай ланд 100 маркийн машины үнээс 15,000,000 төгрөг, байрны үнэнд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг, дүүгийнхээ дансанд шилжүүлж авсан 72,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөг буюу нийт 124,400,000 төгрөг гаргуулах өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *********** шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан иргэн ************* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйл нь бодит байдалтай огт нийцэхгүй, зохиомол байдлыг хуурамчаар бий болгохыг оролдсон явуургүй үйлдэл байгаа учир нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүйгээ дараах байдлаар тайлбарлаж байна. ************** нь нэхэмжлэлийн утга дээрээ "... 2011 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхээр орж цуцлуулж байсан. Энэ үед манайх************ хүүхэдтэй байсан. Үүнээс хойш 2 жилийн дараагаас эргээд нийлэн 2 хүүхэд төрүүлж Эрдэнэцогт сумандаа амьдарч байгаад дахиад гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болоод 2024 оны 02 дугаар сард салцгаасан... гэжээ. Үүнийг уншихад 2013 оноос 2024 он хүртэл 11 жилийн хугацааны турш хамтран амьдарсан мэт ойлгогдохоор бичсэн нь оргүй худал зүйл бөгөөд ингэж худал байдлыг үнэн байсан мэтээр бичсэн байгааг үнэхээр гайхаж байна, хамтын амьдрал гэж тодорхойлоод байгааг нь ойлгохгүй юм. Мөн тухайн үед буюу 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2 хүүхэдтэй байсан гэсэн боловч том хүү *******************маань 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн байсныг 06 дугаар сарын 15-ны өдөр гэж буруу бичсэн, дараагийн *********** нь ****************** байсан мэтээр буруу бичсэн байна. Мөн ...Өөрийн гэсэн орон гэргүй өвлийн хүйтэн болох гээд хэцүүхэн амьдарч байна гэсэн нь надаас шалтгаалсан зүйл биш бөгөөд намайг бүх өмч хөрөнгийг нь авч, гэр оронгүй болгосон мэт ярьж байгаа нь үндэслэлгүй, хамтран амьдарсан гээд байгаа хугацаанд хааяа нэг ирж, одоо дахин ийм тийм зан гарахгүй хүүхдийнхээ төлөө амьдаръя гэх мэтээр ярьж, итгэл төрүүлж, нээрээ ч одоо хүүхдүүдээ бодоод эв найртай амьдрах юм болов уу гэсэн итгэлээр хандаж, дахин хүүхэдтэй болоод мөн л хүүхдээ ганцаараа өсгөж, хүмүүжүүлэх, гэр бүлээ авч явах ганц бие эхийн зовлон үргэлжилсээр байдаг. 2010 оны 07 сард салж явахдаа намайг буудал дээр 2 сар гаруйтай хүүхэдтэй орхиод өөрийн гэр, машин, малаа аваад явсан. Ингэхдээ өөрийнхөө малыг бүрэн хэмжээгээр авч дээрээс нь миний малаас томчилж ялгаад авч явсан. Энэ асуудал нь ****************** нэхэмжлэлийн дагуу шүүхээр 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орж шүүхийн шийдвэр гарсан, 2011 онд гэрлэлтээ цуцлуулж, салахад шүүхэд эд хөрөнгийн хувьд маргаангүй гэж илэрхийлсэн, өмнөх жил нь явахдаа хотноос тууж холдуулаад, хээр аваачиж эгчтэйгээ ялгаад өөрийнхөө бүх малаа аваад дээр нь миний өмчлөлд байсан малаас томчилж тарга хүч сайтайг нь ялгаж аваад, надад жижиг голцуу туранхай, эцэнхий цөөхөн хэдэн мал үлдээгээд явсан. ***************** нь малын талаар нэхэмжлэлийн 1 дүгээр заалтад өгөх тайлбар: 2023 оны мал тооллогоор нийт ******толгой мал тоолуулснаас адуу 2**********, үхэр *****, хонь ******, ямаа *** толгой мал тоолуулсан. Гэхдээ бид малаа тоолуулахдаа тоог нь дараад тоолуулдаг байсан., ... Яг бодит тоо бол адуу *****, үхэр *****, хонь *****, ямаа **** толгой байгаа гэсэн байгаа нь мөн л худал зүйл. Учир нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахад малын тоо толгой нь зээлийн хэмжээнд нөлөөлнө, малчны зээлийг төрөөс тэглэнэ гэсэн зүйл яригдаж байсныг сонсоод малчны зээл авах шалтгаанаар малын тоог тооллогын комисст худал тоо өсгөж, өгсөн болохоос дарж тоолуулсан зүйл огтоос байхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хамтран амьдарсан нэрийдлээр тодорхой тооны мал хөрөнгийн эрх өөр дээрээ үүсгэх далд зорилготой байсан гэдэг нь одоо ойлгомжтой болж байна. 2 дугаар заалтад өгөх тайлбар: 2020 онд худалдаж авсан******************** авто машиныг худалдан авсан эх үүсвэр нь аав, ээжийн надад өгсөн мал хөрөнгө, болон ааваас надад зээлүүлсэн мөнгө төгрөгийг, тухайн үед үхэр малыг зарсны үнэ, мөн ааваас надад авч өгсөн **************машиныг 17,000,000 төгрөгөөр зарсны мөнгө зэргээр тодорхой хугацаанд цугларсан мөнгийг ****************** дансанд төвлөрүүлж байгаад би төрсөн дүү **************** машин авахаар явуулж авчруулж байсан юмаа. Энэ машиныг авахад нөхрөөс мөнгө төгрөг авсан зүйлгүй, тэр машиныг авахад **************** мэдээ ч үгүй яагаад гэвэл тухай үед намайг зодчихоод архи уугаад айлуудаар хэсээд яваад өгсөн байсан, намайг ирэхэд хүүхдүүдтэйгээ зайлсан байгаарай, байж байвал ална шүү гэж хүүхдүүдийн дэргэд хэлсэн. Тэр тухайгаа аавд хэлсэн чинь аав манай гэрт ирсэн, аавын машинд суугаад Баянхонгор аймгийн төвд ирээд 5-6 хоног байж байхдаа фэйсбүүк дээрээс зар харж, машин авахаар болсон. Би өөрөө тэр үед карт байхгүй байсан болохоор **************** картад мөнгө хийж, түүнийгээ ашиглаж байсан юм. Яг үнэндээ ут машиныг 31,000,000 сая төгрөгөөр авсныг өсгөж 40 гаруй сая төгрөгөөр авсан гэж нэхэмжлэлдээ тусгасан байна. 3 дугаар заалтад өгөх тайлбар: 5 ханатай гэрийн тухайд бол 2010 онд намайг дээр дурдсан байдлаар орхиод явсны дараа би аав ээжийнхээ гэрт хамт амьдарч байхад, аав ээжээс надад барьж өгсөн 4 ханатай гэр юм. Одоо ч амьдарч байгаа. Нэхэмжлэхгүй байгаа ч гэсэн нэхэмжлэлд дурдсан 5 ханатай гэрт хүүхдүүд бид нар огт амьдраагүй, уг гэр нь амбаарт хураалттай байгаа, үүнийг *************** өөрөө хураасан учир сайн мэдэх ёстой. 4 дүгээр заалтад өгөх тайлбар: Баянхонгор аймгийн төвд захиргааны эсрэг талд баригдаж байгаа 9 давхар байранд 2 өрөө байрыг аав маань авах болж бэлэн төлөлтөд 80,000,000 /наян сая/ төгрөгт бодож гэрээ хийсэн юм. Үүнээс тухайн үед буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-нд миний үхэр мал зарсан цуглуулсан мөнгө **************** дансанд хийсэн байснаас гүйлгээ хийж 40,000,000 /дөчин сая/, 10-аад хоногийн дараа нь аав өөрөөр данснаасаа ************** данс руу 10,000,000 /арван сая/ төгрөг тус тус төлж, үлдэгдэл мөнгө дараа нь нэхэгдэж 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг манай ***************** өөрийн данснаас барилгын компанийн захирал ******************* шилжүүлсэн, мөн үлдэгдэл 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг э**************** нь дэм болж *************** данс руу шилжүүлсэн. Ер нь бол энэ байрыг манай *****************өөрийн эзэмшилдээ, ************** болон ах дүү нарын дэмжлэгтэйгээр авч байгаа байр 2023 оны мал тооллогоор нийт 140 толгой мал тоолуулснаас адуу 25, үхэр 55, хонь 45, ямаа 15 толгой мал тоолуулсан. Гэхдээ бид малаа тоолуулахдаа тоог нь дараад тоолуулдаг байсан., ... Яг бодит тоо бол адуу 40, үхэр 140, хонь 45, ямаа 55 толгой байгаа гэсэн байгаа нь мөн л худал зүйл. Учир нь банк санхүүгийн байгууллагаас зээл авахад малын тоо толгой нь зээлийн хэмжээнд нөлөөлнө, малчны зээлийг төрөөс тэглэнэ гэсэн зүйл яригдаж байсныг сонсоод малчны зээл авах шалтгаанаар малын тоог тооллогын комисст худал тоо өсгөж, өгсөн болохоос дарж тоолуулсан зүйл огтоос байхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хамтран амьдарсан нэрийдлээр тодорхой тооны мал хөрөнгийн эрх өөр дээрээ үүсгэх далд зорилготой байсан гэдэг нь одоо ойлгомжтой болж байна. 2014 оноос хойш манай хүүхдүүд аймгийн төвд сургуульд суух үедээ эмээтэйгээ аавын хуучин байранд хамт амьдарч байсан, би ч мөн аймгийн төв орж ирэхдээ тухайн байранд ирж байдаг, харин үүнийгээ надад хямд үнээр авахыг аав санал болгож байгаа боловч боломж бололцоо олдохгүй одоо хүртэл ямар нэгэн шийдэлд хүрээгүй байгаа юм. Нэхэмжлэлд дурдаад байгаа шинэ байрны ордерыг аав авч амжаагүй байгаа./гараагүй байгаа/ 5 дугаар заалтад өгөх тайлбар: 7,200,000 /долоон сая хоёр зуун мянган төгрөг/- ийг өөрийнх данснаас дүү ****************** дансаар авч ашигласан гэжээ энэ нь бол миний өөрийн мал хөрөнгө зарж борлуулсны орлого болохоос ********************* эзэмшвэл зохих мал, эд хөрөнгө, мөнгө төгрөг гэж байхгүй, аав ээжээс минь өвлөгдөж ирсэн, хэцүү цаг үед тусалж дэмжиж байсан мал хөрөнгөний ашиг шим л болохоос түүнээс ****************************** бий болгосон хөрөнгө байхгүй, манай малыг маллаж хариулж байсан зүйл байхгүй дуртай үедээ л эзэн нь юм шиг манай манай гэрт ирж байсан юм. Энэ мөнгийг би тухай үед түүнд зодуулаад ихээхэн гэмтэл авч, эрүүл мэнд муудсанаас Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд зарцуулсан. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох миний нэхэмжлэлтэй шүүх хуралд оролцохдоо хөрөнгийн маргаан байгаа юу гэсэн шүүгчийн асуултад эд хөрөнгийн маргаангүй гэж хариулж байсан атал одоо ингэж нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна.

Товчхондоо бол манай гэрт ирж хорогдож байгаад, ирэх болгондоо жирэмсэн болгоод, гадуур баахан өр үүсгэж орхиод, архи ууж зодчихоод яваад өгдөг. Ийм л дүр зурагтай байдаг болохоос надад болон хүүхдүүддээ тус дэм болж, мал хөрөнгө авчраад, үлдээгээд, мал хөрөнгийг маань арвижуулж өсгөөд байсан юм байхгүй. Ирээд явах болгондоо энд миний гэр орон болон мал нэг ширхэг ч байхгүй болохоор надад энд хорогдох юм байхгүй гэдэг байсан, мал хуйд яваад өгөөч гэхээр би чиний зарц биш, миний мал энд байгаа биш гээд хүүхдүүдийнхээ нүдэн дээр зодож, нүдчихээд явчихдаг байсан. Иймд **************** нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн болоод нөхцөл байдлын хувьд огт үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч **************** нь хүү ******************тэжээн тэтгэхтэй холбоотой 2011 оноос 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны буюу 22,729,550 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээс татгалзаж, тус тэтгэлэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор, харин нэхэмжлэгч ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзахаар харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **************** нь хариуцагч ******************холбогдуулан холбогдуулан**************дунхамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс адуу 20 толгой адууны үнэ 18,050,000 төгрөг, үхэр 70 толгой үхрийн үнэ 44,700,000 төгрөг, 22 толгой хонины үнэ 1,250,000 төгрөг, 27 толгой ямааны үнэ 1,800,000 төгрөг, 55-23 БНХ улсын дугаартай ланд 100 маркийн машины үнээс 15,000,000 төгрөг, байрны үнэнд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг, дүүгийнхээ дансанд шилжүүлж авсан 72,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөг буюу нийт 124,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэгч ******************* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1024 дүгээр итгэмжлэлээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр **************************томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байна.

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч ************ нь хүү ************** ***************тэжээн тэтгэхтэй холбоотой 2011 оноос 2025 оны 01 дүгээр сар хүртэл хугацааны буюу 22,729,550 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээс татгалзаж, тус тэтгэлэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор, харин нэхэмжлэгч ************* нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс адуу ******* толгой адууны үнэ 18,050,000 төгрөг, үхэр *******толгой үхрийн үнэ 44,700,000 төгрөг, ****** толгой хонины үнэ 1,250,000 төгрөг, ******* толгой ямааны үнэ 1,800,000 төгрөг, ***************** улсын дугаартай ************** машины үнээс 15,000,000 төгрөг, байрны үнэнд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг, дүүгийнхээ дансанд шилжүүлж авсан 72,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөг буюу нийт 124,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ***************** асрамжид байгаа хүү ************************************** Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байх бөгөөд хууль ёсны төлөөлөгч нь түүний нэрийн өмнөөс аливаа хэлцлийг хийх эрхтэй байх тул дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч *********************нь хүү *********************** холбоотой * хүртэл хугацааны буюу 22,729,550****************** төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлүүлэхээс татгалзаж, тус тэтгэлэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор, харин нэхэмжлэгч ************************ нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс адуу ******* толгой адууны үнэ 18,050,000 төгрөг, үхэр ****** толгой үхрийн үнэ 44,700,000 төгрөг, ******* толгой хонины үнэ 1,250,000 төгрөг, 27 толгой ямааны үнэ 1,800,000 төгрөг, ******************улсын дугаартай *********************** машины үнээс 15,000,000 төгрөг, байрны үнэнд шилжүүлсэн 80,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг, дүүгийнхээ дансанд шилжүүлж авсан 72,000,000 төгрөгөөс 36,000,000 төгрөг буюу нийт 124,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч****************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА