| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00293/И |
| Дугаар | 303/ШШ2025/00401 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 303/ШШ2025/00401
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүргийн 1,262,280 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ***** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1,262,280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь зээлийн гэрээний үүргийн 1,262,280 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 600,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 180,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус нэхэмжлэгч ********-д төлж биелүүлсэн болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 17,422.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн 1,262,280 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 600,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 180,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тус тус нэхэмжлэгч*-*****д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 17,422.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******-д олгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.