Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 303/ШШ2025/00402

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *********************,

Хариуцагч: *************** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүргийн 25,562,837.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ************нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11  дүгээр сарын 15-ний өдөр ********** тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 23,400,000 төгрөгийн зээлийг сарын 1.75 хувийн хүүтэй. 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ************ тоот цахим зээлийн гэрээний үүргийг 132 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулан *********** тоот цахим зээлийн гэрээний 2027 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний  хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн  гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус  тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас  нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ************ тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23,400,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,113,641.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,195.97 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 25,562,837.30 төгрөгийг зээлдэгч Баттөрийн Гэрэлт-Одоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ************ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ****************миний бие **************-аас нэхэмжилсэн 25,562,837.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 20 сарын хугацаатай сар бүрийн 1,278,150 төгрөгийг 2025 оны 7 сарын 20-ний өдрөөс 2026 оны 11 сарын 20-ны дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***********нь хариуцагч ********** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 25,562,837.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************* нь зээлийн гэрээний үүргийн 25,562,837.30 төгрөгийг 20 сарын хугацаатай сар бүрийн 1,278,150 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ************д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч ************* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 142,882 төгрөг,  хариуцагч **********142,882 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  ********** нь зээлийн гэрээний үүргийн 25,562,837.30 төгрөгийг 20 сарын хугацаатай сар бүрийн 1,278,150 төгрөгийг 2025 оны 7 сарын 20-ний өдрөөс 2026 оны 11 сарын 20-ны өдрийн дотор  нэхэмжлэгч ************-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 142,882 төгрөг,  хариуцагч ************142,882 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***********-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА