| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00427/И |
| Дугаар | 303/ШШ2025/00403 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 303/ШШ2025/00403
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: ***************д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 5,480,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** нь хариуцагч *********** холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 5,480,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ************* нь нэхэмжлэлийн шаардлага 5,480,000 төгрөгийн 2,780,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ************** нь 2,700,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч ************төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ******************* нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 51,315 төгрөг, хариуцагч Д********** 29,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************* олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэгч********** нь нэхэмжлэлийн шаардлага 5,480,000 төгрөгийн 2,780,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч *********** нь 2,700,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч ************төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 51,315 төгрөг, хариуцагч ***********29,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧщГ.БАТЗАЯА