| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00249/И |
| Дугаар | 303/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 303/ШШ2025/00406
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****************
Хариуцагч: *******************
Хариуцагч: ******************* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээний үүргийн 19,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *********** нь ************* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн 19,470,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
************ миний бие нь 2022 оны зун өөрөө хөдөө явалгүйгээр орон нутгаас ноос татаж байсан бөгөөд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэн *********, эхнэр ********* нартай утсаар холбогдож надад ноос авч өгье гэж тохирсон. Ингээд миний бие нь нөхөр *************** данс руу 2022 оны 06-р сарын 26-ны өдрөөс 2022 оны 07-р сарын 19-ны өдөр хүртэл 10 удаагийн гүйлгээгээр нийт 35 сая төгрөг шилжүүлсэн. 20,035,000 төгрөгийн ноосыг хүлээн авсан. Ноос ачсан машины тээврийн зардал 4,470,000 төгрөгийг ************* нар төлөх ёстой төлөөгүй учир миний бие өмнөөс нь төлсөн. Дээрх хариуцагч нар нь ноос авчихлаа гэж худлаа хэлж надаас мөнгө нэмж хийлгүүлж байсан тул миний бие нь хариуцагч нарыг үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч 3 шатны шүүхээр иргэний эрх зүйн харилцаа байна гэж дүгнэсэн. Иймээс хариуцагч нараас нийт 19,470,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие*********нарт холбогдуулан гаргасан 19,470,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 11,470,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч*************** нар нь 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **********нь хариуцагч ************* нарт холбогдуулан Хамтран ажиллах гэрээний үүргийн 19,470,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ************нь 19,470,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,470,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ************ нар нь 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ************ төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 127,565 төгрөг, хариуцагч *********** нараас 71,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********** олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ************* нь 19,470,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,470,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч *************** нар нь 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ********** төлөхийг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 127,565 төгрөг, хариуцагч *********нараас 71,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА