| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00327/И |
| Дугаар | 303/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 303/ШШ2025/00408
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******************
Хариуцагч: Б***************************
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *********** нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянхонгор аймгийн ****************-аас 2019 оны 10 сард байр авч, байрны подволд нэг машины граш 15,000,000 төгрөгөөр худалдан авч 2024 оны 03 сар хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн /машины/ номероор хаягжуулан ************* би дангаараа эзэмшиж байсан. Тухайн үедээ ************** хамт ***************-ийн захирал *************бэлнээр 5,000,000 сая төгрөгийг миний эзэмшлийн Ланд 100 маркийн 91-61 УБД улсын дугаарын машины арын суудалд ***************хамт суулгаж байгаад бэлнээр өгсөн. Тэр үед зураг авч баталгаажуулсан, гарын үсэг хар дэвтэр дээрээ авсан, өгсөн, гарын үсэг зуруулъя гэсэн чинь ******************* эхнэр нөхөр цугтаа өгч байгаа юм чинь гарын үсэг зуруулах нь инээдтэй юм грашаа голын зогсоолд заалгаж аваад машин тавих эрхээ байрны дарга н.Баясгаланд хэлснээр машин тавих эрхээ олж авсан..., миний *********************данснаас 2021 оны 07 сарын 08-ын өдөр **************** ахын *************** дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдаж байгаа юм. Л************ нь байрны шүүх хурал дээр**************** өгсөн мөнгө надаас зээлж өгсөн мөнгө мэтээр гүжирдээд нотлох баримтгүй учир хэрэгсэхгүй шийдвэрлэгдэж, миний*************** данснаас Байранд 53,445,035 төгрөг ***************** дансанд хуримтлагдаж, одоо шүүхийн шатанд хянагдаж байгаа юм. Учир нь ************** нь анхнаасаа ************** захирал *************ах байр 100,000,000 төгрөг граш 15,000,000 төгрөг гэж надад хэлсэн би үнэмшээд бүгдийг төлсөн, тэгэхэд давж заалдах шатны шүүх хурал дээр байр 74,400,000 мянган төгрөгөөр гэрээ хийгдсэнийг мэдсэн. Грашыг 5,000,000 төгрөгөөр авсан мэтээр баримт бүрдүүлж байгаа нь луйвар юм...
Иймд ****************захирал *************** грашны үнэ 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч***************нь хариу тайлбартаа:
*************нь авто зогсоол худалдан авахыг хүсэж тухайн үед авто зогсоол худалдаж байсан үнэ 5,000,000 төгрөгөөр тооцож миний 5225035410 тоот дансанд шилжүүлж грашыг эзэмшсэн. Грашны үнэнд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг өгсөн. *************** нь грашын мөнгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр надад дансаар шилжүүлж өгсөн. Энэ нь нэхэмжлэл гаргагч **************** граш эзэмшиж эхэлсэн хугацаанаас бүр өмнө болохыг дээрх баримт нотолно. ************** нь байрны тооцоо дуусгаагүй байхдаа граш дуусахаас өмнө би грашныхаа тооцоог дуусгаад грашаа авъя байрны үлдэгдэл төлбөрийг тун удахгүй дуусгана гэж гуйсан хүсэлтийнх нь дагуу грашын тооцоог хийж дуусгасан. Би энэ байрны грашыг 5,000,000 төгрөгөөс илүү үнээр хэнд ч худалдаагүй. Нэхэмжлэгч ************** гаргасан нэхэмжлэлд 15,000,000 төгрөгийг ***************** бэлэн өгсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Би энэ хүнийг танихаас цааш харьцаа байхгүй. ********************нараас машинд нь сууж байгаад бэлэн мөнгө авсан тохиолдол байхгүй. ********ямар машинтай байсныг ч би мэдэхгүй... гэжээ.
3. Шүүх хариуцагч ************д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***************н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ************** холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 15,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5. Хариуцагч ***************-ийн захирал*********** нь тус байрны доорх грашийг 5,000,000 төгрөгөөр зарсан. ************ граш худалдаагүй, үнийг аваагүй гэж маргажээ.
6. Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ************-иас Баянхонгор сумын Рашаант ********** доор байрлах грашийг 15,000,000 төгрөгөөр худалдан авсан, хариуцагч нь ****************** грашаа худалдаагүй талаар маргадаг тул тэдгээрийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгууллагдсан эсэх, үүрэг үүссэн эсэхийг тогтоох нь зүйтэй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилжээ.
8. Худалдах худалдан авах гэрээг талууд нь бичгээр байгуулах шаардлагыг хуульчлаагүй тул гэрээгээр хүлээдэг тус тусын үүргийг биелүүлсэн эсэхээр гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
9. Нэхэмжлэгч ****** нь худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагчид 15,000,000 төгрөг төлсөн, одоо тухайн грашийг ашиглахгүй болсон тул төлсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардлага гаргасан, хариуцагч **************ийн захирал ************ нь худалдан худалдах гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан, худалдах, худалдан авах гэрээний харилцаа нь гэрээний зүйл болох грашны үнийг ********** төлөх, хариуцагч *************нь грашийг хүлээлгэн өгөх тус тус үүргийг хүлээнэ.
10. Нэхэмжлэгч ********* нь *********** хамт суулгаж байгаад 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн талаар тайлбарладаг ч дээрх тайлбар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн тэрээр үлдэх 10,000,000 төгрөгийг өөрийн******************** тоот данснаас 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийн************************ тоот данс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг ч гүйлгээний утга нь *************** гэж шилжүүлснийг грашны үнэ төлсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч **********************грашны үнэ 15,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
11. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ************************* нь худалдах худалдан авах гэрээний дагуу үнийг төлсөн болохоо нотолж чадаагүй, грашны үнэ 15,000,000 төгрөг төлсөн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь хариуцагч ********************-ийн нэхэмжлэгч **************************** 15,000,000 төгрөгийн үнэ бүхий граш худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг үндэслэлтэй болгожээ.
12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул зохигчийн хооронд аливаа гэрээнээс үүдэлтэй болон гэрээний бус үүргийн харилцаа үүсээгүй буюу хариуцагч 15,000,000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
13. Иймд нэхэмжлэгч **************** хариуцагч **************************д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14. Мөн зохигчийн тайлбарт дурдагдсан *****************гэгчийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөх эрсдэлтэй гэж үзэн шүүхээс уг маргааны талаар танилцуулахад тус иргэний хэрэгт гуравдагч этгээдийн хувиар оролцохгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр..., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ********************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч **************** холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч **************нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА