Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00324 

 

 

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох 4,444,769.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг ..р хороо, .. оффист байрлах Х банк ХК /ХХД:.., РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А-тай анх 2022 оны 12 сарын 31-ний өдөр гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүрэг 2023 оны 03 сарын 31-ний өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн тул үндсэн зээл 3,242,865.35 төгрөг, зээлийн хүү 1,102,306.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,598.13 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 86,066.31 төгрөг гээд нийт 4,444,769.52 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/49854136 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 6,710,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 18.6 хувийн хүүтэй зээлэхдээ БГХ/49854136 тоот хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж, 480 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ" гэж энэ хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ..-р багт оршин суух, Б овогт Д-ын А /РД: .., утас:../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д-ын А  миний бие Х банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 4,444,769.52 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 444,476.9 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М миний бие хариуцагч Д.А-ийн хариу тайлбартай танилцлаа. Нийт нэхэмжилсэн 4,444,769.52 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 444,476.9 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдуулан 4,444,769.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А  нь нэхэмжлэлийн шаардлага 4,444,769.52 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 444,476.9 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х  банк ХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан 4,444,769.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.А  нь нэхэмжлэлийн шаардлага 4,444,769.52 төгрөгийг 10 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 15-ны өдрөөс 2026 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 444,476.9 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,066.3 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 43,033.15 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 43,033.15 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Д.А  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б