Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00325

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б  би, нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-д холбогдох зээлийн 1,366,406.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч 2025 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг,..-р хор.оо, .тоотод байрлах, А  ББСБ ХХК /ХХД:.., РД: .., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн О.Б-той 2024 оны 08 сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа 2025 оны 08 сарын 26-ны өдөр дуусахаар байна. 2024 оны 10 сарын 25-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110216048 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,355,406.96 төгрөг, нотариатын төлбөрт 11,000 төгрөг, нийт 1,366,406.96 төгрөгийг хариуцагч О.Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.         

                            

Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын ..-р баг, ..оршин суух, О  овогтой Б  /РД: .., утас:../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О вогтой Б нь “А  ББСБ” ХХК гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. “А  ББСБ” ХХК-аас нэхэмжилж буй 1,366,406.96 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 455,468.9 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Иймд миний хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “А  ББСБ” ХХК нь иргэн О.Б-д холбогдуулан 1,366,406.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 1,366,406.96 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 455,468.9 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-д холбогдуулан 1,366,406.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,366,406.96 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 455,468.9 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Т нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “А  ББСБ” ХХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан 1,366,406.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,366,406.96 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2025 оны 07 сарын 30-ны өдрөөс 2025 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдрийн дотор 455,468.9 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,813 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 18,406.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Б-оос улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,406.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч О.Б  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б