Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захирг*******ы хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралд*******ыг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч Г.Дуламсүрэн, шүүгч Х.Нямдэлгэр нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралд*******ы 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралд*******аар,

Нэхэмжлэгч: Г.Л*******,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс,

Гуравдагч этгээд: “Ч******* х******* б*******” ХХК,

                                        “Г******* м******* к*******” ХХК,

                                         Иргэн Д.Г*******,

Марг*******ы төрөл: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 11 тоот хаягт байрлах орон сууцыг иргэн Г.Л*******гийн нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэр хуульд нийсэн эсэх  марг*******ыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралд*******д: Нэхэмжлэгч Г.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******, гуравдагч этгээд “Ч******* х******* б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, гуравдагч этгээд “Г******* м******* к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд “Г******* м******* констракшн” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Д.Г******* /цахимаар/ иргэдийн төлөөлөгч Ж.С, шүүх хуралд*******ы нарийн бичгийн даргаар Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Г.Л*******гээс Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1 байрны 11 тоотод байршилтай орон сууцыг иргэн Г.Л******* миний нэр дээр бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

2.Нэхэмжлэгч Г.Л******* нь “Г******* м******* к” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №1 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, 1 байрны 2 давхрын 11 тоотод 2 өрөө, 57 м.кв талбайтай орон сууцанд 62,500,000 төгрөгийг, 05 дугаар сарын 22-ны өдөр /төлөхөөр/ харилцан тохиролцсон.

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 120/ШШ2021/03341 дүгээр захирамжаар Г.Л*******гийн нэхэмжлэлтэй, “Г******* м******* констракшн” ХХК-д холбогдох “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг бүрдүүлж өгөхийг даалгах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

4.Улсын бүртгэгч Т.Чтэй улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахдаа “Дээрх эд эд хөрөнгө нь “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасны дагуу хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг хавсаргах. Мэдэгдэж хэлсэн боловч хариу мэдэгдээгүй. Хяналтын хугацаа дууссан тул буцаав. Буцаахдаа дахин мэдэгдэв” гэжээ. 

5.Г.Л*******гээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлд захиалагчдын нэрсийг ирүүлсэн байхад ирүүлээгүй хэмээн татгалзсанд гомдолтой байна” гэх гомдлыг гаргасан,

6.Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот албан бичгээр “Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-220401 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай бөгөөд өнөөдрийн байдлаар Ч******* х******* б*******тай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/ тоот барьц*******ы гэрээнд бүртгэлтэй байна ... улсын бүртгэгчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй байна” гэсэн хариу хүргүүлсэн.

7.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/1681 тоот албан бичигт “... тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээд нь орон сууцыг хэсгээр өмчлөгч бүрээр бүртгүүлэхээр хуульд заасан дээрх нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тухай үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гарган бүртгүүлнэ үү” гэжээ.

8.Нэхэмжлэгч Г.Л******* шүүхэд болон шүүх хуралд*******д гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

1/“Иргэн Г.Л******* миний бие “Г******* м******* к” ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1А байрны 11 тоот орон сууцны үнийг бүрэн төлснөөр тус орон сууцад амьдарснаар Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу өмчлөх эрхтэй шударга эзэмшигч билээ. Миний бие Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагад төлбөрийг нь бүрэн төлсөн 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн мэдүүлэг гаргасан боловч удаа дараа бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд тус дүүргийн хэлтсийн дарга П.Мт хандахад 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаарын албан бичгээр мөн бүртгэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Улмаар миний бие энэ талаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдлоо гаргасан ч тус байгууллагын мөн оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/1681 дугаартай албан бичгээр мөн адил бүртгэхээс татгалзаж байгаа талаараа албан бичгээр мэдэгдээд байна. Ийнхүү улсын бүртгэлийн байгууллага нь хоорондоо зөрүүтэй хариуг удаа дараа өгч, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж, чирэгдэл учруулж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэхээс татгалзсан үндэслэлийн тухайд: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга П.Мын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаарын албан бичигт “...эрхийн улсын бүртгэлийн Ү-220410 дугаарт бүртгэлтэй Баянзүрх  дүүргийн  22  дугаар  хороо,  15 дугаар хороолол, Дын гудамж, 1А тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө нь “Г******* м******* к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-220401 дугаарт бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар Ч*******х******* б*******тай 2018 онд байгуулсан барьц*******ы гэрээ бүртгэлтэй, мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 355 дугаарын прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4-166/2598, 4-179/10827 дугаартай албан бичгээр дээрх газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, барилгын захиалагчдын жагсаалтыг ирүүлээгүй, мөн дүүргийн прокурорын газрын 2020 оны 403 дугаарын прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-189/13725 дугаарын албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул улсын бүртгэгчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна” гэж,

2/Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/1681 дугаарын албан бичигт “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчим, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10-т заасны дагуу мэдүүлгийг хянаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна, мөн тухайн орон сууц нь бүхэлдээ “Г******* м******* к” ХХК-ийн өмчлөлд (Ү-220410) бүртгэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2020 оны 12/4-2176 дугаартай албан бичиг, нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр тусгай тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ба байрыг ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээдээс захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхээр захиалагчийн нэрсийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлээгүй, эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдүүл” гэж тус тус татгалзжээ.

Гэтэл эл асуудал нь: 1. Эрүүгийн 190604462 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар битүүмжлэгдээд байсан “Г******* м******* констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1А байр, 5850 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй 93 айлын дээр дурдсан орон сууц (Ү-220410)-ыг буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэсэн ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаарын шийтгэх тогтоолын 11 дэх хэсгээр тухайн 93 айлын орон сууцыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон. Энэхүү шийтгэх тогтоолоор уг 93 айлын орон сууцыг битүүмжээс чөлөөлөх, хөрөнгийн эрхийг шилжихийг хязгаарлахыг цуцалж шийдвэрлэхдээ түүний доорх газрын битүүмж, хөрөнгийн шилжилт, хөдөлгөөн хийх хязгаарлалтыг цуцлалгүй орхигдуулсан байсныг мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШТ/160 дугаарын тогтоол “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх тухай”-оор тодорхой болгож, уг орон сууцны доорх тус тусдаа газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-220401, Г-220400, Г-220400 дугаарын гэрчилгээтэй 3 газрыг битүүмжилсэн, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарласан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон. Мөн иргэн Г.Л******* миний бие тус байрны төлбөрийг нь бүрэн төлсөн хууль ёсны өмчлөгч болохыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03341 дугаарын шийдвэрээр тогтоосон. Шүүхийн дээрх шийдвэрүүдийн биелэлтийг хангаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01-189/9039 дугаарын албан бичгээр Баянзүрх дүүргийн  улсын  бүртгэлийн хэлтэст 101А байрны 11 тоотод байршилтай 57 мкв талбайтай 2 өрөө  орон  сууцыг иргэн Г.Л******* миний өмчлөлд шилжүүлж, бүртгэхийг мэдэгдсэн талаараа мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4/189-574 дугаарын “Хариу мэдэгдэх хуудас”-аар ирүүлсэн.

Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 4/809 дугаарын “Хариу мэдэгдэх хуудас”-ны 4,7,8,9 дүгээр догол мөрөнд тухайн орон сууц болон түүний доорх 3 газрын шилжилт хөдөлгөөнийг эрүүгийн 190604462 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хязгаарласан бөгөөд тус хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн тул энэ хэрэгт холбогдуулан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын шийдвэр хүчингүй болсон, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаарын шийтгэх тогтоолоор тус дүүргийн прокурорын газраас битүүмжилсэн болон хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан мөрдөгч, прокурорын шийдвэрийг тус тус хүчингүй болгосон, одоо ямар нэгэн байдлаар битүүмжлэгдээгүй, энэ талаарх мэдэгдлийг холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй, эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус орон сууц болон түүний доорх газар нь аливаа нэгэн шүүхийн марг*******гүй, хязгаарлалтгүй, бусад хууль хяналтын байгууллагуудаас тавигдсан хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт байхгүй болсон. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагын “А”-д дурдсан татгалзсан албан бичгүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчим, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7 дахь хэсгийг болон цагдаа, прокурор, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хязгаарлалт тогтоосон албан бичгийг тус тус үндэслэсэн байна. Мөн уг 101А байрыг барьж ашиглалтад оруулсан “Г******* м******* констракшн” ХХК-иас захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхээр үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийг улсын бүртгэлийн байгууллагад удаа дараа хүргүүлсэн мөн адил хүлээж аваагүй болно. Түүнчлэн тухайн орон сууцны доорх зарим Г-220401 дугаартай газар нь Ч******* х******* б*******ны барьц*******д байгаа эсэх нь түүний дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхэд саад болохгүй буюу барьц*******ы зүйлийн өмчлөгч өөрчлөгдөөгүй тул барьцаалагчийн эрх ашгийг хөндөхгүй. Нөгөөтэйгүүр, миний бие өөрийн орон сууцыг өмчлөх эрхэд бүртгүүлэх нь бусдын газар эзэмших эрхэд хама*******гүй буюу хөндөхгүй юм.

Дээр дурдсанчлан “Г******* м******* к” ХХК-ийн шүүхийн марг*******аас үүдэн ийнхүү миний орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан хэдий ч тус хэрэг марг******* нь эцэслэн шийдвэрлэгдэж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт хүчингүй болсон талаар шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон бусад хууль хяналтын байгууллагаас иргэн Г.Л******* миний өмчлөлд бүртгэх, өмчлөх, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг албан бичгээр улсын бүртгэлийн байгууллагад тодорхой мэдэгдсэн болон өөрийн нэр дээр өмчлөх эрхийн мэдүүлэг гаргасан боловч улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зарчим, 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7 дахь хэсгийг болон цагдаа, прокурор, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хязгаарлалт тогтоосон албан бичгийг дурдаж бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнийг эрхийн   улсын   бүртгэлд   бүртгэх   захирг*******ы   үйл  ажиллагаатай  хтой  уг асуудлыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар хавсаргах баримтыг тусгайлан зохицуулсан ба Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй хтой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж, мөн журмын 6.5-д “Шүүх, арбитрын шийдвэр, албадан дуудлага худалдаа, барьц*******ы зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэнийг бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3, 11.4, 11.5, 11.6-д заасан журмыг баримтална” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг иргэн миний нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

...2020 оны 05 дугаар сарын 24-ны өдөр анх энэ байрыг аваад шүүхийн шийдвэрт оччихсон байна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар прокуророос хоригийг нь тавиулаад энэ талаарх баримтаа бүгдийг нь албан бичгээр өгөөд явсан. Энэ үйлдвэрийнх нь газар нь “Ч******* х******* б*******” ХХК-ийн барьц*******д байна гэсэн байдалтай байгаа.

Иймд иргэн Г.Л******* миний бие, хавсаргавал зохих шүүхийн шийдвэр, бусад баримтыг бүрдүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас холбогдох албан бичгийг хүргүүлсэн, шүүхийн шийдвэрээр цагдаа, прокурорын хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хүчингүй болсон байхад улсын бүртгэлийн байгууллага нь хууль, журмаар шаардаагүй баримтыг шаардан бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж өгнө үүгэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралд*******д гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбарлахдаа:  

 “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1А тоот хаягт байршилтай, 5850 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102758 дугаарт “Г******* м******* к” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Дээрх бүхэлдээ бүртгэгдсэн орон сууцны эрхийн улсын бүртгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 403 дугаартай прокурорын зөвшөөрлөөр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Улсын бүртгэлийн үйл ажиллаг*******д Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасны дагуу “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг баримталдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг хориглоно гэж тус тус заасны дагуу мэдүүлгийг хүлээн авч хянаж, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7-д “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт  ногдох  хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална”. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж тус тус заасан.

Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хөрөнгийн өмчлөх эрхийг захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу “Өмчлөх эрхийг нотлох баримт, газрын эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, барилгын батлагдсан зураг төсөл, гэрэл зураг, эрх бүхий байгууллагаас олгосон орон сууцны албан ёсны ЭУБ-8 дугаар маягтын дагуу үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн хаалганы тоот, хэмжээ, хөрөнгийн үнэ зэрэг мэдээллийг агуулсан захиалгаар барих орон сууцны жагсаалт, холбогдох баримтуудыг Барилга байгууламжийг барих, ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлтийн хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн иргэн мэдүүлэг гарган орон сууцны захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, холбогдох баримтуудыг хавсарган өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг хуулийн зохицуулалттай. Иргэн Г.Л*******гийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1А тоот байрны 11 тоот хаягт байрлах орон сууцыг бүртгэх үндэслэлгүй байна. Иймд тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан иргэн, хуулийн этгээдийн орон сууцыг хэсгээр өмчлөгч бүрээр бүртгүүлэхээр хуульд заасан дээрх нотлох баримтууд болон эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох тухай эрх бүхий этгээдийн шийдвэрийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага хангасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой тул гаргасан захирг*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглана гэж заасан. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т “олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах”-г хориглоно гэж заасан. Шүүхэд маргаж байгаа тухайн хэргийн хувьд газрынхаа асуудлыг шийдээд газраа нийтийн эзэмшлийнх болгочихвол манайд бүртгэхээс татгалзах ямар ч үндэслэл байхгүй. Гол нь “Ч******* х******* б*******” ХХК-ийн барьц*******д байгаа асуудал яригдаж байгаа. 101А байр мөн “Ч******* х******* б*******” ХХК-ийн барьц*******д байгаа. 245, 255, 256 тоот гээд 3 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар дээр барьц*******д нь 96 айлын үйлчилгээтэй дуусаагүй орон сууцны барилга бүртгэлтэй талаар барьц*******ы гэрээнд тусгагдсан. Тэгэхээр энэ орон сууц бүхэлдээ “Ч******* х******* б*******” ХХК-ийн 3 тэрбум төгрөгийн барьц*******д байгаа” гэв.

10.Гуравдагч этгээд “Г******* м******* к*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “Г******* м******* констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дандарбаатарын гудамж, 101А тоот орон сууцыг барьж 2019 онд 100% ашиглалтад оруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дын гудамж хаягтай 92 айлын 1А тоот орон сууц Ү-220410 дугаартай, 5,850 м.кв бүхий 100%-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2021 оны 02 сарын 21-ний өдөр Нийслэлийн   Улсын    бүртгэлийн   газраас   авсан   байдаг. Нэхэмжлэгч  нь  манай компанитай "Орон сууц захиалгын гэрээ”-ээр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Дандарбаатарын гудамж, 101А байрны 11 тоот хаягт байрлах 57мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээний төлбөрийг бүрэн барагдуулж дууссан. Мөн нэхэмжлэгч Г.Л******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03341 дугаар захирамжаар тус марг******* бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоогдсон байдаг.

Гэтэл, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 10 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 5/1681 дугаар албан бичгээр тус тус “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 355 дугаарын прокурорын зөвшөөрөл, НШШГГ-н 2022 оны 4-166/2598, 4-179/10827 дугаартай албан бичгээр дээрх газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн барилгын захиалагчдын жагсаалтыг ирүүлээгүй мөн 403 дугаар прокурорын зөвшөөрөл, НШШГ-н 4-189/13725 дугаарын албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна" гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, манай компанийн зүгээс өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны төлбөрийг 100% төлсөн захиалагчийн нэр дээр гэрчилгээг гаргуулахаар 2020.02.04-ний өдрийн 322 тоот албан бичгээр, 2020.02.17-ны өдрийн 235 тоот албан бичгээр, 2023.04.04-ний өдрийн 52 тоот албан бичгээр, 2023.05.08-ны өдрийн албан бичгээр тус тус Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газарт хандаж захиалагчдын жагсаалтыг хүргүүлсэн байдаг.

Мөн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/1032 дугаартай шийтгэх тогтоол, 2022 оны 09 сарын 23-ны өдрийн 2022/ШТ/160 дугаар тогтоолоор тус тус марган бүхий үл хөдлөх хөрөнгө түүний доорх газрын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс рүү хөрөнгийн эрх сэргээх, эрх шилжүүлэх 189/07, 01-189/9039 дугаар эрх бүхий албан тушаалтны албан бичиг тус тус хүргэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тус марг******* бүхий орон сууц болон түүний доорх газар нь аливаа нэгэн шүүхийн марг*******гүй, хязгаарлалтгүй, бусад хууль хяналтын байгууллагуудаас тавигдсан хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалт байхгүй болсон нь дээрх албан бичиг, тогтоолоор нотлогдож байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн газар нь тодорхой бус, үндэслэлгүйгээр компаниас өгсөн баримтыг хүлээн авахаас татгалзаж, эсхүл "Г******* м******* к” ХХК-иас огт албан бичиг, жагсаалт гаргаж өгч байгаагүй мэтээр иргэдэд ойлгуулж, нөгөөтээгүүр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч бүхий захиалагч нарыг хохироож байна.

 Иймд нэхэмжлэгч Г.Л*******гийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн газарт даалгаж манай компанийн захиалагч бөгөөд шударга өмчлөгчийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Г м к” ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “Бүртгэл 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгч Г.Л*******гийн эд хөрөнгийг бүртгэхгүй байгаа үндэслэлээ эрх бүхий байгууллагаас буюу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэд хэдэн тоотуудын үндсэн дээр танай хөрөнгө түдгэлзчихсэн байна гэдэг хариу өгдөг. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 403 дугаартай 2020 оны прокурорын тогтоолоор энэ хөрөнгийг түдгэлзүүлсэн байна гэдэг хариу өгч бүртгэлийн ажиллагааг хийхээс татгалзаж байгаа. УБЕГ-аас нэхэмжлэгч Захирг*******ы ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхдээ өөр тайлбар хэлдэг. 2020 оны Баянзүрх дүүргийн    прокурорын     газрын     403     дугаартай  прокурорын    зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийг түдгэлзүүлсэн гэдэг үндэслэл, харин “Г******* м******* к” ХХК-ийг ӨЭБ-8 дугаар маягтыг бөглөөгүй гэж татгалзал хийгээд байгаа. Бүртгэл өөрөө бодит нөхцөл байдалд нийцсэн, захирг*******ы байгууллага татгалзал үйлдсэн нь үндэслэл бүхий байх ёстой. Хариу тайлбарыг нь харахаар 403 дугаартай прокурорын шийдвэрийг үндэслэдэг. Бусад үндэслэл нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д заасан бүрдэл дутуу гэдэг. Ямар бүрдэл нь дутуу гэдэг нь тодорхойгүй. Захирг*******ы байгууллага татгалзаж байгаа бол нэхэмжлэгч иргэнд энэ бүрдэл чинь дутуу байна гэж тодорхой заалтуудыг хэлэх ёстой. Өмнө нь татгалзал хийгээд байгаа эрх бүхий байгууллага шүүхийн шийдвэр прокуророос хаалт тавьчихсан байна гэдэг дээр нэхэмжлэгч холбогдох баримтуудыг нь эргэн судалбал тодорхой харагдах байх. Цагдаагийн байгууллага, прокурор, шийдвэр гүйцэтгэлээс гээд хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс нэр бүхий иргэдийн эрхийг нь сэргээж нэхэмжлэх эрхийг нь гаргаж өгөөч гэж мэдэгдсэн албан тоотууд байдаг. Гэтэл яг энэ үндэслэлээр татгалзал хийж байгаа нь бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан бүрдлийг хангана гэдэг бүрдлийг шаардаж байгаа. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 зүйлд газраас салгамагц ашиглах боломжгүй үл хөдлөх хөрөнгийг анх удаа өмчилж байгаа тохиолдолд энэ бүрдлийг хангана гэдэг зохицуулалт байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийг харвал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй хтой түүний бусад эрхийн шилжилтийн бүртгэл гэж байгаа. Нэхэмжлэгч Г.Л*******гийн бүртгэлийн хувьд шилжилтийн бүртгэл байна. Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3344 дугаартай шүүгчийн захирамж ирчихсэн байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр 53.76 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах худалдан авах харилцаа үүсчихжээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн дагуу худалдан авагч төлбөрийг бүрэн төлсөн бол худалдагч нь түүний өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүргийг хүлээж байгаа. Манай компаниас шилжүүлж өгөх үүргээ буюу өмчлөлийн эрхийг нь шилжүүлж өгөөгүй учраас нэхэмжлэгч шүүхэд хандаж шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллаг*******ы дагуу Улсын бүртгэл рүү нь очсон. Бүртгэл Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-т зааснаар биш 11 дэх заалтын үндсэн дээр бүртгэлээ хийх ёстой байсан. 11 дүгээр зүйлийн 11.3-д шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч эзэмшигч ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрхийг түүнтэй хтой иргэний эрхийг олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана. Нэхэмжлэгч өөрийнхөө шүүхийн шийдвэрийг хавсаргаад өгч байгаа. Дээрээс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан тоотууд очоод байхад хуулийнхаа зохицуулалтыг ашиглахгүйгээр бүртгэл хийхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Газрын нэгж талбар дээр суурилж бүртгэл хийх ёстой. Нэгж талбар дээр суурилах бүртгэл чинь болохгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Бүртгэлийн нэгж талбар дээр суурилсан бүртгэлийг нь 2019 онд 90 хувийн гүйцэтгэлтэй хийгээд Ү дугаар олгочихсон. Бүртгэл Ү дугаар дээр суурилж хийгддэг. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчилгээг 100 хувийн гүйцэтгэлээрээ Ү дугаар олгочихсон. Нэгж талбар дээр суурилаад бүртгэлээ хийчхээд одоо тэр нэгж талбартай газар нь байхгүй болчихсон юм шиг татгалзал хийж байгаа нь иргэдэд хүнд суртал гаргах буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан хууль зүйн үндэслэлгүй татгалзал хийж байна гэж “Г******* м******* к” ХХК-ийн зүгээс харж байна. “Г******* м******* к” ХХК-ийн ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 100 хувь төлбөр нь төлөгдсөн нэхэмжлэгчээс төлөх төлбөр байхгүй. Гэрээний дагуу энэ хүний өмчлөх эрх нь бол зөрчигдөж байна.

 “Ч******* х******* б*******” ХХК-ийн доод газар нь барьцаатай учраас улсын бүртгэлд бүртгэх ёсгүй, манай барьц*******ы эрх хөндөгдөнө гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл “Ч******* х******* б*******” ХХК-ийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Яагаад гэхээр доод талын газар барьцаатай боловч тухайн цаг хугац*******д барилга нь баригдаж байсан. “Ч******* х******* б*******” ХХК газрыг барьцаалсан цаг хугацаа давхцалын үед нийтийн эзэмшлийн олон оршин суугчидтай орон сууц баригдах гэж байгаа, олон захиалагч нар захиалаад авах гэж байна гэдгийг мэдсэн. Тухайн үед энэ нөхцөл байдлыг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр зээлдэгч зээлдүүлэгчийн хооронд ямар нэгэн тохиролцоо алга. Г.Л*******гээс 53.76 метр квадраттай 2 өрөө байрных нь төлбөрийг барьц*******ы эрхээ хэрэгжүүлээд авах ёстой гэж тайлбарлаж байна. Г.Л*******д төлөх төлбөр байхгүй. Г.Л*******гийн бүртгэлийг бүртгэлээ гээд барьцаалагчид хөндөгдөх эрх байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьц*******ы тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар газар дээр барих гэж байгаа объект барилга байгууламж нь газар барьцаалагчийн эрх ашигт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэдэг зохицуулалтыг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн хувьд 2020 оноос хойш 5 жилийн хугац*******д бүртгэлийн марг*******д “Г******* м******* констракшн” ХХК-ийн зүгээс ороод холбогдох баримтуудаа өгөөд явсан. Эрх ашиг нь яах аргагүй хөндөгдөж байгаа. Нэгэнт өмчлөгчөөр тогтоогдчихсон өмчлөгчийг бүртгэлд бүртгэхэд ямар нэгэн хууль болон нотлох баримтын хувьд асуудалгүй гэж үзэж байна.

11.Гуравдагч этгээд “Ч х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа:  “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан. Хуульд заасны дагуу тухайн газар дээр байгаа барилга газраас салгамагц бие даасан эд хөрөнгийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх асуудлыг шууд зохицуулсан зохицуулалт гэж ойлгож болно. Гэтэл өнөөдрийн хурал дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад газар дээр байгаа барьцаалагчийн эзэмшилд байгаа газрын дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлж авахыг даалгасан байна. Гэтэл Иргэний хуулийн 152 дугаар зүйлд барьцаалагч барьцаалуулагчийн эрх үүрэг маш тодорхой заасан. Үүнд барьцаалагч тэргүүн ээлжид өөрийнхөө шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд “Г******* м******* констракшн” ХХК эрэн сурвалжлагдаад олж тогтоогдохгүй байдалтай байгаа. Энэ нь үйл баримтаар тогтоогдож байгаа. “Ч******* х******* б*******” ХХК удаа дараа “Г******* м******* констракшн” ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж шүүхэд дууддаг боловч хаяг дээрээ байдаггүй. Мөн Д.Г******* нь өөрийнхөө төрсөн ээжид гүйцэтгэх захирлын эрх хэмжээгээ олгоод гүйцэтгэх захирал нь өнөөдрийн шүүх хуралд*******д дардас дарсан байдлаар итгэмжлэл ирүүлсэн байх ба төлөөлөгч нь итгэмжлэл шуудангаар ирсэн гэж мэдэгдсэн. Дараа нь би энэ хүнээр төлөөлүүлэх эрхгүй байсан гэж магадгүй. Д.Г******* ээждээ итгэмжлэл өгөөд ээж нь шүүх хуралд*******уудад ирдэггүй, эрэн сурвалжлуулахаар олддоггүй. “Ч******* х******* б*******” ХХК эрэн сурвалжлах ажиллагаа хийлгүүлсэн хэвээр байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хуралд*******д “Г******* м******* к” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байх бөгөөд ашиг сонирхлын хувьд зөрчилтэй үйл явдлууд тогтоогдож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл гэсэн г******* бүртгэлд бүртгэгч өөрийнхөө бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай материалыг шаардах эрх нь нээлттэй байсан. Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхдээ бүртгэлийг Д.Г*******гийн нэр дээр өмчлөлд байгаа газрыг “Г******* м******* констракшн” ХХК ашиглаад “Ч******* х******* б*******” ХХК-ийн барьц*******д тавиад иргэдэд барилга барина гээд барилгаа барьсан. Гэтэл Д.Г*******гийн өмчлөлд байгаа газрыг Улсын бүртгэлд бүртгүүлж нийтийн өмчлөлийн  газар  болгосны  дараа  тухайн  газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг нийтийн өмчлөлийн газар гэж  үзэж  бусдад  шилжүүлэх боломж нээгдэнэ. Гэтэл Өмчлөлийн тухай хуулиараа өмчлөл нь Д.Г*******гийн нэр дээр бүртгэл хийхдээ бүртгэлийн шаардлагыг хангуулж нийтийн эзэмшлийн талбай болгох ёстой байтал тухайн газрын зориулалт нь өмчлөлийн газар буюу нэг иргэний нэр дээр байгаа газар байгаа. Дээрээс нь “Ч******* х******* б*******” ХХК-ийн барьц*******д байгаа. Энэ газрыг улсын бүртгэлээс өмнө нь бүртгэлд бүртгүүлэхдээ “Г******* м******* констракшн” ХХК-д барилга барих зөвшөөрлийг нь олгоё гэж Д.Г*******гоос зөвшөөрсөн байна. Иргэдийн нэр дээр шилжүүлж бүртгэхэд зайлшгүй шаардлагатай компанийн албан бичгийг бүрэн бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл улсын бүртгэлд бүртгүүлж өгөхдөө дахиад энэ бүртгэлийн ажиллагааг шинээр хийж иргэдийн нэр дээр нийтийн эзэмшлийн өмчлөлийн газар болгоод иргэдийн нэр дээр орсон тэмдэглэгээ хийлгэхэд шаардлагатай байдаг баримтуудыг гаргаж өгөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлаар Д.Г*******гийн буюу иргэний өмчлөлд байгаа газрыг бүртгэх журмын дагуу бүртгэчихсэн, худалдан авч байгаа нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхэд ямар шаардлага хангуулж байгаа вэ гэдэг дээр ямарваа нэгэн тайлбар, нэмэлт баримт өгөхгүйгээр өмнө нь бүртгэчихсэн  бүртгэхэд асуудалгүй. Энэ нөхцөл байдлаас үзвэл улсын бүртгэгч хуульд заасны дагуу барьц*******д байгаа хөрөнгийн өмчлөлийн хэлбэрийг өөрчилж нийтийн эзэмшлийн болгосны дараа шинээр худалдан авч байгаа нэхэмжлэгчийн эрх ашиг бүрэн хангагдах хууль эрх зүйн үндэс хуулиар тогтоогдсон байна гэж үзэж бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

12.Гуравдагч этгээд Д.Г шүүх хуралд*******д гаргасан тайлбартаа: “Бүртгүүлэхэд татгалзах зүйлгүй. Хавтаст хэрэгт авагдсан материалыг үзвэл барилгын захиалагч, газрын эзэн нь би байгаа. Аль ч үндэслэлээр байсан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа” гэв.

13.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралд*******д гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч мөнгө төгрөгөө бүрэн төлчихсөн учраас мэдээж эд хөрөнгийн гэрчилгээгээ авах ёстой гэж бодож байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралд*******д гаргасан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Г.Л******* нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 120 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г “Г******* м******* констракшн” ХХК-тай байгуулжээ.

2.Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/03341 дугаар захирамжаар Г.Л*******гийн нэхэмжлэлтэй “Г******* м******* констракшн” ХХК-д холбогдох “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичиг бүрдүүлж өгөхийг даалгах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3.Харин гуравдагч этгээд Д.Г*******д марг******* бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/1067 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

4.Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот албан бичигт “... тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-220401 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай бөгөөд өнөөдрийн байдлаар “Ч******* х*******” б*******тай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/ тоот барьц*******ы гэрээ бүртгэлтэй” гэжээ.

5.Тус газар дээр баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 1 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг 2019  оны  06  дугаар  сарын  14-ний  өдөр  “Г******* м******* к” ХХК-ийн өмчлөлд 90 хувийн гүйцэтгэлтэйгээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-220410 дугаарт анх бүртгэж, 000770362 тоот гэрчилгээ олгожээ.

6.Улмаар 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх эд хөрөнгийг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр “Г******* м******* к” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байна.

7. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1А байрны 11 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст  өргөдөл, хүсэлт гаргахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” гээд 8.1.3-д “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” гэжээ.

8.Гэтэл гуравдагч этгээдээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм, тусгай зөвшөөрөл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураг, хаягийн тодорхойлолт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, акт, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зургийг хүргүүлсэн,

9.Мөн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101 тоот албан бичгээр Г.Л******* нь төлбөрийн үлэгдэлгүй болохыг тодорхойлж, өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хариуцагчид хүргүүлжээ.

10. Дээрхээс дүгнэвэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцээгүй байна.

11.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан болон Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7-д заасан “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт” зэрэг бүрдүүлбэл зохих нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан байхад дээрх үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцэхгүй байна.

12.Хэдийгээр марг******* бүхий барилгын байршиж буй газар нь нь гуравдагч этгээд “Ч******* х*******” б*******ны барьц*******ы гэрээгээр бүртгэлтэй, эрх бүхий байгууллагуудаас  барилгыг удаа дараа битүүмжилж байсан боловч хамгийн сүүлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 189 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Сайнбилэгийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 189/07 дугаар тогтоолоор “...Г******* м******* к” ХХК-ийн өмчлөлийн 2021 оны 4-189/13725, 4/26120, 4/29730, 2022 оны 4-152/585, 1-167/11007 тоот албан бичгээр түдгэлзүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Y-220410 дугаартай  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1а байранд байрлах 11, 16,30,39,50  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 01-189/9039 дүгээр албан   бичгээр “ ..11 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Г.Л*******гийн өмчлөлд бүртгэж, бусад орон сууцны хоригийг хэвээр үлдээж, гэрчилгээний хуулбарын хамт ирүүлэхийг мэдэгдье” гэж дурдан хавсралтын хамт Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.

          13.Үл хөдлөх эд хөрөнгө нь өөрөө эдийн засгийн эргэлтэд орж, эрхийн гэрчилгээгээр баталгаажих ёстой, бусдын гэм буруугийн болон үүргийн гүйцэтгэлээс шалтгаалж барилга бүхэлдээ царцах ёсгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас дээр дурдсанчлан боломжит тоотуудын захиран зарцуулах эрхийг сэргээж, бүртгэл хийхийг хариуцагчид зөвшөөрсөн байхад татгалзаж буй нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллаг*******д дараах зүйлийг хориглоно”, 20.1.1-д “улсын бүртгэгч нь ..., үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

          14.Нөгөөтэйгүүр барьцаалбар нь өмчлөх болон эзэмших эрхийг шууд баталгаажуулж буй хэлбэр биш бөгөөд марг******* бүхий газрын давхцалтай маргаагүй, түүн дээрх барилгыг албадан чөлөөлөх, буулгах талаар маргаагүй энэ тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн хэмжээгээр зарим үл хөдлөх эд хөрөнгийг салгаж бүртгэх боломжтой.

          15.Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн тул гэрчилгээ авах ёстой” гэж дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

          Иймд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захирг*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг  тус тус заасныг баримтлан Г.Л*******гээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дын гудамж, 1А байрны 11 тоот хаягт байрлах орон сууцыг иргэн Г.Л*******гийн нэр дээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид  даалгасугай.

2.Захирг*******ы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирг*******ы хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН

                                     ШҮҮГЧ                            Х.НЯМДЭЛГЭР