Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00326

 

 

 

  Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-д холбогдох 662,345.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С  дүүрэг,.-р. хороо, .. тоотод байрлах, А  ББСБ ХХК /ХХД: ., РД.:.., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С-ай манай ББСБ ХХК нь 2024 оны 07 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ба 2024 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109960165 тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 647,345.20 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 662,345.2 төгрөгийг хариуцагч Б.С-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Т  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А ББСБ ХХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан 662,345.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагыг Б.С нь бүхэлд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан 662,345.2 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага 662,345.2 төгрөгийг  бүрэн төлж барагдуулсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т-ийн хүсэлтээр тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-д холбогдох 662,345.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,446 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 10,223  төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 10,223  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б