Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00422

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **************

Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тус тус тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянхонгор аймгийн Богд сумын иргэн *********нь тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч анх ажилд орох үеийн хөдөлмөрийн дэвтэр ************нэртэй байгаа тул *************** миний дэвтэр мөн болохыг тогтоож өгнө үү. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх Амараа нэртэй, харин 10 жилийн сургуулийн журналаар **************байсныг үндэслэн хөдөлмөрийн дэвтэр **************** гэж бичигдсэн байна. Бас тэр үед ажилд орсон гарсан тушаалууд ****************** нэртэй байна. Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн сургуульд 1991 оны 08 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал бага ангийн багшаар ажиллаж байсан, Баянхонгор аймгийн Богд сумын 8 жилийн сургуульд 1993 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл Монгол хэлний болон бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн 1993 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүүхэд төрүүлж өсгөсөн тул 1993 оны 06 дугаар сараас 12 дугаар сард багш нарын ээлжийн амралт 48 хоног, төрсний өмнөх болохыг хойшхи 120 хоногийн хугацаанд цалин гараагүй учир энэ хугацааг ажилласнаар тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дүгээр тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуулийн 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуулийн 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуулийн 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тушаал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баярын бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч **********нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

2. Хүсэлт гаргагч **************** нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тус тус тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хүсэлт гаргагч ***********нь 1971 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрж, иргэний бүртгэлийн мэдээлэлд *********** гэж нэрээр бүртгэгдсэн болох нь төрсний 0420695-23 дугаартай гэрчилгээний хуулбараар нотлогдсон.

4. Харин 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг ************* гэж бичиж тэмдэглэсэн, ************** гэх нэрээрээ ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр лавлагаа, архиваас гарсан холбогдох баримтууд, хүсэлт гаргагчийн “... ***********нэрээр сургуульд анх орсон, 10 жилийн сургуулиа төгстөл ******** нэрээр суралцсан, оюутан байхдаа албан ёсны бичиг баримт ************* гэх нэртэй болохоо мэдээд Д.Амараа нэрээр их сургуулиа төгсөж, багш мэргэжлийг эзэмшсэн, гэвч өөрийн төгссөн сургуульдаа эргэн ажилд орсон тул багш ************ гээд тушаал гарсан, *********** нэрээрээ багшилж байсан, тухайн үеийн хэнэггүй байдлаасаа болоод албан ёсны нэрээрээ бичиг баримтаа засуулаагүй, ***********гэх нэрээ мэддэг боловч багаас ***************** гээд тогтсон байсан учраас засаж солиулаагүй...” гэх тайлбар, гэрч нарын “...**********нь Богд сумын сургуульд ***********нэрээр багшилдаг байсан, албан ёсны бичиг баримт дээр *********** гэх боловч ********багш гэж багш нар ч, сурагчид ч дууддаг байсан...” гэх мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

5. Мөн 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, боловсрол, мэргэжил, регистрийн дугаар нь * ***********иргэний үнэмлэхэд бичигдсэн овог, регистрийн дугаартай тохирч байх тул 1991 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ************* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Хүсэлт гаргагч ************ 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

7. Хүсэлт гаргагч *****************1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан болох нь 1991-1994 онуудад авч байсан цалин түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 540 дүгээр лавлагаа, багш нарыг анги даалгаж, хичээл заалгах тухай Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 39 дүгээр тушаал, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тушаал, тэтгэмжтэй чөлөө олгох тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуулийн 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тушаал,ажилд авах тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуулийн 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаал, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуулийн 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тушаал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Баярын бичиг, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

8. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *****************ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч * 1991 оны 08 дугаар сарын 25-ны**************** өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *********************1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА