| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00438/И |
| Дугаар | 137/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 137/ШШ2025/00329
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,308,512.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..төв байр, .. тоотод оршин суух, Х банк ХК /ХХД:.., РД:.., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.М нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хас банктай 1390087701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Өрхийн зориулалтаар 14,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр авсан. Банк нь зээлдэгч Х.М нь Х Банк дахь.. дугаартай дансанд 2024 оны 03 дугаар сарын 27-ний өдөр 14,400,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2025 оны 03 сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2025 оны 07 сарын 09-ны өдрийн байдлаар 106 хоног Банкны зүгээс Х.М-ыг гэрээний үүргээ хугацаа хэтрүүлээд байна. биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390087701 дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл: 9,685,070.75 төгрөг, зээлийн хүү: 613,159.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 10,281.39 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл: 10,308,512.07 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн нийт 10,308,512.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ..-р баг, .. оршин суух, Э овогт Х-ын М /РД.., утас:./. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.М миний бие нэхэмжлэгч Х банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Х банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 10,308,512.07 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 10,308,512.07 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М нь зээлийн гэрээний үүрэгт 10,308,512.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.М-д зээлийн гэрээний үүрэг 10,308,512.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,886 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 89,943 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 89,943 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Х.М нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б