Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 137/ШШ2025/00330

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л , Г.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,390,695.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Ч дүүрэг ..-р хороо, .. төв байранд байрлах Г банк ХК /ХХД: ., Р.Д:., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Л , Г.О  нар нь 2020 оны 09 дугаар сарын 11-ны өдөр ЗГ5405115247 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 9,260,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15.6% хүүтэй 2021 оны 09 сарын 01-ны өдөр 3,280,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 15,6% хүүтэй 2022 оны 08 сарын 25-ны өдөр 3,430,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 14,4% хүүтэй 2023 оны 05 сарын 05-ны өдөр 6,900,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 14,4% хүүтэй 2023 оны 12 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 15,6%-ийн хүүтэй 2024 оны 04 сарын 26-ны өдөр 5,480,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 15,6%-ийн хүүтэй тус тус авсан, сар бүр тэнцүү төлөлт хийж 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэтэл зээлдэгч Н.Л , Г.О нар нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нийт 130 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 21,044,811.43 төгрөг, хүүгийн төлбөрт 8,565,687.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,055.46 төгрөгийн зээлийг төлсөн. Иймд зээлдэгч нараас Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасны дагуу цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 17,305,188.57 төгрөг, хүүнд 1,036,983.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,023.48 төгрөг нийт 18,368,195.36 төгрөг болон нотариатын зардалд 22,500 төгрөг нийт 18,390,695.36 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ..тоотод оршин суух, Х овогт Н-ын Л /РД: .., утас:../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г  банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид Г  банк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 18,390,695.36 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, А  овогт Г-ын О  /РД: .., утас: ../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.О миний бие Г банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид Г   анк ХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 18,390,695.36 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л , Г.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,390,695.36 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Л , Г.О  нар нь зээлийн гэрээний үүрэгт 18,390,695.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч нарын хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г  банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Л , Г.О  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 18,390,695.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Л , Г.О  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,791 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 124,895.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Л , Г.О  нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 124,895.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч Н.Л , Г.О  нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Э.Б