| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00405/И |
| Дугаар | 303/ШШ2025/00424 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ************** /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс Баянхонгор аймгийн Лениний зам сонины үйлдвэрт дэвтэрлэгчээр хэвлэгч хянагчаар ажилд орж 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 574 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1985 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр шийдвэр, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дүгээр шийдвэр, түүний хавсралт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13/554 дүгээр албан бичиг, хүсэлт гаргагч *********** ХААТР-1 маягтын хуулбар, гэрч ************ нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ************1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Лениний зам” сонины үйлдвэрт хэвлэгч, үсэг өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч Ю**********нь 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Лениний зам” сонины үйлдвэрт хэвлэгч, үсэг өрөгчөөр ажиллаж байсан болох нь түүний 1985 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 574 дүгээр лавлагаа, Ю.Өлзийбатыг түр ажилчнаар ажилд авах тухай Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаар тушаал, эргүүл, жижүүр томилох тухай Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1985 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэр, түүний хавсралт, дадлага хийлгэх тухай Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, социалист уралдааны шагнал олгох тухай Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр шийдвэр, түүний хавсралт, ажилчдын ээлжийн амралтын хуваарийг батлах тухай Баянхонгор аймгийн Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны “Лениний зам” сонины хариуцлагатай эрхлэгчийн 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дүгээр шийдвэр, түүний хавсралт, 1985-1991 он хүртэл хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч Ю.Өлзийбатын талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 223 дугаар бүртгэлд: “овог, нэр-* ажилладаг байгууллага- Лениний******************* зам сонины үйлдвэр, эрхэлдэг ажил-ленотипч, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Баянхонгор сум” гэж тэмдэглэжээ.
5. Харин хүсэлт гаргагч ******************1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй, гэрч нар нь 1991 оныг хүртэл хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн, хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дүгээр лавлагаанд “... 1991.11.26-ны өдрийн 32 тоот тушаалд ******************* хэвлэгч, хянагчаас өөрийн хүсэлтээр чөлөөлөв гэжээ...” гэх байдлаар тэмдэглэсэн боловч тус архивын 2025 оны лавлагаагаар дээрх тушаалын хуулбар гараагүй байх тул тус хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Иймд хүсэлт гаргагч****************** 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Лениний зам” сонины үйлдвэрт хэвлэгч, үсэг өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх газарт ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *************1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Лениний зам” сонины үйлдвэрт хэвлэгч, үсэг өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх газарт ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА