| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00436/И |
| Дугаар | 137/ШШ2025/00331 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 137/ШШ2025/00331
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 670,774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот С дүүрэг..-р хороо, ..оотод байрлах, О ББСБ ХХК /ХХД:.., РД.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "О ББСБ" ХХК нь Д овогтой Т-тай 2024 оны 02 сарын 26-ны өдөр 20240226-53863 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 10 сарын 25-ны өдөр 46,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000643923 тоот зээлийг Төрийн банк дахь 191400049551 тоот дансанд,
2. 2024 оны 10 сарын 25-ны өдөр 323,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000644348 тоот зээлийг Төрийн банк дахь 191400049551 тоот дансанд,
3. 2024 оны 10 сарын 25-ны өдөр 173,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000644418 тоот зээлийг Төрийн банк дахь 191400049551 тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч Д.Тогоомаа нь шилжүүлэн авсан. Хариуцагч Д.Тогоомаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 06 сарын 09-ний өдрийн байдлаар:
1. z000643923 тоот зээл 2024 оны 12 сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 4,607 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 41,393 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 227 хоногийн хүү 17,479 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 2,530 төгрөгийг хасаж нийт хүү 14,949, нийт дүн 56,342 төгрөг,
2. z000644348 тоот зээл 2024 оны 12 сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 31,593 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 291,407 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 227 хоногийн хүү 122,837 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 15,989 төгрөгийг хасаж нийт хүү 106,848, нийт дүн 398,255 төгрөг,
3. z000644418 тоот зээл 2024 оны 12 сарын 24-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 16,935 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 156,065 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 227 хоногийн хүү 65,786 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 8,564 төгрөгийг хасаж нийт хүү 57,222, нийт дүн 216,177 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 488,865 төгрөг, нийт хүү 181,909 төгрөг, шимтгэл нийлбэр 0 төгрөг, нийт 670,774 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг,.. тоотод оршин суух, Х овогт Д-ын Т /РД: .., утас../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д-ын Т миний бие нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. О ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 670,774 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 670,774 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т нь зээлийн гэрээний үүрэгт 670,774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 670,774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Т нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,648.57 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 10,324 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 10,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Д.Т нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б