Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2025/0609

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

                    Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “М х” ХХК 

                                  “У б” СӨХ,

                                  “Б” СӨХ,

                                “С” СӨХ,

                                Г.Н нарын нэр бүхий 8 иргэн,

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжууд нь хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Г.Ч, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л /цахимаар/, гуравдагч этгээд “Б” СӨХ-ийн төлөөлөгч Г.Н, гуравдагч этгээд “М х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.“М” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Нийслэлийн “Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

3.Гуравдагч этгээд “М х” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлага гаргасан.

4.“М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны  өдрийн 395 дугаар  захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар 372 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар 372 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, 020 дугаартай гэрчилгээг олгож, 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

5.Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийг үндэслэн орон сууцны 65, 66 дугаар байруудын хооронд үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар 0,0372 м.кв газрыг олгосон бөгөөд 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 22/ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулсан байна.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0*******2 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *******/3441 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр БА-106/2 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон.

7.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 44, 45, 65, 66 дугаар байрны нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгын түр хашааг албадан буулгаж газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

8.Харин Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/1139 дүгээр захирамжаар инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа тул “М” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 375 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

9.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжуудыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

10.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Энэ олон жилийн турш Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газрын алба нь Газрын тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасны дагуу манай газар дээр баригдсан зөвшөөрөлгүй, барилга өргөтгөлийг буулгах, газар эзэмшигчийг газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг олгох хуулиар хүлээсэн үүрэгтэй байтал энэ зөрчлийг манай компаний хөрөнгө мөнгөөр арилгуулсан, одоо ч зөвшөөрөлгүй барилга байсаар байгаа төдийгүй, бид мөнгөө гаргаж газраа чөлөөлөх арга хэмжээ авагдаж байгаа. Чөлөөлөх газраа манай компаний эзэмшлийн газар байхад нийтийн эзэмшлийн газар гэж илтэд алдаатай дүгнэлт хийсэн.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар Засаг даргын захирамжийг зөвхөн хуульд нийцүүлэн, үндэслэлтэй гаргахаар эрх олгосон байтал дээр дурьдсан үндэслэл баримт, зөвшөөрөл шийдвэр нь байгааг мэдсээр байж Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.4, Газрын тухай хуулийн 56.5, 57.4,57.5-д заасан нөхцөл байдал гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, зүгээр хуулийн заалт барьсан шийдвэр гаргаж, манай компаний их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдсан гэрээний эрх үүрэг үүссэн харилцааг таслан зогсоож, хохирол учруулж, газрыг чөлөөлөх арга хэмжээ авсан.

Бид хууль журам зөрчсөн эсэхийг шалган тогтоох үүрэгтэй байтал нөхцөл байдлыг тогтоох бус эсрэгээр нь бүх асуудлыг шүүхээр болон холбогдох байгууллагаар шийдвэрлүүлсний эцэст их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулан ажил гүйцэтгэх болон бараа материал нийлүүлэхтэй холбогдох эрх, үүрэг хариуцлага хүлээсэн байсан бөгөөд ийнхүү хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг нөхцөл байдлыг мэдсээр байж, сонгуулийн ашиг сонирхолын зорилго агуулж шийдвэр гаргасан үйл ажиллагаа болгосонд гомдолтой байна.

Төрийн үйл ажиллагаа болон шүүхийн шийдвэрт итгэж холбогдох гэрээний харилцаа үйл ажиллагаа явагдсан.

Шүүхээр маргаан хянагдаж байх хугацаанд Нийслэлийн Засаг даргаас 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар тус компаний газрын эрхийг 15 жилийн хугацаатай бөгөөд 2000 оноос хойш газар эзэмших гэрээнийхээ дагуу холбогдох төлбөрөө 20 жилийн хугацаанд төлсөөр ирсэн төдийгүй энэ хугацаанд хууль бус барилгыг буулгахтай холдбогдож гарсан зардал 500.000.000 төгрөг даваад байна.

...Сонгуульд нэр дэвшигч нар иргэдийн санал гомдлыг шийдврлэнэ гэж манай  барилга барих ажлыг сурталчилгаандаа хамруулж эхэлсэн, бид арай ч шүүхээр дүгнэгдэж шийдвэрлэгдсэн асуудалд дахин шийдвэр гаргаж, иргэдийн санал авах зорилгоор ашиглана гэж бодоогүй байтал Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Дын гарын үсэг бүхий 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07/5552 тоот албан бичгээр “Нийтийн эдэлбэрийн зориулалтын газартай давхцсан, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй” гэсэн үндэслэлээр газрын эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах болсныг мэдэгдсэн.

Тэр дариуд нь холбогдох тайлбар баримт үндэслэлээ гарган гомдлоо гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй”болгох тухай" Захирамжийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Ж.Бгаас гаргачихсан байдаг.

Манай эрхийг цуцалсан шийдвэрийг гаргасан атлаа бидэнд танилцуулаагүй байхад оршин суугчдын хуралд танилцуулах материал болчихсон иргэдийн фейс группын мэдээлэлд тавигдчихсан сонгуулийн сурталчилгаа болоод явж байгаа зэрэг нь илтэд хууль бус манай эрхийг зөрчсөн асуудал болсон. Өнөөдөр Монгол улсад хууль, эрх зүйн зохицуулалт, шүүхээр тогтоогдсон үйл баримт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс улс төрийн ашиг сонирхол илүү хүчтэй болсныг энэ үйл баримт тод харуулж байна. Бид энэ олон жилийн турш төрийн үйл ажилагаанд итгэж, хөрөнгө мөнгөө зарцуулан, олон жилийн хохирол амсаж, хууль бус зөвшөөрөлгүй барилгыг шүүхээр тогтоолон, төрийн алба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нөхцөл байдлыг арилгахад өөрийн хөрөнгөөр саадыг арилгасан гэх мэт энэ олон үйл явдлын дараа ийнхүү нэг өдрийн дотор шийдвэрлэж байгааг шудрага бус, хууль бус гэж үзэж байгаа бөгөөд үүнийг тус шүүхээс өөр хянах тогтолцоогүй болжээ. Шүүхээр хянагдах хугацаанд ч бидний хохирол өссөөр байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/244 дүгээр захирамжаа нийтийн эдэлбэр газар гэж үндэслэсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 38 дугаар тогтоолоор тогтоосон байхад 4 дүгээр хороонд нийтийн эдэлбэрийн газар гэж ороогүй. 1999 онд 92 гэдгийг цуглуулж байгаад 4 газар олгож болно гэсэн зүйлийг дараа нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2002 оны 8 дугаар тогтоолыг баталгаажуулаад Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан. Түүний дараа Нийслэлийн Засаг дарга 2003 оны 395 дугаар захирамжаар манай компанийн барилга барих зөвшөөрөл газар эзэмших зөвшөөрлийг олгосон. Оршин суугчдадаа танилцуулаагүй, мэдэгдээгүй. Таниулах ёстой, хэлэлцэх ёстой байсан гэж яриад байна. Энэ маргаан үүсээд бид нар шүүхээр яваад байсан. Оршин суугчдын маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлээд байхад яагаад бид нар хурал цуглаан хийж тайлбарлах ёстой вэ. Тэр тайлбар хийх тусам хэрүүл маргаан үүснэ. Бид хэд хэдэн удаа иргэдийг дуудаад тайлбарлая, танилцуулъя гэхээр маргаан гараад дуусдаг байсан. Гэтэл бид нар энэ барилгыг бариулахын тулд шат дараалсан арга хэмжээ, зураг зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг хэдэн жил дараалан авсан зөвшөөрлүүд байдаг. Гуравдагч этгээд нэгж талбар бүхэн гэрчилгээтэй байх ёстой гэдэг зүйл ярьж байна. Хоосон газар дээр захирамж, шүүхийн шийдвэр гарч байсан болж байна уу. Ярьж байгаа зүйлүүд нь хоорондоо холбогдохгүй байна. Үүнийг хийхийн тулд маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Мөн дээрээс нь цаг хугацаа зөндөө алдсан. Энэ мөнгө төгрөг, цаг хугацааны асуудлыг хэн яаж хохирлыг барагдуулах ёстой вэ. Наад зах нь барилгын барихад , барилгын зураг техникийн нөхцөлүүдийг шугам сүлжээтэй холбох зураг, техникийн нөхцөл олгоход гээд маш их мөнгө цаг хугацаа зарцуулсан. Энд барь гэсэн зөвшөөрөл аваад бид бариад гүйцэлдүүлээд явж байгаа болохоос хулгай дээрмийн асуудал байхгүй. Газар эзэмших эрхийг ямар ч зөрчилгүй юм шиг олгочхоод дараа нь зөрчил гараад ирэхэд бид тухайн зөрчлийг арилгаж байна. Бид зөрчлөө арилгахдаа мөнгө төгрөг, цаг хугацаагаар зарцуулж байна. Энэ хохирлын тухай яаж төлөгдөх вэ, бид хэнээс нэхэмжлэх вэ. Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандаад эвлэрэх хүсэлтээ илгээчихсэн байгаа. Уулзахыг нь хүлээгээд ямар шийдвэр гаргахыг хүлээгээд мэдэхгүй ийм байдалтай байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нэхэмжлэл гаргаж шүүхэд хандах болсон шалтгаан үндэслэл дээр тодруулах хэдэн зүйлс байгаа.” Майннигконсальтинг” ХХК-ийн хувьд эзэмших эрх бүхий газар нь 2 нэгж талбартай. 1 хэсэг дээр нь 6 давхар барилга баригдчихсан байгаа. Олон жилийн хугацаанд тодорхой мэргэшлээр Энэтхэг хоолны газар үйл ажиллагаа явагдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан олон жилийн өмнө баригдсан барилга байгаа. Нөгөө талдаа өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан нөхцөл байдалтай байгаа. Шүүхэд хандах болсон шалтгаан нь 2 үндэслэлээр тайлбарлагдана. Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэсэн 1139 дугаар захирамжаар энэ 2 газрын нэгж талбар хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүсчихсэн барилга нь төрийн байгууллагын шийдвэрийн дагуу баригдаад явчихсан байхад барилгын доорх газар нь шугам сүлжээ байгаа гэх үндэслэлээр нийтийн эзэмшлийн газар болгоно гэсэн агуулгыг үндэслэж хүчингүй болгосон нь буруу болсон. Энэ талаар ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байдаггүй. Тухайн үед болоод байгаа асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтүүд гаргаад явж байх явцад Засаг даргын Тамгын газраас хариу өгөхдөө давхар 1139 тоот захирамж гарсан талаар мэдэгдсэнээр шүүхэд хандах болсон. Тухайн үл хөдлөх хөрөнгийн барилгын доорх газрыг цуцлах гэж байгаа талаар ямар нэгэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа мэдэгдэл өгч, асууж тодруулах нөхцөл байдал хийгдээгүй. Нөхцөл байдлыг тодруулалгүй хийгдсэн Нийслэлийн Засаг даргын захирамж нь алдаатай болсон. 2 дахь үндэслэлийн тухайд ертөнцийн зүгээр баруун талд байрлах барилга баригдаагүй нэгж талбарын хэсэг байгаа. Энэ нэгж талбарын тухайд өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан. 65, 66 дугаар байрны дунд байгаа газрын асуудал Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэхдээ зөвшөөрөлгүй баригдсан барилгын асуудал дүгнэгдэж шийдвэрлэгдсэн. Зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгаж шийдвэрлэх нөхцөл байдалд Нийслэлийн Засаг дарга шүүхэд илэрхийллээ гаргаж байсан. Нэгэнт 2020 онд баригдсан зөвшөөрөлгүй өргөтгөлийг буулгах тухай шүүхээр дүгнэгдсэн. Үүнд М ХХК 100,000,000 гаруй төгрөгийг өгч байж тэр барилгыг буулгах ажиллагаа явагдаж байсан. Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой байтал зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөлийг Нийслэлийн Засаг даргын харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөлд “М” ХХК буулгах ажлыг нь мөнгө төгрөгөө гаргаад хийчих гэсний үндсэн дээр төрийн шийдвэр үйл ажиллагаанд итгэж “М” ХХК 100,000,000 төгрөгөөр тухайн 2 өргөтгөлийн 1 өргөтгөлийг буулгаж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болж байгаад барилга барих зөвшөөрөл гаргаж өгөхгүй байсан учраас тухайн үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас холбогдох шийдвэр өгөхгүй байсан. Тэр нь мөн захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэхдээ өмнөх захиргааны үйл ажиллагаа, шүүхийн үйл ажиллагаа байгаа нөхцөлд техникийн нөхцөл, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар барилга барих зөвшөөрөл олго. Олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна гэж даалгаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрийн дагуу нэгэнт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон учраас холбогдох зөвшөөрлийн баримт бичиг материалаа хүсээд дахин хашаа барих ажиллагаагаа хийж эхэлсэн. Барилга барихад саадгүй бүх зөвшөөрөл үйл ажиллагаанууд гарчихсан байсан. Ингээд барилга барих үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байтал иргэдээс гаргасан гомдлын дагуу гэдэг нөхцөл байдлаар Орон нутгийн сонгуулийн өмнө амралтын өдөр 244 тоот Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамж нь хашааг буулга гэсэн ажиллагаа амралтын өдөр гарсан. Захирамж гаргахад ямар ч урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа шаардлагатай нөхцөл байдлыг тодруулалгүй гарсан. Нэхэмжлэгч тайлбарлахдаа улс төрийн шинжтэй иргэдийн саналыг авахын тулд сонгуулийн өмнө 244 захирамж гарсан гэж эхнээсээ тайлбарладаг. Барилга барих бэлтгэл ажил хийгдээд барилга барих байгууллагатайгаа асуудлаа шийдвэрлээд, хашаа барих зөвшөөрлөө аваад, холбогдох хөрөнгө мөнгө гэрээний нөхцөлөө хэрэгжүүлсний дараа газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн. 1139 дүгээр захирамжийн үндэслэл нь нийтийн эзэмшлийн газар болон шугам сүлжээний асуудал байна гэдэг нөхцөл байдлыг үндэслэл болгосон. Энэ нийтийн эзэмшлийн газар байгаагүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ газрыг нийтийн эзэмшил болгосон тогтоол гаргаагүй. Тогтоол гараагүй байхад Нийслэлийн Засаг дарга газрыг цуцлах үндэслэлдээ нийтийн эзэмшлийн газар болголоо гэдэг агуулгаар шийдвэрлэсэн нь буруу болсон. 2 дахь үндэслэлдээ шугам сүлжээ гэдэг асуудлыг дурдсан. Шугам сүлжээний асуудлыг шүүхээс тодорхой болгох ажиллагаа хийгдсэн. Гэвч б тодорхой болгуулах боломжийг шүүхээс хүссэн. Миний өнөөдрийн өгсөн мэдээллийн сангийн зургийг нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авч хэргийг шийдвэрлэсэн бол эргэлзээгүй баримтаар тодорхой болох байсан. Шугам сүлжээний асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэхдээ шугам сүлжээний асуудал хамт шийдэгдсэн. Мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр шугам байхгүй гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. 1 дүгээр хавтаст хэргийн 43, 44 дүгээр талд авагдсан Орон сууцны нийтийн ашиглалтын газраас өгч байгаа техникийн нөхцөл байгаа. Тухайн техникийн нөхцөлүүдийн ард талд нь авагдсан шугамын мэдээллийн сангийн зургуудад гуравдагч этгээдийн яриад байгаа шугам байхгүй. Байхгүй гэдэг шугамын зураг 4 баримт хавтаст хэрэгт байгаа. Энэ үндэслэлээр шугам байхгүй гэдэг нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзэхийг хүсэж байна. Хавтаст хэргийн 110 дугаар талд авагдсан баримт болон гуравдагч этгээдийн ярьж байгаа болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлд авагдсан 2 худгийн хооронд хөндлөн шугам байгаа гэдэг нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй баримтууд байгаа учраас шүүх үүнийг үнэлэх боломжгүй. А/1139 дугаартай захирамжийн хувьд шийдвэрлэхдээ гол үндэслэл нь шугам сүлжээний хамгаалалтын бүсэд байна гэж үзсэн. Үүнтэй холбоотой шүүхийн томилсон шинжээч дүгнэлтээ гаргаж шүүхэд ирж тайлбарласан. Энэ захирамжийн хувьд энэ 2 үндэслэлээр тайлбарлагдана. Тэгэхээр А/1139 тоот захирамж үндэслэлтэй юу, бодит нөхцөл байдлыг тогтоосон уу, энэ нь бодитоор хэрэгжих боломжтой юу гэдэг үндэслэлд сая дурдсан үндэслэлүүд тайлбарлагдаж байгаа. 6 давхар баригдчихсан өмчлөх эрхийн гэрчилгээ үүсчихсэн барилгын доорх газрыг хэрхэх талаар Нийслэлийн Засаг дарга ямар нэг тодруулга хийгээгүй, хавтаст хэрэгт энэ асуудлаар ямар ч ажиллагаа байхгүй нь энэ барилгыг буулгаж нийтийн эзэмшлийн газар болгох гэж байгаа юм шиг алдаатай захирамж болсон. Давхцаж гэдэг үгийг үндэслэл болгосон. Захиргааны акт бодит нөхцөл байдалтай нийцсэн байх ёстой. Энэ логик утгаараа үүнийг хэн ч уншсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байна гэж байгаа. Тэгсэн мөртөө нийтийн эдэлбэр газартай давхцаад байна гэж байгаа. Давхцах ямар ч боломжгүй. Түрүүн хэлсэнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол байхгүй. Дээрээс нь газар эзэмших эрхийн гэрчилгээ нь байхад нийтийн эзэмшлийн газартай давхцаж байна гэж үзсэн. Гэтэл давхацсан эсэхтэй холбоотой удаа дараагийн шүүхийн шийдвэр байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нийтэд тодорхой үйл баримт нь байхад давхцаж байна гэдэг үндэслэлгүй зүйл дурдаад байгаа нь энэ захирамжийг үндэслэлгүй болгож байна. Магадгүй Нийслэлийн Засаг дарга захирамжаа энэ хугацаанд эргэн хараад дахин засах боломж байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учраас Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан байгаа. “М” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан захирамжаа эргэж хараач, магадгүй өөр газрын асуудлаар дахин шийдвэрлэх нөхцөл байдлыг дахин хэлэлцэж шийдвэрлэх боломж олгооч гэж хандсан. Өмнө нь очиход өөр газар газар олгох асуудал яригдаж байсан. Удирдлага, захиргаанд нь албан ёсоор хүсэлтээ гаргаад Нийслэлийн Засаг даргатай уулзах цаг авах асуудал яригдаад явж байгаа. Нийслэлийн Засаг дарга магадгүй энэ захирамжаа дахин хараад дахин акт гаргах асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал байгаа гэдгийг нэмж тайлбарлая. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 захирамж гарахаас өмнө Засаг дарга очоод захирамжид дурдагдаж байгаа ажлуудыг хийчихсэн. Албадан буулгасан. Гэтэл маргааш нь амралтын өдөр захирамж нь гарсан. Ямар үндэслэлээр энэ захирамжаа тайлбарласан гэхээр хуулийн заалтдаа 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх зүйлийг баримталсан. Гэтэл энэ нь тухайн газрыг хууль бусаар эзэмшиж байхыг шаарддаг. Бодит байдалд газрын асуудал нь шүүхээр шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр хууль ёсны байсан. Гэтэл эдгээр хуулийн заалтыг хэрэглэх урьдач нөхцөл нь хууль бус биш хууль ёсны байсан гэдгийг шүүхээр үнэлүүлж дүгнүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хууль ёсны газрыг хууль бус гэж дүгнэсэн үндэслэл бодит байдлаас зөрүүтэй хэрэгжих боломжгүй. Мөн зөвшөөрөлгүй хашаа барьсан гэж байгаа. Холбогдох зөвшөөрөл, зураглал, схемээ аваад гэрээ хийгдчихсэн байсан. Энэ зөвшөөрлүүд нь байсаар байхад байхгүй гэдэг үндэслэлээр гаргасан. Эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн хамгийн эхэнд авагдсан байгаа. Барилгын түр хашаа барих гэдэг нь журамтай, дүрэмтэй, тодорхой стандартаар хийгддэг. Ямар хэмжээний ямар хашаа барих уу гэдэг зааварчилгаа нь хүртэл тухайн байгууллагаас өгөгдчихсөн байгаа. Энэ захирамжийн хувьд зөвшөөрөлгүй барьсан мөн газрыг хууль бусаар ашигласан гэдэг 2 хууль зүйн үндэслэл гаргаж байгаа нь хууль бус хуульд нийцэхгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй зөрүүтэй, хэрэгжих боломжгүй хэлбэрийн төдий агуулгатай захирамж гарсан. Тийм учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Энэ 2 хэргийг нэгтгэж хамтад нь шийдвэрлэх болсон учраас энэ үндэслэлүүдээ шүүхээр дүгнүүлэх саналтай байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн процесс ажиллагаануудыг хооронд нь харьцуулаад харвал хариуцагч талаас гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 захирамж болоод Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 тоот захирамжтай холбоотой нотлох баримтын асуудлыг дандаа бид араас нь хөөж явж байгаа асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн гаргаад байгаа захирамжийн эрх зүйн үндэслэл болоод байгаа үйл баримтууд тухайн үедээ огт тодорхой болоогүй байсан асуудлаар бид яриад араас нь энэ нь үнэхээр байгаа юу, үгүй юү, шаардлага хангаж байгаа юу, үгүй юү, давхцал байгаа юу, үгүй юү гэдэг асуудалд бид нотлох баримт цуглуулах тал дээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд явж байгаа гэдгийг анзаарвал нэлээн тодорхой харагдана. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн захирамжид үндэслэл тайлбар хэллээ. Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 болон 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримталж байгаа. 1 дүгээр заалтаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр 2 үндэслэл ярьдаг. Тэр нь юу гэхээр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхацсан гэж үздэг. 2 дахь нь нийтийн эдэлбэр газартай давхацсан гэдэг энэ 2 үндэслэлийг бариад нэхэмжлэгч компанийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар олгосон газрын эрх хүчингүй болгосон үйл баримт байгаа. Тэгэхээр энэ инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд давхцал байгаа юу үгүй юү гэдэг асуудалд өнөөдрийн байдлаар хариуцагч болоод гуравдагч этгээд Б СӨХ-ын зүгээс 1 л асуудал ярьж байгаа. Тэр нь хүсэлт шийдвэрлэх шатанд яригдсан дулааны шугам давхцалтай холбоотой асуудал яригдаад багаа. Яг үнэндээ бусад хамгаалалтын бүс байхгүй. Дулааны шугам сүлжээтэй холбоотой асуудал дээр мөн ялгаа байхгүй давхцал байгаа байхгүйтэй холбоотой илт зөрүүтэй мэдээллүүд хавтаст хэрэгт байгаа. Гэхдээ гуравдагч этгээдийн бариад байгаа хавтаст хэрэгт авагдчихсан баримт болох 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцын нийтийн аж ахуйн удирдах газраас ирүүлсэн 08/1170 албан тоотын хавсралтаар ирсэн баримтыг нь харахаар план зураг дээр нь ямар ч инженерийн шугам байхгүй. Харин ногоон тодруулагчаар гараараа зураад нэхэмжлэгч компанийн газар дээр нь давхцуулаад ногоон зураасаа татчихсан зураг байдаг. Өөр юу ч байхгүй. Гэтэл шинжээчийн дүгнэлт болоод бусад хавтаст хэрэгт байгаа инженерийн шугам сүлжээтэй холбоотой зургуудыг харахад ямар ч давхцал харагдахгүй байгаа. Барилга барьчихсан гээд байгаа хэсэг дээр нь шугам байхгүй. Тэгэхээр энэ 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 тоот захирамжийн 1 дэх үндэслэл болоод байгаа инженерийн шугам сүлжээтэй давхацсан гэдэг үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлтээр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцал огт байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Энэ захирамж нь хууль зөрчсөн гэдэг нь харагдаж байна. 2 дахь нь нийтийн эдэлбэр газартай давхацсан гэдэг асуудал ярьдаг. Нийтийн эдэлбэр газрын хувьд Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газар гэж юуг хэлэх вэ гэдгийг заагаад өгчихсөн. Тэр заалтынхаа дагуу нэхэмжлэгч компанийн газрыг нийтийн эдэлбэрт авсан үйл баримттай холбоотой асуудал хавтаст хэрэгт байдаггүй. Эсрэгээрээ юу гэж ярьдаг вэ гэхээр явган хүний зам болон авто замтай давхацсан гэдэг асуудал ярьдаг. Гэтэл нэхэмжлэгч компаниас гаргаж өгсөн баримтаас харвал тухайн газар дээр баригдах барилгын өөрийнх нь зураг нь нөгөө яриад байгаа автомашины зам болоод явган хүний замыг нь огт хөндөөгүй. Тэр замууд нь нээлттэй хэвээрээ зорчих хэсэг нь хэвээрээ стандартынх нь дагуу байгаа. Автомашин болон явган хүний замыг хөндсөн байдлаар барилга баригдахгүй гэдэг нь бид нарт харагддаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн эдэлбэр газар гээд заачихсан. Үүнд зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоосон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж байгаа. М ХХК-ийн байгаа газар дээр өөрөө зохих журмынх нь дагуу нийтээр эзэмшихээр төрийн өмчид авчихсан газар байгаа юу, үгүй юү гэдэг асуудлыг хариуцагч байгууллага ярих байх. Бидний хувьд өнөөдрийн хэрэгт байгаа баримтуудын хувьд нийтийн хэлбэрээр газар давхцаагүй гэж үзэж байна. Эсрэгээрээ үнэхээр тийм асуудал байгаа бол барилга баригдаагүй хэсэг дээр өөр иргэн аж ахуйн нэгж байгууллагын өргөтгөл баригдаад тэр өргөтгөлөө өргөтгөөд явган хүний зам тэр чигт нь хаагаад өргөтгөлөө барьж байгаа зураг байгаа. Гэтэл Газрын алба болоод Нийслэлийн Засаг даргын зүгээс тэр өргөтгөл барьж байгаа асуудалд огт асуудал хөндөөгүй атлаа яг журмынх нь дагуу газраа хуулийн дагуу авчихсан аж ахуйн нэгжийн газрыг хууль зөрчиж цуцлаад байгаа асуудал нь үндэслэлгүй байна гэж бидний зүгээс тайлбарлаж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/244 тоот захирамж байгаа. Захирамжийн үндэслэх хэсгийг шүүгч харвал хуулийн заалтууд байгаа. Газрын тухай хуулийн 18 дугаар зүйл, 61 дүгээр зүйл гээд заачихсан. Энэ заалтуудыг нь харахаар огт газрын эрх хуулийн дагуу аваагүй, түр хашаа барих эрх байхгүй, барилга барих түр зөвшөөрөл байхгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй этгээдэд хэрэглэгдэх хуулийн заалтууд байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтууд байгаа. Энэ хуулийн заалтуудыг аваад үзвэл М  ХХК 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 тоот захирамжаар газрыг эзэмших эрх олж авсан. 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 351 тоот захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр барилга барих тусгай зөвшөөрөл олгогдчихсон. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 01/2750 тоот тогтоолоор зөвшөөрөл олгочихсон. Өөрөөр хэлбэл тухайн газрын зам хааж түр хашаа хаах тогтоол гарсан. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын арван 18-ны өдрийн А/244 тоот захирамжийн эрх зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар б үгүйсгэгдэж байгаа. Нөгөө талаасаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 тоот захирамж хэрэгжсэнийхээ дараа гарсан захирамж. Тухайн газар хашаа бариад асуудал болоход Газрын алба болон иргэд цагдаатай очоод эхлээд аж ахуйн нэгжийн өөрийнх нь өмч хөрөнгөөр барьсан хашааг нь буулгаж тавьчхаад араас нь энэ захирамж гарч байгаа. Өөрөөр хэлбэл хэзээ ч хэрэгжихгүй захирамж гарч байгаа. Нэгэнт хэрэг үйл явдал дуусчихсан энэ захирамж огт хэрэгжихгүй хэрэгжээгүй ийм агуулгатай захирамж гаргаад байгаа нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон асуудлыг зөрчсөн асуудал байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгаа учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

11.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “М*******” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаагаар 372 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан.

“М*******” ХХК-д эзэмшүүлсэн тус газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1139 дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

12.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 44, 45, 65, 66 дугаар байрнуудын хооронд баригдсан барилга барих түр хашааг албадан буулгасан захирамж байгаа. Энэ захирамж нь яагаад амралтын өдөр шууд гарсан захирамж вэ гэхээр тухайн үед нэхэмжлэгч тал болон тухайн 4 дүгээр хорооны эдгээр байрнуудын оршин суугчдын хоорондох маргаан бүхий зүйл үүссэний үндсэн дээр газар дээр нь энэ захирамжийг шууд гаргасан. Ийм учраас сонсох ажиллагааг хийхгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт зааснаар гарцаагүй байдлын улмаас эсвэл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулах ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны акт гаргаж болно гэсэн үндэслэлээр гаргасан байгаа. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар 09 дүгээр сард Нийслэлийн Засаг даргаас тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 07 дугаар сард газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчинтэй байхад манайхыг газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэдэг үндэслэлийн дагуу албадан буулгаж авах хууль бус гэж ярьж байна. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д захиргааны акт илт хууль бус болох заалт байгаа. Үүнд захиргааны актыг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн захиргааны акт нь илт хууль бус болно гэж байгаа. Яагаад Нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь илт хууль бус болох нь яаж тайлбарлагдаж байгаа вэ гэхээр тухайн оршин суугчид нь эсэргүүцэж байгаа. Тухайн газар нь ямар нэгэн байдлаар барилга өргөтгөл барих боломжгүй болохоор оршин суугчдын эсэргүүцэл гарсны үндсэн дээр тухайн захиргааны акт бодит нөхцөл байдлыг биелүүлэх боломжгүй захиргааны акт байсан учраас Сүхбаатар дүүргийн Засаг дарга илт хууль бус актыг хүчин төгөлдөр гэж үзэлгүйгээр гаргасан захирамж байгаа. М ХХК-ийн маргаан бүхий газар бол 65, 66 дугаар байрны хоорондох хашаа. Мөн үүний өмнөх 45, 46 дугаар байрны хоорондох хашаан Зан интернэйшнл ХХК-ийн барилгын түр хашаа барьсан байсныг албан чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүх болон давж заалдах шатын шүүх хурлаар А/244 тоот захирамж хянагдсан. Анхан шатны шүүх хурлаар нэхэмжлэгчид сэргээгдэх эрх ашиг үүсэхгүй гэдэг үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатын шүүх хурлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/244 тоот захирамж нийтийн эрх ашгийн төлөө гарсан хууль ёсны захирамж мөн гээд давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Тийм учраас энэхүү захирамж нь хууль ёсны дагуу гарсан захирамж байгаа. Нийслэлийн Засаг даргын хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байхад гэж тайлбарлаж байгаа ч гэсэн хууль бус бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй захиргааны актыг үндэслээд бид хууль бус үйл ажиллагааг дэмжээд байж болгохгүй. Заавал түүнийг биелүүлэх албагүй учраас энэхүү газар албадан чөлөөлөх тухай захирамжийг гаргасан” гэв.

13.Гуравдагч этгээд “У б” СӨХ,  “Б” СӨХ, “С” СӨХ шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Үйл баримтын талаар:

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.ГСүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1-40 мянгат, Улсын их дэлгүүрийн урд талд болон автомашины зам талбай, ногоон байгууламж, иргэдийн гэр орондоо ордог орц гарц, явган хүний зорчих хэсэгт "М*******" ХХК-д зориулж 6 давхар үйлчилгээтэй. 2 тусдаа амины орон сууц барих барилгын ажилтай холбогдуулан Б.Цийн гудамжнаас нийтийн зориулалттай орон сууцны 65, 66 дугаар байруудын дундуур орон сууцны хороолол руу орох туслах замыг түр хаах нэрийдлээр зөвшөөрөл олгосон.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга, 4 дүгээр хорооны Засаг даргаас хорооны иргэд,  оршин суугчид, сууц өмчлөгчид, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 830 гаруй өрхийн 3100 иргэд, оршин суугчдаас барилга барих зөвшөөрөл, гарын үсгийг авсны дараа барилгын үйл ажиллагаагаа эхлүүлэхийг "М*******" ХХК-д тавьж байсан удаа дараагийн шаардлагууд, гаргаж байсан захирамжуудыг үл тоомсорлож, биелүүлээгүйгээс 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бямба гаригт буюу амралтын өдөр “М*******”  ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлж авсан хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд үл ойлголцол бий болж улмаар тэмцэл, маргаан, зөрчилдөөн үүссэн.

Энэхүү нэвтрэх гарцууд дээр 6 давхар үйлчилгээтэй, 2 тусдаа амины орон сууцны  барилга баривал Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 1-40 мянгатын нийтийн зориулалттай орон сууцны байруудын нийт иргэд, оршин суугчдын 90 гаруй хувь нь амьдардаг тодруулбал: орон сууцны 65, 66 дугаар байруудын хоорондох зорчих хэсгээр тус хорооллын нийтийн зориулалттай 14 орон сууцны байр, 4 дүгээр хороо, хорооны Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсэг, мөн 44, 45 дугаар байруудын хоорондох зорчих хэсгээр тус хорооллын нийтийн зориулалттай 16 орон сууцны байр, сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд, тэдгээрийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэлийн төв болон иргэд оршин суугчдын гэр, оронлуугаа нэвтрэх, орох гарах орц гарц нийтийн эзэмшлийн зам талбай, автомашины болон явган хүний замууд бүрмөсөн хаагдах ноцтой нөхцөл байдал үүссэн.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны А/351 дүгээр захирамжаар “М*******” ХХК-д Сүхбаатар дүүргийн 04 дугаар хороо, 1-40 мянгатын нутаг дэвсгэрт нийтийн зориулалттай орон сууцны 65, 66 байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2003 оноос хойш өнөөдрийг хүртэлх 18 жилийн хугацаанд уг компани нь тус хорооны иргэд, нэг ч удаа уулзаж байгаагүй, барих гэж байгаа барилгын талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулж мэдээлэх үүрэгтэй байтал ямар ч танилцуулга хийгээгүй, иргэдийн байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлаж гэрийнх нь цонх хаагдаж, таглагдаж байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс санал зөвшөөрөл авах үүрэгтэй байтал аваагүй зэрэг хууль, журам, барилгын норм, дүрэм, стандартын дагуу зайлшгүй хийгдэх ёстой ажлуудыг хийгээгүй нь иргэд оршин суугчид, Сууц өмчлөгчдийн “Монгол улсын Үндсэн хууль”-иар олгогдсон “эрүүл, аюулгүй орчинд амьдрах… эрхтэй” гэсэн хуулиар олгогдож хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой юм.

Нөгөө талаар “М*******” ХХК-д нийтийн зориулалттай орон сууцны 65, 66 байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь  инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, нийтийн эдэлбэрийн газар болон ногоон байгууламж, автомашины зам талбай, иргэдийн гэр орондоо ордог орц  гарц, явган хүний зорчих хэсэг дээр олгогдсон, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлснөөс гадна иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх, хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байх, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн Монгол Улсын "Иргэний хууль", "Барилгын тухай", "Газрын тухай", "Хот байгуулалтын тухай", "Орон сууцны тухай", "Орон сууц хувьчлах тухай", "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай", "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай", "Галын аюулгүй байдлын тухай", "Гамшигаас хамгаалах тухай" хууль, тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, норм дүрэм, стандартыг ноцтой зөрчсөн шийдвэр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улсын Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас болон салбарын яам, тусгай газруудаас “М*******” ХХК-д нийтийн зориулалттай орон сууцны 65, 66 байруудын дунд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгох, цуцлах талаар удаа дараа маш олон албан бичиг, тоотууд, дүгнэлт, шаардлага зэргийг хүргүүлж байсан боловч Нийслэлийн Төр захиргааны байгууллагуудаас дээрх хууль ёсны шаардлага, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг үл тоомсорлон, албан бичгүүдийг нуун дарагдуулах зэрэг хууль зөрчсөн зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан.

2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн бямба гариг, амралтын өдөр “М*******” ХХК-ийн барилгын түр хашаа бариулах нэрийдлээр хөлсөлсөн хамгаалалтын ажилтнууд болон орц, гарцаа хамгаалж барилга бариулахгүй гэсэн иргэд, оршин суугчдын хооронд болсон тэмцэл, маргаан, зөрчилдөөний талаар Монгол УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд асан Д.Ц, УИХ-ын гишүүн Ц.М-О, УИХ-ын гишүүн Ц.М, Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Х, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, одоо Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Ба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Т.Бмаа нарт иргэд, оршин суугчид, “Б” СӨХ. “С40 мянгат” СӨХ, “Г-3” СӨХ, “СБ”, “Б” СӨХ, “А” СӨХ, “Ж э Б с" СӨХ зэрэг сууц өмчлөгчдийн холбоод, иргэд, оршин суугчид, сууц өмгөөлөгчдөөс удаа дараа гомдол гаргаж байсан.

Мөн түүнчлэн “Газрын тухай” Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газраас 2018 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 10/532 тоотоор тухайн байршил бүхий газар дээр барилга байгууламж барих нь бусад орон сууцуудын галын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх тухай дүгнэлт ирүүлсэн байдаг тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга нэн даруй арга хэмжээ авч, хуулийн дагуу хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон нь бидний зүгээс зөв шийдвэр гэж үзэж байна.

Иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдөөс гаргасан удаа дараагийн гомдлыг үндэслэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжаар "М*******" ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 375 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2008 оны A/351 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд “М” ХХК-ийн гаргасан хууль бус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Б” СӨХ-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвшөөрлүүдийг “М” ХХК-д танилцуулсан. Гэтэл захирамжуудыг биелүүлдэггүй. Энэ нь иргэдийн санал, хүсэлт сэтгэгдлийг сонс гэдэг захирамжууд 2014, 2018, 2021 онуудад гарсан. Үүнийг “М” ХХК авч хэлэлцээгүй. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амралтын өдөр байсан. Өглөө нь шууд хашаа барьж эхэлсэн. Өмгөөлөгчдийн ярьж байгаа барилга барих түр хашаа барьсан байсан. Хотын ерөнхий менежер н.Г хэлэхдээ зөвхөн шугамын засвар үйлчилгээний зориулалтаар засах гэж байгаа гэсэн танилцуулга бидэнд хийсэн. Гэтэл бодит байдал дээр барилгын хашаа болж таарсан. Үүнд өмгөөлөгч нар бодолтой хандахгүй шууд ингэж хэлдэг нь буруу байх. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Газрын албанаас өгсөн бичигт 66, 67 дугаар байрны хооронд ямар ч орон сууцны дугаар байхгүй. Нэгж талбар бүрт дугаар авах ёстой. Энэ нь авагдаагүй. Тэгэхээр энэ нь СӨХ-д хамаарахгүй. 372 метр гэж олгосон гэрчилгээ байгаа. 196, 196-аар нь 2 хэсэг болгосон болохоос ганцхан гэрчилгээтэй аж ахуйн нэгж байгаа. Аж ахуйн нэгжийн баригдсан барилгын тэнд нь дандаа зам тээврийн осол гарч байдаг. Би хүсэлт хэлэлцэхэд танилцуулсан. Байшингийн доогуур цэвэр, бохир усны шугам тэр чигээрээ явагдаж байгаа. Үүнийг баталж өгнө үү гэж өөрсдөө хэлсэн байгаа. Ус сувгийн удирдах газар бохир усны шугам завсар үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх, ус дулааны шугам дулааны нөхцөлийг холбогдох газруудаас авах гэж байгаа. Тэгэхээр энэ техникийн нөхцөлийг зөвшөөрөөгүй. Тухайн байршилд шугам замын боломжгүй тул хандаж ач холбогдлыг авах гэсэн иймэрхүү цохолтууд техникийн нөхцөлүүд өгсөн байдаг” гэв.

14.Гуравдагч этгээд “М х” ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

…“М х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Хичээнгүй сайд Цийн гудамж 47/1-д байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1224 м.кв талбайтай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 02 сарын 08-ны өдрөөс эхлэн өмчлөн, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020.09.29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжаар манай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эрхийг хууль бусаар хүчингүй болгосон байна.

Нийслэлийн Засаг дарга нь газрын эрхийг цуцлах шийдвэр гаргах бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдтэй холбогдох мэдэгдэх, тодруулах, нөхцөл байдлыг тогтоох, оролцуулах гэх мэт ажиллагааг хийх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан байх ба энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй байх эрхийг болон хэрэгжүүлэхгүй байж болох нөхцөлийг хуульд заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь зайлшгүй хийх үүрэг, хуулиар тогтоосон шаардлага гэж үзэхээр байна.

Мөн Газрын тухай хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг хэрхэх талаар арга хэмжээ авалгүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа болжээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дугаар захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг үндэслэсэн байх ба мөн хуулийн 48.3-т "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг үзвэл Нийслэлийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байхгүй, илт хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэхээр байна. Тодруулбал, газар эзэмших эрх олгосон өдрөөс хойш 5 жил өнгөрвөл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу актаа хүчингүй болгох эрхгүй, Нийслэлийн Засаг даргын эрх, хэмжээг тогтоож өгсөн заалт байна. Иймд хууль зөрчсөн Нийслэлийн  Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          15.Гуравдагч этгээд “М х” ХХК  шүүхэд гаргасан бие даасан шаардлагын үндэслэлдээ:

 “М х” ХХК нь Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Хичээнгүй сайд Цийн гудамж 47/1-д байршилтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 1224 м.кв талбайтай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 02 сарын 08-ны өдрөөс эхлэн өмчлөн, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2020.09.29-ний өдрийн А/1139 дугаар захирамжаар Үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нийтийн эдэлбэр эзэмшлийн газар болгон өөрчилж байгаа тухай үндэслэл заасан байна.

Энэхүү шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмын дагуу холбогдох ажиллагаа хийгээгүй, ийнхүү шийдвэр гарах болсон талаар болон шийдвэрлэсэн тухай мэдэгдээгүй, нөхцөл байдлыг тодруулах тогтоох ажиллагаа хийгдээгүй, зөвхөн орон нутгийн сонгуулиар оршин суугчид иргэдийн санал авах зорилгыг агуулсан шийдвэр болжээ.

Мөн манай барилгын доорх газрын эрхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 395 дугаар захирамжаар анх Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт байлах 372 м.кв талбай бүхий Орон сууц, үйлчилгээний зориулалттайгаар газрыг эзэмшиж, улмаар Нийслэлийн Засаг Даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 тоот захирамжаар дахин гэрчилгээ авч, эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан.

Уг газрын орчны орц, гарцыг буюу нийтийн авто болон явган хүний замыг хэвээр үлдээж, арктай барилга барихаар төлөвлөж зураг төслийг батлуулсан. Энэхүү барилга нь анхнаасаа 40,000 айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, Барилга, хот байгуулалтын яамны 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/457 тоот албан бичигт тусгагдсан бөгөөд “Энхтайвны өргөн чөлөө-2020” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголд тусгагдсан. Монгол улсын Улсын их хурлын 2013.02.08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батлагдсан 2030 оны төлөвлөлтөд тусгагдсан зэрэг холбогдох хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа.

Нийслэлийн Засаг Даргын 2003 оны 395 дугаар Захирамжийн дагуу эзэмших эрхтэй газрын эрхтэй олгогдсон зориулалтын дагуу нэг барилга нь баригдаад хэвийн үйл ажиллагаатай байхад энэ олон жилийн дараа илт хууль бус үндэслэлээр хэрэгжих бодит боломжгүй шийдвэр гаргасан байна гэж үзэхээр байна. Иймд Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байх тул Нийслэлийн Засаг даргын 2020.09.29-ний өдрийн А/1139 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Иймд манай зүгээс уг хууль зүйн үр дагавар бүхий захиргааны үйл ажиллагаа шийдвэр, нөхцөл байдлыг тогтоолгож шүүхээр дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж, бие даасан шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг хууль зүйн үндэслэлээг нь тайлбарласан. Яагаад эрх зүйн үндэслэл байгаагүй вэ гэхээр М х ХХК нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад 224 метр квадрат талбайтай 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөөд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нийтийн эдэлбэрийн газар мөн шугам сүлжээ давхацсан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Ийм шийдвэр гаргах эрх зүйн нөхцөл байдал бүрдээгүй байсан.

16.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд “М х” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 433 дугаар захирамжаар “М” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 50 дугаар дэлгүүр, Богдхангай зоогийн газрын хойд талын орон сууцны барилгуудыг холбон 0.1 га газрыг ашиглах зөвшөөрлийг анх олгосон байна.

            Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаар захирамжаар “М” ХХК-ийн нэр дээрх 0,1 га газрыг 2 хуваан “М*******” ХХК болон иргэн Б.Сансар нарт 2 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх баталгаажуулах тухай" 395 дугаар захирамжаар “М*******” ХХК-д орон сууц үйлчилгээний зориулалттай 372 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгож, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар 15 жилээр хугацаа сунгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" 1139 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна”, мөн тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох", Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасныг тус тус үндэслэн тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон гуравдагч этгээд “М х” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч С.Ү нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

2.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

2.1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн тус дүүргийн 4 дүгээр хороо, 44, 45, 65, 66 дугаар байрны нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгын түр хашааг албадан буулгаж газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”, 57.5-т “Энэ хуулийн 57.4-т зааснаар газрыг чөлөөлөөгүй бол уг барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

2.3.Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх мэдэгдлийг өгсний үндсэн газар чөлөөлөхөөр байна.

2.4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны  өдрийн 395 дугаар  захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар 372 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар 372 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, 020 дугаартай гэрчилгээг  олгожээ.

2.5.Мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийг үндэслэн орон сууцны 65, 66 дугаар байруудын хооронд үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар 0,0372 м.кв газрыг олгосон бөгөөд 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 22/******* дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулсан.

2.6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0*******2 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *******/3441 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг сунгах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0006261 /БА-106/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгожээ.

2.6.Улмаар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Х/СБД2020-дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-ыг баталсан байх ба тухайн газарт барилгын ажлын зөвшөөрөл авч түр хашаа барьсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон.

2.7.Хэдийгээр нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, мөн холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилга барих түр хашааг босгосон боловч оршин суугчдын эсэргүүцэл, мөн өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх тухай захирамжийн дагуу түр хашааг буулгасан.

 

2.8.Нэхэмжлэгчийн “Түр хашааны ажлын даалгавар”-ын дагуу барьсан түр хашааг буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.9.Учир нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Х/СБД2020-дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-ыг нэхэмжлэгчид олгосон боловч дээрх даалгаварт барилгын түр хашаа барих ажлын эхлэх дуусах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоосон байх бөгөөд уг хугацаа дууссан байна.            

2.10.Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд барьсан барилгын түр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/244 дүгээр захирамж нь хэдийн хэрэгжээд дууссан, нэг удаагийн зохион байгуулалтын шинжтэй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд дээрх Засаг даргын А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүй байна.

2.11.Иймд нэхэмжлэгчээс гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.Маргаан бүхий газрын тухайд,  

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжаар инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М*******” ХХК-ийн 372 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Дээрх захирамжаар хүчингүй болж буй газар эзэмших эрхийн 020 дугаар гэрчилгээ бүхий 372 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дугаар захирамжаар “М*******” ХХК-д орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд энэ газар нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 372 м.кв хэмжээгээр орон сууцны 47, 48 дугаар байрны хооронд, 65, 66 дугаар байрны хооронд байрших ба мэдээллийн санд тусдаа нэгж талбарт бүртгэгдсэн бөгөөд газар эзэмших эрхийн нэг гэрчилгээгээр олгогдсон ч тусдаа байршил бүхий 2 нэгж талбартай байна.

3.1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болох Орон сууцны нэгж талбар /хуучнаар 1864231*******6*******/ 14******* дугаартай  47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газар буюу барилгажсан газрын тухайд.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, орон сууцны 47, 48 дугаар байрны хооронд 6 давхар орон сууцны барилга баригдахаар Нийслэлийн Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/62 дугаар захирамжаар зөвшөөрсөн Энхтайваны өргөн чөлөө-2020 хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, Нийслэлийн хот байгуулалтын хүрээлэнгээс 2000 онд хийсэн Энхтайваны гудамжны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан.

Улаанбаатар хотын ерөнхий архитекторын 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдөр 22/******* дугаартай орон сууцны 47, 48 дугаар байр, 65, 66 дугаар байрны хооронд байршуулан 0,0372 м.кв газарт орон сууц үйлчилгээний 6 давхар, зоорьтой, 1 дүгээр давхарт галын машин явах, явган хүн зорчих орц гарц, тохижилт, зам талбайг орчны барилга зам талбайтай уялдуулан барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн холбогдох дулаан, ус цахилгаан, холбооны техникийн нөхцөлүүд олгогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

“М*******” ХХК-ийн нэгж талбарын /хуучнаар 1864231*******6*******/ 14******* дугаар бүхий 180 м.кв газарт орон сууцны 47, 48 дугаар байрны хооронд баригдсан уг 47/1 тоот хаягтай 1224 м.кв талбайтай барилга эрхийн улсын бүртгэлд Ү-220 дугаартай нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгджээ.

Гэтэл маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжаар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “М*******” ХХК-ийн 372 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасан бөгөөд хариуцагчаас газрын эрхийн бүртгэлийн суурь зохицуулалтыг зөрчиж нэг гэрчилгээгээр хоорондоо өргөн чөлөөгөөр тусгаарлагдсан, өөр гудамж бүхий 2 тусдаа нэгж талбарт газар эзэмшүүлсэн атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газар эзэмших эрхийг хэрэгжүүлсэн нөхцөл байдал буюу газар эзэмших эрхийн дагуу 2003 оноос хойш үүссэн эрх зүйн үр дагаврыг харгалзалгүйгээр газрыг  бүхэлд нь хүчингүй болгосон нь холбогдох хууль, журмыг зөрчсөн байна.

Тодруулбал, захиргааны байгууллага энэ шийдвэрийг гаргахдаа 2008 оны 371 дүгээр захирамжаар олгосон 372 м.кв газар нь 180, 192 м.кв хэмжээгээр 2 тусдаа нэгж талбар болохыг, 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газарт барилга баригдаж ашиглалтад орсон болохыг, эрхийн улсын бүртгэлд тухайн газартай салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдэж баталгаажсан болохыг, тухайн шийдвэрийн улмаас бусад этгээдийн өмчлөх эрх хөндөгдөж буйг харгалзаагүй буюу шийдвэр гаргахдаа үүнийг огт авч үзээгүй, шийдвэрийн үндэслэлийн талаарх сонсох ажиллагааг энэ нэгж талбарын тухайд огт хийгээгүй, шийдвэрийн үндэслэл болох инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэх нөхцөл байдлыг энэ нэгж талбарт тогтоогоогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй, шийдвэр гаргахдаа хуулийн энэ шаардлагыг зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийн 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8 нийтийн эрх зүйн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд үүссэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудад нийцэхгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг дээр дүгнэснээр зөрчсөнөөс газар эзэмшигчийн буюу нэхэмжлэгчийн болон дээрх барилгын өмчлөгч буюу гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөнджээ.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан төрөөс газрын талаар баримтлах газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухай газрын бүрдэл хэсэг байх зарчимд ийнхүү тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсныг үл харгалзан шийдвэр гаргасан нь мөн л нийцэхгүй байна.

Орон сууцны 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газрын хувьд 1 дүгээр давхарт авто машин, явган хүн зорчих орц гарц бүхий арктай барилга баригдаж ашиглалтад орсон нийтэд илэрхий үйл баримт байх тул 180 м.кв хэмжээгээр нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг тогтоох ажиллагаа хийхгүйгээр ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Маргаан бүхий актад үндэслэл болгосончлон нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны энэ актыг нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүчингүй болгох боломжтой ч хуулийн этгээдэд үүссэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан 5 жилийн дотор гэх хугацааг баримтлаагүй зөрчсөн нь буруу байна.

Түүнчлэн Засгийн газар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглаж болох зохицуулалт Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д бий, нэхэмжлэгчийн эзэмшил газарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн энэ тохиолдолд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй ийм харилцаа үүсгээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийн 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

3.2.Харин нэгж талбарын /хуучнаар18642310*******/  1460300123 дугаартай, орон сууцны 65, 66 дугаар байрны хооронд байрших 192 м.кв газар буюу барилгажаагүй газрын  тухайд.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар “М*******” ХХК-д орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 372 м.кв газрын 192 м.кв газрыг орон сууцны 65, 66 дугаар байрны хооронд байршуулж нэгж талбарын 18642310*******  дугаарт бүртгэсэн.

Мөн Улаанбаатар хотын ерөнхий архитектурын 20******* оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 22/******* дугаартай орон сууцны 47, 48 дугаар байр, 65, 66 дугаар байрны хооронд байршуулан 0,0372 м.кв газарт орон сууц үйлчилгээний 6 давхар, зоорьтой, 1 дүгээр давхарт галын машин явах, явган хүн зорчих орц гарц, тохижилт, зам талбайг орчны барилга зам талбайтай уялдуулан барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн холбогдох дулаан, ус цахилгаан, холбооны техникийн нөхцөлүүд 20******* онд олгогдож, Зураг төслийн улсын экспертизийн 20******* оны 11 дүгээр сарын 25-ны 102/20******* дугаартай дүгнэлт гарч, улмаар 2017, 2018 онд техникийн нөхцөлүүдийг авч, барилгын ажлын зөвшөөрлийн баримт бичгүүд батлагдсан байдаг.

Маргаан бүхий 65, 66 дугаар байрны хооронд барилга барихыг сууц өмчлөгчдийн холбоо болон оршин суугч иргэд эсэргүүцэж захиргааны байгууллагад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нэлээдгүй олон маргаан үүсэж шийдвэрлэгдсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр нотлогдсон.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын 18642310******* дугаартай орон сууцны 65, 66 дугаар байрны хооронд байрших 192 м.кв газрын тухайд нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газарт болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд давхцалтай эсэх нөхцөл байдал тогтоогдсон.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэж, хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна” гэжээ.

Газрын тухай хуулийн газрын харилцааны талаарх аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын б эрхээс үзвэл газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар тогтоох шийдвэр гаргах б эрх олгосон зохицуулалтгүй, харин баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга газрын харилцааны талаар баг, хорооны нутаг дэвсгэр дэх  нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах б эрхийг хэрэгжүүлэхээр 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т тусгажээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нийтийн эдэлбэрийн газар гэж хэн нэгэн хил заагийг тогтоож хашаалах, барилга барих боломжгүй буюу нийтээр чөлөөтэй ашиглах зориулалттай хот, суурин газрын зам, гудамж, талбайг ойлгохоор байна. Иймээс хуулийн нэр томьёоны тайлбар дахь эрх бүхий этгээдээс тогтоогдсон гэх тодорхойлолтоор газрын нэгдмэл сангийн ангиллын талаарх хот, тосгон, суурины нийтийн эдэлбэрийн газарт тухайн хот, тосгон, суурины гудамж, талбай, зам хамаарна гэсэн ойлголтыг хязгаарлах учиргүй гэж үзлээ.

Хариуцагч маргаан бүхий шийдвэрийн үндэслэлдээ нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газар гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/2337 дугаар албан бичигт “...18642310******* дугаартай газар төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх тэнхлэгийн шугамаас 5 метрийн зайтай байршиж байна, ...“М*******” ХХК-йн нэгж талбарын 18642310******* дугаартай газрын төвлөрсөн шугам сүлжээнээс баруун талаар 1 дэх цэгээс 6.71 метр, 2 дахь цэгээс 9.43 метрийн зайтай, зүүн талаар 3 дахь цэгээс 6.96 метр, 4 дэх цэгээс 6,75 метрийн зайтай байршиж байгаа...” гэж,  мөн  2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/1170 дугаар албан бичигт  “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ус дулаан дамжуулах 73 дугаар төвийн харьяа 65 дугаар байрны хойд талын авто зам доогуур 21а,б  байрны гадна ариутгах татуургын диаметр 100 мм-ийн шугам суурилагдсан байдаг, тус 21а,б байр нь 2002 онд ашиглалтад орсон. Тухайн байрны ариутгах татуургын гадна шугам нь нийслэлийн өмчид 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн...” гэж,

Мөн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “ ...нэгж талбарын 14******* /хуучнаар 1864231*******6*******/ дугаартай газар нь төвлөрсөн бохирын 8А-60 худгаас 8А-60а-2 худаг хүртэлх шугамтай давхацсан,  нэгж талбарын 14******* /хуучнаар 18642310*******/ дугаартай газар нь дулаан, цэвэр, бохир усны шугамтай давхцаагүй...”, “...нэгж талбарын 14******* /хуучнаар 1864231*******6*******/ дугаартай газар нь төвлөрсөн бохирын шугамыг дайрч байх тул хамгаалалтын бүстэй давхацсан, мөн 14******* /хуучнаар 1864231*******6*******/ дугаартай нэгж талбар бүхий газар нь тухайн газрын зүүн талд байрлах дулаан, цэвэр усны шугамаас 4.1 метрийн зайд байрлаж байгаа нь дулаан, цэвэр усны шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байна”, нэгж талбарын 14******* /хуучнаар 18642310*******/ дугаартай газар нь дулаан, цэвэр, бохир усны шугамын хамгаалалтын бүстэй давхцаагүй” гэж,

Түүнчлэн шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт дулааны шугам, сүлжээ байгаа болох нь “Хэрэглэгчид үйлчлэх төв 8”-ийн ажилтан Б.Ө*******ын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон үйл баримт хэрэгт авагдсан байна.

 Ийнхүү Засаг дарга өөрийн шийдвэрээрээ инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар нийтээр ашиглаж буй гудамж, зам талбайд газар эзэмшүүлсэн нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр өөрөө уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээний хүрээнд байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр 65, 66 дугаар байрны хооронд байршуулан инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд, нийтийн эдэлбэрийн зориулалтаар нийтээр ашиглаж буй газарт газар эзэмшүүлсэн нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр Засаг дарга өөрийн шийдвэрээ хүчингүй болгосон нь хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.Гуравдагч этгээд “М х” ХХК-иас гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагын тухайд,  

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-т “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, тухайн маргаан бүхий актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байгаа энэ тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтооно.

Харин энэхүү хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг  өөрийн б эрх, чиг үүргийнхээ хүрээнд гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзлээ.  

Тодруулбал, шүүх Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг Газрын тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дээрх Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийг хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2,  27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 61 дүгээр зүйлийн 61.1,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болох орон сууцны 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газарт хамаарах /барилгажсан газар/ хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1139 дүгээр захирамжийн холболдох хэсэг болох орон сууцны 65, 66 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 1864231048  дугаартай 192 м.кв газарт хамаарах /барилгажаагүй газар/ хэсгийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг болон гуравдагч этгээд “М******* х” ХХК-ийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, гуравдагч этгээд “М******* х” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Б.МӨНХ-ЭРДЭНЭ