Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00426

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *******************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *****************нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон. 1988 оны 07 дугаар сарын 01-ээс 1990 оны 4 дүгээр сарын дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Дэвшилт нэгдлийн 3-р бригадад (хэсэгт) малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 353 дугаар лавлагаа, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч **************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч ************** 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч **************** нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймаг, Заг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар  ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн тухай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 353 дугаар лавлагаа, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ***************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *************** ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг Заг сумын Давшилт нэгдлээс 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж, нэгдлийн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.

5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ***************** ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймаг, Заг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар хэсэгт малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ***************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Я******************* 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч************ *улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА