Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 137/ШШ2025/00338

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Б би, нэхэмжлэгч П  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т-т холбогдох 3,336,757.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот С  дүүрэг..-р хороо,.. тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД:.., РД:.., утас: ../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Т нь манай компанитай 2023 оны 11 сарын 16-ны өдөр L100000723 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн Дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 7810541077 зээлийн дансны дугаартай, 2,036,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн .. банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр шимтгэл, хүүгийн өөрийн Дамжуулан тохиролцсон нөхцөлөөр баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 5 сарын 19-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь, үндсэн зээл: 1,832,399.36, шимтгэл: 36,200.00, үндсэн хүү: 1,230,769.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 229,888.31 төгрөг, нийт 3,329,257.59 төгрөг байна. Иймд зээлдэгч Г.Т-өөс үндсэн зээлийн төлбөрт 1,832,399.36 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,230,769.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,888.31 төгрөг, шимтгэл 36,200.00 төгрөг, нотариатын зардал 7,500.00 төгрөг, нийт 3,336,757.59  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б  овогт Г-ын Т  /РД:.., утас:../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г.Т  миний бие П  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 3,336,757.59 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П  ББСБ ХХК хариуцагч Г.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,336,757.59 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нь зээлийн гэрээний үүрэгт 3,336,757.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч П  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,336,757.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Т нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,338 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 34,169 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34,169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч Г.Т  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.Б