Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00427

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  *****************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****************нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХАА-н нэгдлийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 409 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дүгээр тушаал, Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 058/4329 дүгээр лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч ************ нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч *********** 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч*********************** нь 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1990-1991 онуудад авч байсан цалинг болон нотлох баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаар болон 409 дүгээр лавлагаанууд, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дүгээр тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *********** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ************ ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *************** 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Г.БАТЗАЯА