Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2025/00345

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь  Дундговь аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1986 оны 08 сарын 01-нээс 1987 оны 05 сарын 01-нийг хүртэл грушикаар,  1987 оны 05 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тракторын жолоочоор,  Дундговь аймгийн Өргөө мод боловсруулах үйлдвэрт 1991 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал  тракторын жолоочоор тус тус  ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ЧИМЭДДУЛАМ