Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0620

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Э******* би даргалж, шүүгч Х.Нямдэлгэр, шүүгч Э.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С*******,

                       Ш.Е*******,

               “А******* х*******, м*******ы б******* э******* х*******” ГҮТББ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Маргааны төрөл: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамж нар хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С*******, Ш.Е*******, нэхэмжлэгч Н.С*******ын өмгөөлөгч Ө.Э*******-О, Ш.А, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, Г.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, Н.Н, Д.М, иргэдийн төлөөлөгч Ц.Ж /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.С*******аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Н.С*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.Нэхэмжлэгч Ш.Е*******оос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.нэхэмжлэгч “А******* х*******, м*******ы б******* э******* х*******” ГҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

4.Н.С*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 3018 дугаар захирамжаар Ш.Е*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4331 дүгээр захирамжаар “А******* х*******, м*******ы б******* э******* х*******” ГҮТББ-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг тус тус нэгтгэсэн.

5.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжаар Нийслэл хотод а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталсан.

6.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоосон байна.

7.Нэхэмжлэгч Н.Саас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

Нэг. Өмчлөх эрхтэй х*******той асуудлаар

Монгол Улсын үндсэн хуулийн арванесдүгээр зүйлийн 1-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”  гэж зааснаар төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны аль ч байгууллага иргэн миний эд хөрөнгө өмчлөх эрхэд халдах эрх хэмжээ байхгүй.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” 18 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16.3-д "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно" гэж заасныг баталгаатай эдлэх үндсэн эрхэд хязгаарлалт тогтоож халдсанаар Захиргааны ерөнхий хуулийн 60.1-д "Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1 "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн уг тус тогтоол нь хэзээ хэрхэн батлагдсан нь мэдэгдээгүй. Ямар үндэслэлээр 730.000 гэх тоог тогтоосон нь тодорхойгүйгээр батлагдаж хэрэгжээд эхэлсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Өмчлөх эрхэд өмчийн зүйлээ захиран зарцуулах, эзэмшиж, ашиглах эрх хамаарна. Төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд а*******м******* өмчлөх, түүнийгээ өмчлөлийн зүйлээ  ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай  холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэхээр байна.

Улаанбаатар хотын а******* замын ачаалал нэмэгдэж түгжрэл бий болсон гэх хүндрэл, асуудал байгаа боловч тус асуудал хүндрэлийг шийдвэрлэхийн тулд миний үндсэн эрх болох өмчлөх эрхэд халдах эрх хэмжээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхгүй.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ш******* шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан. Гэтэл дээрх байдлаар Улаанбаатар хотод өмнө олгосон дугаар дээр шинээр тээврийн хэрэгслийн дугаар олгохгүй байхаар зохицуулалт хийсэн нь хараахан а*******м******* авч амжаагүй байсан над шиг иргэдийн эрх, ашиг сонирхлыг урьтаж м******* авч эзэмшиж, ашиглаж буй иргэдийн тээврийн хэрэгслээ тухтай эзэмшиж, ашиглах ашиг сонирхлын үүднээс хясан боогдуулсан байна.

Энэ над шиг а*******м******* худалдан авах санхүүгийн бололцоогоо бүрдүүлж буй залуу хүмүүс, мөн шинээр төрсөн иргэдийг нас, нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр нь шууд ялгаварлан гадуурхсан явдал юм.

Түрүүлж санхүүгийн боломжтой болж а*******м******* авч эзэмшиж, хэрэглэж буй хүмүүсийн өөрийн а*******м*******аараа түгжрэлгүй зорчих боломж, тав тухын төлөө санхүүгийн болон бусад шалтгаанаар а*******м******* авах боломжгүй байсан над шиг хүмүүс нь явган алхах, хүртээмжгүй нийтийн тээврээр хүлээх үүрэг байхгүй. Иймд Улаанбаатар хотод түрүүлж а*******м******* авсан 730.000 иргэний ашиг сонирхлыг түүнээс хойш а*******м******* худалдан авах боломжтой болсон иргэдийн ашиг сонирхлоос илүүд үзэж буй тус тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

Хоёр. Захиргааны ерөнхий хууль зөрчсөн асуудлаар

Хэм хэмжээний акт нь нийтийн дунд хуулийн адил бүх нийтээр дагаж мөрдөгдөж, хуулийн тодорхой асуудлыг процессжуулах зорилготой болохоос  хуулиас дээр давж гарах эрх зүйн эх сурвалж биш юм. Тиймдээ ч захиргааны ерөнхий хуулиар захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахдаа батлан гаргаж буй байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн өмнө байршуулж олон нийтээс санал авч хэлэлцүүлэг өрнүүлэх, нөлөөллийн шинжилгээний танилцуулга бэлтгэж танилцуулах үүрэгтэй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, болон бусад хуульд нийцсэн байх”, мөн зүйлийн 60.1.4-д "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй А******* тээврийн тухай хуулийн 171.2-д "А*******тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг а*******тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж буюу Зам тээврийн Сайдын хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрх байна. Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалын 1-р заалтаар "А*******тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг баталсан байна.

Уг “А*******тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “бүртгэлийн байгууллага нь а*******тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн болон ашиглалттай х*******той бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтөлнө" гээд 3.1-д "импортоор оруулж ирсэн болон Монгол улсад үйлдвэрлэсэн а*******тээврийн хэрэгслийг мэдээллийн санд шинээр бүртгэнэ" гэж тус тус заасан ба аливаа хэмжээ хязгаарын дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тухай агуулга байхгүй байна.

Үүнээс гадна, Зам, тээврийн  хөгжлийн  сайдын  онцгой   бүрэн   эрхэд  байгаа асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор өөрчилж, хязгаарлаж, шинээр зохицуулах боломж байхгүй. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөрт байхгүй эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргасан нь Монгол улсад Зам, тээврийн хөгжлийн сайдын гаргасан нэг журам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан нэг журам давхар үйлчилж, түүгээр үл барам сайдын тушаалаас давсан шийдвэрээ хүчээр хэрэгжүүлж байгаа нь маш том зөрчил үүсгэж байна.

Мөн одоогийн байдлаар маргаан бүхий хэм хэмжээний акт 2024 оны 11 сарын 11-ний байдлаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа бөгөөд уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Гэвч 2024 оны 11 сарын 08-ны өдрөөс хойш бүртгэлийг зогсоож байгаа нь ямар ч хүчин төгөлдөр шийдвэргүйгээр олон иргэдийн, тэр дундаа нэхэмжлэл гаргагч миний эрхийг ноцтой зөрчөөд байна.

...Нийслэл Улаанбаатар хотын харьяалалтай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авахад хүндрэлтэй байсаар байна.

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Тоёота Приус 41 маркийн буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг 33,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн өдрөө улсын дугаар авахаар нисдэг м******* салбар дахь А*******тээврийн Үндэсний Төвд очиход “Хотын харьяалалтай улсын дугаар олгохыг түр хугацаанд хязгаарласан” гэдэг хариуг л өгсөн. У нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" 18 тоот тогтоолоор Нийслэл хотын дугаартай тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг 730,000 байхаар хязгаарласан шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна.

Улсын дугаар олгоход хүндрэлтэй байгаа нөхцөлийг бүрдүүлэгч бас нэгэн албан тушаалтны шийдвэр бол Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Нийслэл хотод а*******тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" А/1348 дугаартай захирамж байгаа юм. Дээрх захирамжийг үндэслэн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн төрлөөр ангилж 20 хүртэлх оноо, насжилтаар 25 хүртэлх оноо, жолооны хүрдээр ангилж 55 хүртэлх оноо авахаар зохицуулсан байгаа. Тус ангиллын дагуу миний худалдан авсан тээврийн хэрэгсэл бензин хөдөлгүүртэй тул 15 оноо, үйлдвэрлэгдээд4-6 жил болсон тул 20 оноо баруун хүрдтэй тул 25 оноо авч нийт 100 онооноос 60 оноо аваад байна. Ийнхүү шинээр худалдан авсан а*******м*******даа зохих журмын дагуу улсын дугаар авах бол тодорхойгүй хугацаагаар хүлээх эсхүл улсын дугаарыг их хэмжээгээр авч хадгалсан хэсэг хүмүүсээс 1,3-2 сая төгрөг хүртэлх бэлэн мөнгөөр худалдан авахаар байгаа юм. Иймд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 тоот тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн захирамжийг тус тус  хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...маргаан бүхий хэм хэмжээний акт хууль зөрчсөн байна. Бодит байдал дээр иргэдэд болоод энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн хүмүүст хүндрэл бэрхшээлийг учруулж байна гэдэг агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нарын төлөөлөгч агуулгын хүрээнд хэдхэн зүйлийг ярилаа. Судалгаанд үндэслэгдээд хуульд заасан, ачаалал өндөр, 0 зогсох гээд байсан учраас, агаарын бохирдолтой байсан учраас гэдэг асуудал ярьж байна. Тэр бол үнэн бөгөөд бид бүгд ийм асуудалтай хотод амьдарч байна. Үндсэн хуульд заагдсан болон бусад эрхээ эдлэх 18 насанд хүрч байгаа хүн болгоны эрхийг хязгаарлаж байна. Нэхэмжлэгчийн тайлбар маш зөв байсан ба а*******м******* гэдэг хүний өмч. Энэ өмчийг  Монгол  улсад бүртгэж байгаа бүртгэлийг л а*******м*******ы дугаар гэж хэлээд байгаа. Өмчлөх эрхээ чөлөөтэй эдлэх буюу эзэмших ашиглах гэдэг чинь зам дээр явах, м*******аа унах, барих, энэ бол өмчлөх эрхээ эзэмшиж байгаа ашиглаж байгаа гэдэг нөхцөлд хамаарна. Тээврийн хэрэгсэлтэй хүн болгон тээврийн хэрэгслээ ямар нэгэн хөдөлгөөнд оруулах гэж байгаа, эсхүл зарах гэж байгаа бусдад шилжүүлэх гэж байгаа. Тээврийн хэрэгсэлтэй х*******той бүхий л харилцаанд орж байгаа бүх хүмүүс энэ өмчлөх эрхийг хязгаарлуулж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг зөвхөн өнөөдрөөс эхлээд 730,000 гэж тоо тавиад шууд хязгаарлалт хийх нөхцөл байдлыг үүсгэсэн байна гэдэг дүгнэлттэй өнөөдрийн шүүх хуралдаан дуусаж байна. Яагаад гэхээр хэрэгт авагдсан байгаа нөлөөллийн шинжилгээний судалгаа байгаа. Тийм, үгүй гэдгээр нь ялгасан гэдгийг нэхэмжлэгчээс маш тодорхой нэг бүрчлэн асуусан. Хүний эрхийг хязгаарлан зохицуулсан агуулга байгаа эсэх хэрэв тийм бол ямар хуульд нийцэж байгаа вэ гэдэг агуулгаар яагаад энийг бичсэн гэдэг талаар тодорхой тайлбар авсан. Дээрээс нь жендерийн эрх тэгш байдал дотоодын аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хязгаарлалт учруулах уу өрсөлдөөнийг хязгаарлах уу гэдэг дээр бүгд дээр нь үгүй гэсэн хэрнээ бодит байдал дээр бүгд дээр нь тийм буюу бүх эрх ашгийг хөндөж байна.

...Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг нэхэмжлэлдээ хангалттай тодорхой дурдсан учраас дурдахгүй. Гэхдээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гээд 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Өмчлөгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төр нь өнөөдөр шууд хязгаарлаад тэр нь хуульд нийцсэн байна гээд ямар хуульд нийцээд байгаа юм бэ гэхээр тэрийг тайлбарлаж мэддэггүй. Хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийг давж гарах үндсэн гол шаардлага байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 59, 60, 61, 62 дугаар зүйлийг давж гарах ганцхан сонголт байгаа. Тус хуулийн 60 зүйлийн  60.1-д “захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна” гээд Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжид нийцсэн байна. Үндсэн хуулийн холбогдох нэхэмжлэл дээр дурдагдсан бүхий л хэм хэмжээг нийцсэн гэж харахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх”  гэж заасан. Үүнд ямар нэгэн эрх бүхий зөрчилдөх хэмжээний акт байгаа юу, хэм хэмжээ байгаа юу, эрх бүхий этгээдүүд байгаа юу гэж маш тодорхой асуусан. Төлөөлж байгаа хүмүүс нь мэдэхгүй сууж байна. А******* тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Засгийн газрын бүрэн эрх ба Засгийн газар энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Зам тээврийн сайдаар дамжуулж хэрэгжүүлнэ” гээд дугаар олгох бүртгэлжүүлэх ажил нь Зам тээврийн сайдын хэрэгжүүлэх асуудал. Шинэ хууль гаргасан хууль дээрээ шилжүүлж болно гээд Зам тээвэр хөгжлийн сайд өөрт байгаа дугаар олгох бүртгэлжүүлэх энэ ажлаа Нийслэлийн Засаг дарга эсвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж өгсөн баримт байхгүй. Юу гэж шилжүүлсэн гэхээр  тайлбар   байхгүй.  61 дүгээр  зүйлийн 61.2-т зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт нь давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна гэж байгаа. 60 дугаар зүйлийн 60.6-д хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоогдохгүй. Түрүүн асуугаад байгаа хадгалуулсан дугаарыг өөр м*******д шилжүүлж авах гэхээр стандарт тавигдаж байгаа шаардлагад нийцэхгүй байгаа. Гэтэл батлагдчихсан байгаа 2 хэм  хэмжээний акт дээр шинээр авах гэдэг ганц л нөхцөлийг тавьсан байгаа. Хадгалуулсан дугаар дээрээс нөгөө дугаар луу шилжүүлэхэд 10 жилийн насжилттай байна уу ямар байх яригдахгүй. Хамгийн анх тээврийн хэрэгслийн дугаарыг олгохоо болилоо гэдэг шийдвэр гаргаад тээврийн хэрэгслээ олгодог байгууллагууд дээрээ шилэн самбар дээрээ олгохгүй үйл ажиллагаа зогссон гэдэг шийдвэрүүдийг гаргаж тавихдаа хүртэл хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ шийдвэр хаана хэн хэзээ гаргасныг нь иргэд ямар ч мэдээлэлгүй зогсож байсан. Тэр сардаа бөөн асуудал болсон. Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалаар баталсан А******* тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам гэж байгаа. Энэ одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Миний асуугаад байгаа 2018 оны Хууль зүй дотоод хэргийн сайдын Үнэлгээ хийх журмын 2.1.5 дээр нь давхардсан байгууллага байна уу, чиг үүрэг нь давхардаж байгаа эрх зүйн зохицуулалт байна уу, тэрийг хэрхэн яаж шийдвэрлэсэн бэ гэдэг арга замыг тодорхойлсон юм уу гэдэг зүйл байгаа. Хүчингүй болгосон байж магадгүй гэдэг тайлбараас өөр ямар ч тайлбар өгөөгүй. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан руу ороод харахаар А/222 нь хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бүрэн эрхээр тогтоогдсон Зам тээврийн сайдын баталсан журам хэрэгжихгүй байгаа. 2 захиргааны байгууллагын 1 нь сайдын чиг үүрэг, нөгөө нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль гараад дээд хэмжээгээр хязгаарыг тогтоох хэрэгтэй болсон гэдгийг ойлгож байна. Төрийн байгууллага сонголтоороо сайдын гаргасан тушаалыг хэрэгжүүлэхгүй, Нийслэлийн Засаг даргын гаргасан тушаалыг хэрэгжүүлнэ гээд шийдвэр тушаал журам өгчихсөн байж байгаа. Эдгээр нөхцөл байдлууд юу үүсгээд байгаа гэхээр а*******м******* авахад дугаар олгохгүй гээд түр бүртгэхгүй улмаар иргэн шударгаар өмчөө хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. 2 шийдвэрийн биелэлт 2 журмын биелэлт аль нь байх юм бэ гэдэг ийм өрсөлдөөний нөхцөл байдал үүсчихсэн. 222 нь хэрэгжихгүй бүрэн зогссон байдалтай байгаа. Улсын дугаартай а*******м******* эзэмшигчдийн өөрийн өмч хөрөнгө худалдан борлуулж шинээр а*******м******* худалдан авахад одоо өмчилж байгаад а*******м*******ыхаа дугаарыг шинээр авч байгаа а*******м*******д шилжүүлээд хуучин а*******м*******аа Улаанбаатар хотод худалдан борлуулахгүй заавал хөдөө орон нутагт зар гэдэг ийм л шаардлагатай болсон. Хийсвэрээр шинэ м******* авах шаардлагатай гэсэн нөхцөл байдлыг тулгасан. Гэтэл зах зээлд нэхэмжлэгч Н.С******* өөр бусад амьжиргааны түвшин доогуур орлого өндөртэй биш хүмүүс яах вэ. Тэр хүмүүсийг шийдвэрлэхгүй хаясан. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, батлах боломжууд бүгд зөрчигдсөн. Үндсэн хууль, хэм хэмжээний акт, Захиргааны ерөнхий хууль, А******* тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт зөрчигдсөн. Энэ нөхцөлд энэ хэмжээний актууд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой гэж үзээд суух боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байна гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Маргаан бүхий хэм хэмжээний актуудын хувьд мэтгэлцээний явцад 100 хувь хэрэгжсэн гэж байна. Үгүй 100 хувь хэрэгжээгүй хэм хэмжээний актууд байна. Тэр хэм хэмжээний актууд гарсан цагаасаа зөрчигдсөн.  Сая ярихдаа 2024 оны 2 дугаар сард батлаад явж байтал гэнэт 800,000 болоод 730,000 хязгаараас давчихсан. Уг зорилго нь 730,000 дотроо байхад тогтоогоод нэмж олгохгүй байж байгаад нэмж олгохдоо Нийслэлийн Засаг даргын баталсан шалгуур шаардлага хангасан м*******уудад нь дугаар олгох бодит боломжийг олгох ёстой байсан гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл одоо 730,000 биш 800,000 байгаа. 730,000 дотроо байхгүй болохоор яаж энэ хэмжээний актууд хэрэгжиж байна гэх вэ. Яаж иргэдэд орох боломжийг олгож байна гэж хэлэх вэ. Үндсэн хуулийн цэц дээр уначихсан гэж хэлж байна. Тэнд агуулгаараа юу байдаг вэ гэхээр шууд эрхийг хязгаарлах арга хэмжээг хууль тогтоогч олгоогүй байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал олгосон учраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдэх ёстой гэдэг үндэслэл байсан. Өөрөөр хэлбэл хууль батлагдсан даруйдаа эрхийг хязгаарлаагүй байна. Хууль харин тодорхой шалгуур тогтоох, хэм хэмжээ тогтоох эрхийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон. Магадгүй Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг Үндсэн хууль хэлэлцдэггүй учраас бид нар шүүхэд Үндсэн хууль ярьж маргахаас өөр арга байхгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 100 хувь хэрэгжээгүйгээс гадна Нийслэлийн Засаг даргын шалгуур үзүүлэлт, тогтоосон хэм хэмжээний акт бас 100 хувь хэрэгжээгүй нэг ч дугаар олгоогүй хэм хэмжээний акт байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зам болон тээврийн хэрэгслүүдийн бусад нөхцөл байдлуудыг сайжруулаад дараа нь өөрчилнө гэж ярьж байна. Дараа нь өөрчлөх агуулга ч байхгүй. Нийгэм, эдийн засгийн болон бусад баталгааг бүрдүүлэх, замын хангамжийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн 1 дүгээр эгнээгээр зорчихгүй гэдэг ч юм уу зохицуулалтынхаа аргуудыг ашиглах боломж байсан. Судалгаанд авагдсан төв зам руу ороход нэмэлт төлбөртэй болъё гэдэг хүний эрхийг хязгаарлах, хаах биш тодорхой шалгуур шаардлага тавиад байдаг дундаа үүсээд байгаа асуудлаа шийдэх бололцоо байгаа. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагаа буюу хэм хэмжээний актаа батлан гаргахдаа сонгох боломжийг хэрэгжүүлнэ. Энэ сонгох боломжийг хэрэгжүүлэхдээ шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх үндэслэл бүхий байх гэдэг энэ нөхцөлүүдийг дүгнэж үзээд хүний эрхийг хамгийн бага хязгаарлах арга хэмжээг нь авах ёстой байдаг. 2 сонголт байлаа гэхэд хүний эрхийг хамгийн багаар хязгаарлах арга хэмжээг сонгоно, үр нөлөөгөө тооцно. Тэгтэл эргээд хараад үзэхээр сонгох боломжоо зөв гараагүй. 1 жил 6 сарын дараа бол энэ талаар ярьж болно. Батлан гарсан даруйд үр нөлөөтэй байна гэдэг асуудал биш. Үр дагаврынхаа хувьд үр нөлөөгүй байсан гэдэг нь батлагдчихсан, зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, үндэслэл бүхий биш хүний эрхийг шууд зөрчсөн зөрчлийг гаргасан сонгох боломжийг хэрэгжүүлсэн гэдэг нь шинжлэн судалсан нотлох баримт хэлэлцүүлгийн шатанд тодорхой байна. Иймд Үндсэн хуулийн болон Захиргааны ерөнхий хуульд заасан процессын, зарчмын зөрчил бүхий буруу хэм хэмжээний акт батлан гаргасан Нийслэл хотод тээврийн хэрэгслийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар шалгалт батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 тоот захирамжийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү. Процессын хувьд нэмж хэлэхэд хэм хэмжээний актын санал авах ажиллагаа яваагүй. Зөвхөн 2 компани руу бичиг явуулсан байдаг. Энэ энэ компаниуд бүх х******* эрхлэгч нарыг төлөөлөхгүй. Тэгэхээр томчуудтай нь харьцаад жишээлбэл нэхэмжлэл Эко а*******м******* х******* э******* х*******, Монголын а*******м******* х******* э******* х******* гээд 2 төрийн бус байгууллага гуравдагч этгээдээр оролцъё нэхэмжлэл гаргая гээд 1 нь нэхэмжлэгчээр явж байгаа. Тэр байгууллагууд руу огт мэдэгдэл явуулаагүй байдаг. Жижиглэн х******* эрхлэгчтэй харьцаагүй. Бодит байдал дээр буруу рултэй Японоос м******* авч 22-ын товчоо, Шар хаданд зогсож байгаа хүмүүсийн ашиг сонирхлыг үндсэн захирамж гаргасан гэдэг талаар мэдэгдээгүй. Зөв рултэй а*******м******* импортолж оруулж ирдэг том компаниуд руу бичиг явуулсан. Иргэдээс санал авсан, хэм хэмжээний актын суурь судалгааг хэлбэрдэж явуулсан. Тэр нь эсэргүүцэлтэй тулсан гэдгээ ч хариуцагч тайлбарлаж байна. Гэнэт хэрэгжихгүй байсан хэм хэмжээний актаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдүүлж эхэлнэ гээд Нийслэлийн Засаг дарга санал хүсэлт авсан. Иймд зөвхөн энэ нэхэмжлэгч 2 иргэн, 1 хуулийн этгээдийн асуудал биш Улаанбаатар хотын нийт иргэдийн ашиг сонирхол эрх ашиг давхар хөндөгдөж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.

8.Нэхэмжлэгч Ш.Еоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

1.Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хувийн өмчийн аливаа хэлбэрийг төр хүлээн зөвшөөрөх, хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг маань зөрчсөн,

...1992 онд баталсан Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, иргэд нь шударгаар хөдөлмөрлөж өмч хөрөнгөтэй байх эрхийг тунхаглан баталгаажуулснаас хойш иргэд чадах чинээгээрээ хөдөлмөр эрхэлж айл, өрх бүр өөрийн эдийн засаг, санхүүтэй тохирсон шинэ, хуучин тээврийн хэрэгсэлтэй болж өдөр тутам үр, хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авчрах, хүнсний хэрэгцээг цуглуулах, хөдөө орон нутагт явж идшээ авчрах, гэр бүлийн гишүүдийг эмнэлэгт хүргэх, эмнэлгийн тусламж авахаар очих, алслагдмал хол газарт амьдардаг эцэг, эх, ах дүү хамаатан садангуудад зочлох, шинэлэх, буяны ажилд оролцох зэрэг бидэнд өдөр тутам, түгээмэл тохиолддог хэрэгцээг хэнээс ч хамааралгүй хангаж чаддаг болсон билээ. Харамсалтай нь 2024 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас түгжрэлийг бууруулах гэсэн нэрийн доор Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд бидний чухал хэрэгцээт өмчийн нэг болох тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг хязгаарласан иргэдээс, аймгийн иргэд хотын иргэдээс соёл, боловсролоороо  байна.

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь миний тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг шууд хориглосон үг, өгүүлбэр агуулаагүй ч гэсэн тооны дээд хязгаар тогтоосноороо тээврийн хэрэгсэл өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болгон хохироогоод байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн бүртгэлийн дээд хязгаарыг 730 мянга гэж тогтоосон бөгөөд статистик мэдээгээр манай улсад 2021 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 54 хувь нь буюу 662,644 нь  Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан бол 2024 оны 11 сарын байдлаар 780 мянга байжээ.

Тэгэхээр миний бие болон Улаанбаатар хотод оршин суух бусад иргэд тээврийн хэрэгсэл шинээр өмчлөхийн тулд 780 мянгаас 730 мянга хүртэл буурсан тохиолдолд шинээр тээврийн хэрэгсэл өмчлөхөөр хүсэлт гаргахаар байна.

Гэвч Нийслэл хотод  олгосон тээврийн хэрэгслийн тооны дээд хязгаар 730 мянгаас нэгэнт хэтэрч 780 мянга хүрсэн учраас тоо буурах боломжгүй.Тухайлбал 780 мянган тээврийн хэрэгслээс устгуулсан болон хөдөө орон нутаг руу шилжсэн тээврийн хэрэгслийн тоогоор 780 мянгаас буурах боломжтой мэт  боловч  тээврийн хэрэгслээ устгуулж байгаа болон хөдөө орон нутаг руу шилжиж байгаа тээврийн хэрэгслийг дугаарыг тухай иргэд  өөрсдөө ашиглаж дараагийн тээврийн хэрэгсэлд шилжүүлэн бүртгүүлж байгаа тул ойрын үед 730 мянгаас доошоо буурахгүй нь тодорхой болсон. Үүний гол нотолгоо нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн дугаарыг зогсоож Нийслэлийн Засаг даргын харьяа Замын хөдөлгөөний удирдлагын төв шинээр а*******м*******ы дугаар авах иргэдийг бүртгэсэн боловч өнөөдрийг хүртэл 730 мянгаас доошоо буугаагүй үндэслэлээр шинээр дугаар бүртгэж өгөөгүй байна.

3.Өмч хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхийг маань ноцтой зөрчиж хохироосон байна.

Би одоо 2006 онд үйлдвэрлэгдэж 2017 онд Монгол Улсын гаалиар орж ирсэн Тоёота П маркийн м******* эзэмшдэг. Энэ м*******аа 7 жилийн хугацаанд эдэлж хэрэглэсэн тул м*******аа сайжруулах шаардлага бий болсон. Гэтэл энэ амьдралд нийцгүй шийдвэрүүдийн үндсэн дээр би хуучин м*******аа улсын дугаартай нь зарчихвал өөрөө улсын дугааргүй, надаас авч байгаа хотод бүртгэлтэй хаягтай иргэд заавал дугаартай худалдахыг шаардана, дугааргүй худалдвал зах зээлийн үнээс доогуур үнэлэгдэх, дугаартайгаар нь худалдвал дахин м******* авах боломжгүй нөхцөл байдал үүсэж хохирч байна.

4.Өмч хөрөнгө чөлөөтэй, шударгаар сонгон худалдан авч өмчлөх эрхийг маань хязгаарласан. Тухайлбал миний бие тээврийн хэрэгслээ сайжруулах эсхүл хөдөө, орон нутгаар явахад тохиромжтой туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл худалдаж авахдаа өөрийн санхүүгийн боломждоо тохируулж зах зээлийн дундаж үнэлгээтэй хуучин буюу 10-аас дээш жилийн насжилттай, буруу рультэй м******* худалдаж авах гэхээр дээрх хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангахгүй болчхоод байна. Шаардлага хангахуйц сүүлийн 10 жил дотор бага гүйлттэй, цахилгаан хөдөлгүүртэй, зөв жолоотой, он залуу М******* авахын тулд хоёр дахин их үнэ өртөг төлөхөөр хохиролтой байна. Тухайлбал 2011 онд үйлдвэрлэсэн 2025 онд гаалиар орж ирсэн Тоёота Приус-30 м*******ы өнөөдрийн зах зээлийн үнэ өртөг нь 22 сая бол техникийн үзүүлэлт, орчин үзүүлэх экологийн нөлөө, ялг*******ах утааны хэмжээ, түгжрэлд нөлөөлөх нөлөөгөөр яг адилхан дээрх шаардлага хангасан 2025 онд үйлдвэрлэсэн гаальтай Тоёота Приус-30 м******* нь 30 саяас дээш үнэ өртөгтэй байна. Мөн түүнчлэн хөдөө орон нутгийн иргэдээс боломжийн үнэтэй тээврийн хэрэгслийг сонгон худалдан авах боломжгүй болсон.

5. Тээврийн хэрэгслийн дугаар олголтыг хориглосон нь миний оршин суугаа газраа чөлөөтэй сонгох эрхэд  ноцтой халдаж хохироох эрсдэл үүссэн. Миний ажил, амьдралын зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг руу шилжих тохиолдолд хөдөө орон нутгийн дугаар авах хуулийн шаардлага үүсэх ба хэсэг хугацааны дараа миний миний өмч болох тээврийн хэрэгслийн дугаарыг оршин суугаа бүртгэлтэй хаягаар маань бие буцаад Улаанбаатар хотод шилжих ирэх тохиолдолд хөдөө орон нутгийн дугаартай хэрэгслийн дугаарыг өөрчилж Улаанбаатар хотын сери дугаар авах боломжгүй тээврийн эрхийг маань ноцтой зөрчих нөхцөл үүсгэсэн. Тухайлбал ийм нөхцөл байдлын улмаас хэтэрсэн хоног тутамд 5000 төгрөгийн төлбөр, сард 150,000 төгрөг, жилд 1,800,000 хөдөө орон нутгийн дугаартай Улаанбаатар хотод амьдардаг иргэд 48 цагаас дээш хугацаа төгрөгийн төлбөр төлж эдийн засгийн хувьд хохироод байгаа.

Иргэнийхээ хувьд шударгаар ажиллаж хөдөлмөрлөн м*******аа сайжруулж шинэ м******* авах, тулах чадвар сайтай хөдөө, аялалд унах шинэ м******* нэмж авах, мөн өмч хөрөнгөө чөлөөтэй сонгон өмчлөх, өмчөө захиран зарцуулах зэрэг эрхийг маань хүртэл улсаас хааж боосон шийдвэр гаргаж, манай гэр бүл болон бусад мянга мянган өрхүүдэд хүндрэл учруулж байгаа энэ шийдвэр миний үндсэн эрхэд ноцтой халдаж байна гэж үзэж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн тооны дээд  хязгаар  тогтоосноор  Улаанбаатар  хотын  замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж тайлбарлаад байгаа боловч ийнхүү иргэдийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж хорьж хааснаар замын хөдөлгөөний түгжрэл буурах биш эсрэгээр нэмэгдэх сөрөг үр дагавартай талаар шүүх хуралдааны явцад зохих тайлбараа тусдаа гаргах болно.

Иймээс шүүх Миний Нэхэмжлэлийг хүлээн авч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв..

9.Нэхэмжлэгч “А х, мны б э х” ГҮТББ  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нийслэл Улаанбаатар хотын а******* замын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталж тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Нийслэлийн тээврийн хэрэгслийн а******* замын сүлжээний харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно", мөн хуулийн 17.1-д "Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.1.3-д "нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг тогтоох" гэх заалтууд батлагдан гарчээ.

Тус хуульд үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны02 дугаар сарын 08-ны өдөр "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" 18 тоот тогтоолыг баталж тус тогтоолоор Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон байна.

Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг чухам хэрхэн тооцоолж 730,000 байхаар тогтоосныг иргэд олон нийтэд ямар ч байдлаар тайлбарлаагүй, судалгааг дүгнэлт хийгээгүй, мэдээлэл өгөөгүй байхдаа Нийслэлийн Засаг дарга Х.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Нийслэл хотод а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай” А/1348 дугаар захирамжийг баталж захирамжийг хавсралтаар Нийслэлд а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарт багтаан олгох а*******тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг баталж нийслэл Улаанбаатар хотын А*******тээврийн Үндэсний Төвүүдээр улсын дугаар олгох ажил зогссон.

Ийнхүү өнгөрсөн хугацаанд иргэд, олон нийт А*******тээврийн Үндэсний Төвийн салбаруудаар дамжуулан улсын дугаар авдаг байдал зогсож улсын дугаарын дамын наймаа газар аваад байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор баталсан дээрх захиргааны актууд нь далд эдийн засгийг хөгжүүлсэн төдийгүй а*******м*******тай х*******той х*******, үйлчилгээ эрхлэгч иргэдэд шууд сөрөг нөлөөлөл бий болгоод байгаа юм.

Одоогийн байдлаар Тяньжин боомтод 4000 орчим чингэлэг гацаад байгаа энэ ойролцоогоор 16.000 мянган м*******, Япон улсаас хөдлөөгүй ойролцоогоор 10.000 мянган м******* нийт төлбөрийг төлөөд х*******д авчихсан 25,000-30,000 м******* ирээгүй байгаа бөгөөд түүнд оруулсан бүхий л х******* эрхлэгч нарыг шууд Дампууруулах, өр зээлэнд унагах нөхцөл байдалд хүргэхээр байна.

Нийслэлд олгох а*******м*******ы дугаарын хязгаарлалт нь түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл биш бөгөөд харин энэ нь хүний өмчлөх эрхэнд шууд халдаж байгаа хууль бус төрийн хүнд суртал, авлига бий болгох бас нэгэн дарамт шахалт болох юм. Харин үүнээс өөр буюу эдийн засгийн аргаар буюу 10 жилээс дээш жилд үйлдвэрлэгдсэн а*******м*******д онцгой албан татварыг нэмэгдүүлэх Монгол улсын хилээр буруу хүрдтэй а*******м******* орж ирэхийг үе шаттай хориглох гэх арга хэмжээг хуулиар зохицуулж болно. Ингэхдээ холбогдох ТББ-уудын саналыг авч нийт иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр асуудлыг шийдэх ёстой.

Нэг.Хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхэд халдсан тухайд,

Дээрх хууль, дүрэм, журам нь Монгол Улсын үндсэн хуулийн арва зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т "Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2-д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ш******* шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэж заасан. Гэтэл дээрх байдлаар Улаанбаатар хотод өмнө олгосон дугаар дээр шинээр тээврийн хэрэгслийн дугаар олгохгүй байхаар зохицуулалт хийсэн нь хараахан а*******м******* авч амжаагүй иргэдийн эрх, ашиг сонирхлыг урьтаж м******* авч эзэмшиж, ашиглаж буй иргэдийн тээврийн хэрэгслээ тухтай эзэмшиж, ашиглах ашиг сонирхлын үүднээс хясан боогдуулсан байна. Энэ ялангуяа хараахан м******* худалдан авч амжаагүй, а*******м******* худалдан авах санхүүгийн бололцоогоо бүрдүүлж буй залуу хүмүүс, мөн шинээр төрсөн иргэдийг нас, нийгмийн байдал, хөрөнгө чинээгээр нь шууд ялгаварлан гадуурхсан явдал юм.

Монгол Улсын үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Энэ бол нэг хүний ашиг сонирхлын үүднээс нөгөө нэг хүний эрх ашиг сонирхлыг зөрчиж болохгүй гэх зохицуулалт бөгөөд үүний нэгэн адил хэсэг бүлгийн ашиг сонирхлын үүднээс тухайлбал Улаанбаатар хотод одоогийн байдлаар тээврийн хэрэгсэл өмчилж, эзэмшиж ашиглаж буй иргэдийн ашиг сонирхлын үүднээс бусад Улаанбаатар хотод а******* м******* худалдан авч амжаагүй байгаа иргэд болон залуу үе хүүхдүүдийн ирээдүйд а*******м******* худалдан авах эрх, ашиг сонирхлыг зөрчих нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн.

Дээрх зохицуулалт нь Монгол Улсын иргэнийг нийслэл Улаанбаатар хотод мөн Монгол Улсын үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй" гэх үндсэн эрхийг хязгаарлаж зөрчсөн байна.

Мөн нөгөө талаас а*******м******* х******* эрхлэгч нарын болон тэдгээрийг Дагалдах б*******ийн хясан боогдуулж буй нь Монгол Улсын Үгдсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 16.4-д "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй" гэж заасныг зөрчсөн байна. Үүгээр зөвхөн х******* эрхлэгч нар болох 1000 гаруй иргэд, тэдгээртэй холбогдох б******* эрхлэгдэг мөн 1000 гаруй иргэд тэдгээрийн гэр бул нийт 6000 гаруй иргэдийн ажил амьдралыг сүйрүүлэх үр дагаварт хүрээд байна.

Түүгээр зогсохгүй Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын индэр дээрээс хоногт "манай ченжүүд хэдэн төгрөг цуглуулаад акт хийж байна гэсэн.

...Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, ш*******  шүтлэг,  үзэл   бодол,  боловсролоор  нь  ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Дээрх үйлдлээр а*******м******* импортын б******* эрхлэгчдийг түгжрэлийн гол буруутан мэтээр нийтэд зарлаж, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх гэж байхад амин хувийн ашиг орлого олох сонирхлоор түүнд саад учруулж буй "нийгмийн дайсан" мэт ойлголтыг олон нийтэд өгсөн нь хүссэн үр дүнгээ өгч олон нийтийн цахим сүлжээнд а******* м******* импортлогчдыг үзэн ядсан, гадуурхсан, доромжилсон хандлага газар аваад байна. Энэ нь цаашдаа ажил мэргэжил, нийгмийн байдлаараа талцах, үндэсний эв нэгдэл хагарах нөхцөл байдал руу Нийслэлийн Засаг дарга түлхэж байна гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн Дугаарын дээд хязгаарыг тогтох тухай" 18 дугаар тогтоол, мөн Нийслэлийн Засаг Даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Нийслэл хотод а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

10.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11 дэх заалтад “а******* замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ”-г хэрэгжүүлэхийг Нийслэл хотын чиг үүрэгт хама*******сан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, а******* замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтад “нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.

Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, а******* замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзаж, холбогдох тооцоо, судалгаа хийгдсэний үндсэн дээр нийслэл Улаанбаатар хотод а*******м*******ы дугаар олголтыг тодорхой хэмжээнд хязгаарлах нь түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой байх хүчин зүйлд хамаарч байгаа ба Улаанбаатар хотын а******* замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах талаар оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/200 дугаар албан бичгээр Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан.

Тус захиргааны хэм хэмжээний акт нь батлагдан гарахын өмнө Захиргааны Ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаж, сонсох ажиллагааг зохион байгуулж, энэ хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн "Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал"-ын дагуу нөлөөллийн шинжилгээ хийж, хуульд заасан шаардлагыг хангасан тул захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 6655 дугаарт Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол нь иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг шууд хязгаарласан агуулга байхгүй, хууль ёсны зорилгодоо нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

11.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, а******* замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтад “нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон.

Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, а******* замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзаж, холбогдох тооцоо, судалгаа хийгдсэний үндсэн дээр нийслэл Улаанбаатар хотод а*******м*******ы дугаар олголтыг тодорхой хэмжээнд хязгаарлах түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой байх хүчин зүйлд хамаарч байгаа ба Улаанбаатар хотын а******* замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах талаар оновчтой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Мөн өнөөдрийн нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл хэсэг хугацааны дараа а*******м*******ы дундаж хурд 5 км/цагт хүрэхийг "Жайка" ОУБ-аас судалгаа хийж, дүгнэлтийг танилцулсан байдаг.

Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/200 дугаар албан бичгээр Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан.

Тус захиргааны хэм хэмжээний актыг баталсны дараа захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлснийг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж, улсын нэгдсэн бүртгэлд 6655 дугаарт бүртгэсэн байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" 18 дугаар тогтоол нь иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг шууд хязгаарласан агуулга байхгүй, нийтийн эрх ашгийн төлөө хууль ёсны зорилгодоо нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

...Манайх хуульд заасан үндэслэлээр болон нийтийн эрх ашиг сонирхлын үүднээс иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөхийн тулд 1-2 жилийн хугацаатай магадгүй хурдан шинэ тойрог зд, Туулын хурдны зд нэгдчихвэл заавал хязгаарлалт тогтоогоод бариад байх хэрэггүй. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн  18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

12.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Монгол Улсын Их Хурлаас Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Тус  хуулийн  9   дүгээр   зүйлийн   9.1   дэх   хэсэгт   "Нийслэлийн   тээврийн хэрэгслийн өсөлт, а******* замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт " нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох" гэсэн заалтыг үндэслэн   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" 18 дугаар тогтоолоор Нийслэлд олгох а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоосон байна.

Улаанбаатар хотын түгжрэл өнөө ямар байгаа талаар гаргасан судалгааны үр дүнгээс харвал, Замын хөдөлгөөний саатлыг а******* замын түгжрэл мөн гэж тодорхойлон, индексжүүлэх замаар тодорхойлдог загварчлалын хүрээнд авч үзсэн байна. Энэ загварчлалын дагуу түгжрэлийг Volume Capacity Ratio (VCR) - Эрчим ба нэвтрүүлэх хүчин чадлын харьцаа буюу замын хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэхэд түгээмэл ашиглагддаг индексээр тооцжээ. Индексийг тооцохдоо замын эрчим буюу урсгалыг замын сүлжээний даац буюу түүний нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадалд нь харьцуулдаг байна .

Замын хөдөлгөөний түгжрэлийн индексийн утга:

1.00-с доош: зам түгжрэлгүй, саадгүй зорчих боломжтой;

2.00-с дээш: архаг түгжрэл. Өдрийн 12 цагийн 70 хувь нь түгжрэлтэй байна;

3.00-с дээш: хэвийн бус түвшин бөгөөд бүхэл өдөржин түгжрэлтэй байна гэж авч үздэг.

Мэргэжлийн судлаачдын үздэгээр а*******м*******ы 10 км/цагийн дундаж хурдыг тэг зогсол гэж нэрлэдэг. Улаанбаатар хотод өвлийн улиралд а*******м******* ойролцоогоор 13 км/цаг, зуны улиралд 20 км/цагийн дундаж хурдтайгаар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа боловч хотын хүн ам, а*******м*******ы тооны механик өсөлтөөс шалтгаалан энэ үзүүлэлт жил бүр улам муудаж байна.

Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний оргил цагийн хурд 5-9 км/цаг байгаа ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд хөдөлгөөний  өдрийн дундаж хурд 2025 онд 9.7 км/ц, VCR утга 1.86-2.2, 2030 онд 8.4 км/цаг VCR утга 2.16-2.96, 2040 онд 7.5 км/ц VCR нь 2.54-3.31 болох төлөвтэй хэлбэл түгжрэлийн эсрэг шийдвэртэй алхам хийхгүй бол хотын ихэнх хэсэгт тэг зогсолт хийхээр байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлд нөлөө үзүүлж буй тээврийн хэрэгслийн оронд хязгаарлалт тогтоож замын хөдөлгөөний ачааллыг багасгах зайлшгүй шаардлагын үүднээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар сарын 08-ний өдрийн 18 дугаар "Нийслэл хотод олгох тээврийнбүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" тогтоол гарсан.

Дээрхи тогтоолыг гаргахдаа эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй бүлэг, иргэн, аж ахуйн нэгжийг нийт Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага гэж тодорхойлсон. Үүний хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бүлгийн хүрээнд  хэлэлцүүлэг зохион байгуулаагүй нийт Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай гэж үзэн ulaanbaatar.mn цахим хуудсаар иргэдийн дунд санал асуулга явуулсан.

Дээрх нийслэлийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн 18 дугаар тогтоол нь Хууль зүй дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлийн 6655 дугаарт бүртгэсэн, Нийслэлийн Засаг даргын А/1348 дугаар захирамж нь бүртгэлийн 6990 дугаарт бүртгэгдэж  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр иргэд мэдээлэл авч танилцах нөхцөлөөр бүрэн хангагдсан, өөрийн хувийн б*******ийн цаг хугацаагаа төлөвлөх хангалттай цаг хугацаа болсон гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар    захирамжаар    баталсан    “Нийслэлд    а*******тээврийн   хэрэгслийн   улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарт багтаан олгох а*******тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлт” нь дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 18 дугаар "Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай" тогтоолд үндэслэсэн бөгөөд уг тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр байгаа тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоол, журмыг харьяалах нутаг дэвсгэрийн Засаг дарга нь хэрэгжүүлэх, биелэлтийг нь хангаж ажиллах үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Дээрх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Улаанбаатар хотод жилд 730000 тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох дээд хязгаарын тогтоосон боловч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 801.920 тээврийн хэрэгслийн улсын дугаар олгогдон бүртгэгдсэн байдаг ба энэхүү дээд хязгаарт багтаах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр энэхүү журмаар зохицуулсан.

Түүнчлэн ийнхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын дугаарын дээд хязгаарыг тогтоож өгсөн нь Улаанбаатар хотын а*******замын сүлжээ, даацаас давсан нөхцөл байдалтай байгаа Улаанбаатар хотын 1,8 сая оршин суугчдын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүндрэл саад бэрхшээл учруулж, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлж байгаа байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан, хууль нийцсэн, зөв зүйтэй шийдвэр тул Нийслэлийн засаг даргын зүгээс, түүний хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа нэг хэлбэр нь энэхүү журам билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 3-т “өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомжуудад заасан журмыг баримтлан нийслэлийн 1,8 сая оршин суугчдын эрх ашгийн төлөө гаргасан дээрх журмыг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамж нь иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг хязгаарласан, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн агуулга байхгүй, хууль ёсны шийдвэр гэж үзэж байна.

13.Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

...2023 оны байдлаар 1.6 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь Монгол улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. 1990 оноос хойш явж ирсэн замбараагүй газар олголт, буруу хот төлөвлөлтөөс үүдэлтэй хүн ам, барилгажилтын хэт нягтаршилт нь бүтээмжийг хязгаарлагч хүчин зүйл болох замын түгжрэлийг бий болгосон байна. "Э Э С Ж" байгууллагаас 2022 онд хийгдсэн судалгаагаар 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөгт хүрч, а******* замын түгжрэл нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад сөргөөр нөлөөлж байгаа талаар дурдсан байдаг.

Улаанбаатар хотын суурьшлын нягтрал нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээр нийлэл рүү чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн 1990 оноос хойш эрчимтэй нэмэгдэж, 1990 онд 560.6 мянган хүн амтай байсан нийслэл Улаанбаатар хот 2000 онд 747,1 мянга, 2010 онд 1112.3 мянга, 2023 онд 1691.7 мянган хүн амтай болж 3 дахин өсч, 20451 он гэхэд 2,779,642 болж өсөх төлөвтэй байна.

Хотын хүн амын өсөлт, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсээр байна. Манай улсад  2024   оны   10   дугаар   сарын   21   өдрийн  байдлаар нийт 1,317,809 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.6 хувь буюу 785,344 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Сүүлийн 10 жилд улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 95.2 хувиар буюу 1.95 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 91.3 хувиар хувь буюу 1.91 дахин нэмэгдсэн.

Япон улсын Жайка олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар нийслэл буурах аж. Улмаар 2040 он гэхэд а*******замын урсгал хэт түгжрэлд зогсох төлөвтэйг зам дээрх тээврийн хэрэгслийн дундаж хурд 2025 онд 8 км/ц, 2030 он гэхэд 5 км/ц болж Улаанбаатар хотын а*******м*******ы импорт энэ чигээрээ хурдацтай нэмэгдсээр байвал тооцоолоод байна.

Ийнхүү хотын хүн амын болон тээврийн хэрэгслийн өсөлт, хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах, х*******ны төвийн бөөгнөрөл, замын хөдөлгөөний соёл зэргээс үүдсэн а******* замын хэт ачаалал бий болж иргэдийн, аюулгүй амьдах эрх зөрчигдөхөд хүрч байна.

Судалгаагаар Улаанбаатар хотын 2021 оны түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 3.82 их наяд төгрөг буюу 1,245 сая ам доллар болохыг тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ний 16 хувь, Монгол Улсын ДНБ-ний 9 хувьтай тэнцэхүйц хэмжээний дүн бөгөөд нийслэл хотын хүн амын тоонд харьцуулан үзвэл нэг хүнд ногдох өртөг 2,478,758 төгрөг байна.

Улаанбаатар хотын а******* замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 453.3 км-390 1231.3 км болж 2.7 дахин нэмэгдсэн ч тус хугацаанд 1.8 дахин нэмэгдэж 785,3 мянгад хүрсэн нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг а******* замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байна.

Нийслэл Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 1231 км хатуу хучилттай а******* замтай, 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Замын хөдөлгөөнийг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх боломжит хөдөлгөөний хурдыг 15-20 км/цаг гэж үзвэл одоо ашиглагдаж байгаа 1231 км хатуу хучилттай а******* зам дээр 170-180 мянган тээврийн хэрэгсэл оролцох боломжтой.

Иймд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 онд батлагдаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Нийслэлд хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоосон.

Энэ хүрээнд А*******тээврийн тухай хуулийн 171.7. Энэ хуулийн 171.5-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Нийслэл хотод а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай" A/1348 дугаар захирамжийг баталж Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлсэн.

Тухайн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлтээ цахимаар өгөх бөгөөд энэ нь олон нийтэд, ил тод байхаар зохицуулж өгсөн нь хүнд суртал, авлига гарах нөхцөл боломжийг зогсоосон. Мен Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/222 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан А*******тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 7 дугаар зүйлд а*******тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасах зохицуулалтыг тусгасан бөгөөд жил болгон тодорхой хэмжээний дугаар буцаж улсын бүртгэлд шилждэг тул шинээр а*******м******* худалдаж авч буй хүмүүс нь цахимаар хүсэлтээ өгч, улсын бүртгэлийн тээврийн хэрэгслийн дугаар авах боломжтой. Маргаан бүхий А/1348 дугаар захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй. Хүчингүй болговол илүү сөрөг үр дагавар гарна. 0 зогсолт үүснэ, м******* унах боломж бололцоо байхгүй болно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус тогтоол шийдвэрүүдтэй х*******той судалгаа тайлан мэдээллүүд манай байгууллагаар дамжиж гарсан. 730,000 гэдэг тоог нэг өдөр гаргаад тавьчхаагүй. Тухайн үеийн 01 дүгээр сарын 11-ний өдөр тогтоолыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихдаа тухайн өдөр тээврийн хэрэгсэл 680,000 байсан. Энэ нь энэ жилийнхээ импортоор орж ирэх хүлээлтэд үүсчихсэн байгаа 50,000 м*******ыг иргэддээ хүндрэл учруулахгүй энэ эрсдэлийг бодож үзсэний үндсэн дээр 50,000-аар нэмэгдүүлж тус тогтоолыг гаргасан. Харамсалтай нь тухайн зүйлд та бүхэн хамрагдаж чадаагүй зүйл болчхоод байна. Түүнээс нэг өдөр гэнэт босоод өнөөдөр тэд байгаа юм байна, тэд болгочихъё гэж болгоогүй. 2024 онд импортоор гаднаас орж ирэх тээврийн хэрэгслийг тооцоо судалгаа тооллого авч байгаад дунджаар ийм орж ирдэг юм байна. Иргэдэд бухимдал учруулахгүйн тулд орж ирсэн захиалчихсан байгаа м*******уудыг нь нэмсэн байдлаар дээд хязгаараа тогтооё гэдэг үүднээс тогтоосон.

15.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Нийтийн эрх ашгийн төлөө энэ захирамжийг гаргасан гэж хэлж байна. М*******тай хүмүүс нь м*******аараа явдаг. Харин м*******гүй хүмүүс нь шинээр м******* авахаар эдгээр хүмүүсийн эрх ашиг яах вэ. Мөн бүтээн байгуулалт зам тавихдаа хугацаа яагаад байхгүй байгаа вэ.

...Дугаар хязгаарлаж болно. Гэхдээ хугацаа нь байх ёстой. Бид нар 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл асуудлаа ингэж шийдэх ёстой гэж хугацааг заамаар байна . Би  а*******м*******ыг хэрэгцээ гэж харж байгаа учраас цаашдаа ч өснө гэж харж байна. Би буурна гэж харахгүй байна. Тэгээд манай Монгол орон шиг өвлийн улиралтай оронд өвөлжин дугуй унаад явж чадахгүй бөгөөд асуудлаа шийдвэрлээч гэсэн саналтай байна. Тэгээд энэ захирамжийг хугацаатай болгох саналтай байна. Тийм учраас би нэхэмжлэгчийн талд байна. Би жишээ нь хугацаагүй зүйл дээр а*******м******* худалдаж авчхаад хохироод яваад байгаа. Хэрэв хугацаатай бол би 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс м******* авч болох юм байна гээд өөрийнхөө асуудлыг нь шийдээд тухайн үед нь өөртөө боломжоо үүсгээд явна.Огт хугацаагүй өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй байгаа учраас бухимдаж байгаа гэж харж байна. Иргэдийн тоо тэртээ тэргүй өсөж байгаа. Энэ жил 2007 онд хэчнээн хүүхэд 18 хүрсэн билээ. Хүн ам өсдөгөөрөө өснө, хот өргөждөгөөрөө өргөжнө. Хугацаатай, асуудал дээрээ ажилла гэдэг саналтай байна. Тийм учраас нэхэмжлэгчийн талд байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолын тухайд:

1.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730.000 байхаар тогтоожээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 8.3.11-д “а******* замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга  хэмжээ”,  Нийслэл  Улаанбаатар  хотын  замын

хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, а******* замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд  17.1.3-д “нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох”, А*******тээврийн тухай хуулийн 171 дүгээр  зүйлийн 171.5-д “Нийслэлд олгох а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд тус хязгаарт багтаан а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 171.2-т заасан журмын дагуу олгоно” гэжээ.

1.2.Тогтоолын зорилго нь нийслэлийн а******* замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн байх бөгөөд хариуцагчаас дээрх хэм хэмжээний актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д заасан нөлөөллийн шинжилгээ, 62 дугаар зүйлийн 62.1-д заасан саналыг авч, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн байна.

1.3.Харамсалтай нь 2023 оны 12 дугаар сарын 14-өөс 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Ulaanbaatar.mn цахим хаягт байршуулсан саналд 3 иргэн дэмжихгүй санал өгч бусад иргэд санал өгөөгүй байна.

1.4.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт нь процессын хувьд зөрчилгүй, Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэж, дугаарын хязгаарлалт тогтоох эрхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон байх бөгөөд маргаан бүхий  захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

У нь нэхэмжлэгч иргэдийн тухайд бусад сонголт буюу дугаартай а*******м******* худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд а*******м******* экспортлох эрхийг хязгаарлаагүй, борлуулалтын тухайд шууд үр дагавар үүсгэж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй.

1.5.Өөрөөр хэлбэл дээрх тогтоол нь иргэн, хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх ашигт чиглэсэн, нийслэлийн а******* замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн гэж үзэх боломжгүй.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийн тухайд:

 2.1.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжаар Нийслэл хотод а*******тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталжээ.

2.2.Захирамжид Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, А*******тээврийн тухай хуулийн 171 дүгээр  зүйлийн 171.7 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1769 тоот албан бичиг зэргийг дурджээ.

А*******тээврийн тухай хуулийн 171 дүгээр  зүйлийн 171.7-д “Энэ хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан олгох а*******тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална” гэжээ.

2.3.Нэхэмжлэгч  нараас  шалгуур  үзүүлэлтийн  заалттай  тухайлан  маргаагүй, харин дээрх шалгуур үзүүлэлтийг баталсан захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар, ингэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, зорилгодоо нийцээгүй гэж маргажээ.

 2.4.Захиргааны хэм хэмжээний актын төсөлд хийсэн нөлөөллийн шинжилгээний тайланд /2024 оны/ 2022 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 712,992 тээврийн хэрэгсэл байгааг дурдаж, өсөлтийг 2012-2021 онуудын тоон мэдээллээр жилд дунджаар 6 хувиар тооцоход 2025 онд 839,838, 2030 онд 1,129,379, 2035 онд 1,518,742, 2024 онд 2,042,341 ширхэг а*******тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцооллыг гаргажээ.

2.5.Одоогоор Нийслэлд 801,920 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас оргил цагийн хурд 5-9 км/ц-ийн хурдтай байгаа нь 0 зогсолт гэж үзэхээр байна.

2.6.Дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дугаарын дээд хязгаарыг тогтоосон, оноогоор эрэмбэлж тухайн хязгаарт багтаан дугаар олгох болсон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.7.У нь улирал ямар байхаас үл шалтгаалж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн ачаалал хэт нэмэгдсэн, оргил цаг болон баяр ёслолтой х*******тойгоор 0 зогсолтын давтамж нэмэгдэж буй нь нийтэд илэрхий баримт бөгөөд дээрх шалгуур үзүүлэлт батлагдсанаараа нэхэмжлэгч нарын эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэд нь дээр дурдсан сонголтуудаас хийх бүрэн боломжтой бөгөөд тээврийн хэрэгсэлтэй болж, а*******м*******ы дугаар авснаар мөн л замын хөдөлгөөнд оролцож дээрх хүндрэлүүд тулгарах бөгөөд ингэснээр тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

2.9 Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд мөн л а*******м******* экспортлох эрхийг хязгаарлаагүй, экспортолсон а*******м*******аа орон нутгийн иргэдэд худалдан борлуулах боломжтой, дээрх шалгуур үзүүлэлт нь а*******м******* худалдан авсан иргэн, хуулийн этгээдүүдийн дугаар авахтай нь х*******той зохицуулалт болохоос бус а*******м******* нийлүүлэгчид хамааралтай зохицуулалт биш байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэдийн төлөөлөгчөөс: “хязгаарлалт тогтоохдоо хугацаа заагаагүй нь буруу, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэж дүгнэлт гаргасан хэдий ч шүүх дээрх үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, А*******тээврийн тухай хуулийн 171 дүгээр  зүйлийн 171.5, 171.7-д тус тус заасныг баримтлан иргэн Н.С*******, Ш.Е*******, “А******* х*******, м*******ы б******* э******* х*******” ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                               ШҮҮГЧ                                   Х.НЯМДЭЛГЭР

 

                                ШҮҮГЧ                                    Э.АЗБАЯР