| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00274/И |
| Дугаар | 310/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2025/00347
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1985 оны 06 сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Социализмын зам нэгдэлд малчаар, 1992 оны 02 сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Оргил ХК-нд малчнаар, 1994, 1995, 1996, 1997, 1998, 2000 онуудад Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архиваас олгосон 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 08/721 дугаартай цэргийн алба хаасан лавлагааны жинхэнэ эзэмшигч болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч М.*******ыг 1999 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд малчнаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ