| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00377/И |
| Дугаар | 310/ШШ2025/00349 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2025/00349
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1989 оны 07 сарын 25-ны өдрөөс 1991 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6 дугаар трестийн Барилгын материалын үйлдвэрт бетончноор, 1991 оны 02 сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Гал пүүсэд нормчноор, 1992 оны 12 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн барилгын Мандалговь ХК-нд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ