Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 310/ШШ2025/00356

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дундговь аймгийн *******ын нэхэмжилсэн 2085000 /хоёр сая наян таван мянга/ төгрөгийг хариуцагч ******* ******* /РД:*******/ нь 2025 оны 07 сарын 30-ны өдөр 500000 /таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 08 сарын 30-нд 500000 / таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 09 сарын 30-нд 500000 / таван зуун мянга/, 2025 оны 10 сарын 30-нд 585000 /таван зуун наян таван мянга/ төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 24155 / хорин дөрвөн мянга нэг зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ