Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 310/ШШ2025/00361

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 18868460.01 /арван найман сая найман зуун жаран найман мянга дөрвөн зуун жаран төгрөг нэг мөнгө / төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД:ЗЗ0*******/, ******* овогт ******* ******* /РД:/ нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252292.30 /хоёр зуун тавин хоёр мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг гучин мөнгө/ төгрөгөөс 126146.15 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 126146.15 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Д.*******, Ө.******* нараас 126146.15 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуун дөчин зургаан төгрөг арван таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ