| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0049/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 55
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Г.Гд холбогдох эрүүгийн 1804000000041 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Хохирогч: Н.Б
Шүүгдэгч Г.Г нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийж хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр Түвшинбаяр 0-3 насны 2 хүүхэд нарын хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 6 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш- овгийн Г-ийн Г
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
Г.Г-ийг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” баарны гадна хохирогч Н.Бгийн “муу бацаанууд давраад байгаарай гэж хэлээд өшиглөсөн” зүй бус үйлдэлд дургүйцэж түүний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс Г.Гд холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд.
Хохирогч Н.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2018 оны 1 дүгээр сарын 13-нд 22 цагийн үед 4 найзын хамт бааранд орж 1 шил архи 4 лааз пиво хувааж уугаад үүдний таамбурт нь тамхи татаж байтал Г гэгч залуутай маргасан. Юунаас болж маргаснаа санахгүй байна. Г гэгч нь машины зогсоол дээр очсон байхаар нь араас нь очиж бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл Г миний нүүр лүү цохисон, хэдэн удаа яаж цохисныг ба мэдэхгүй байна. Хамраас цус гараад байж байтал цагдаа ирж гомдлоо гаргасан. Хохиролд 350 000 төгрөг Гэс нэхэмжилж 300 000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй. Би хүнтэй андуурч Г-ийг өшиглөсөн байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2018 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед баарнаас гарч иртэл Б гэгч нь “бацаанууд минь давраад байгаарай” гэж хэлээд араас өшиглөсөн. Би эргэж хараад нүүр лүү нь гараараа 2 удаа цохитол тэр барьцалдаад байж байтал М- салгасан. Би бараг л эрүүл байсан. Б гэгчийг өмнө нь танихгүй. Тэр надаас 350 000 төгрөг нэхэхэд нь 300 000 төгрөг өгсөн. Гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн:
“... Г.Г зүс таних Н.Б гэх залуутай муудалцаад бие бие рүүгээ дайраад байсан. Бат-Эрдэнэ, Б- хоёр дундуур нь орж салгасан. Тэгээд Г.Г-ийг машинд суулгаад хөдлөх үед Н.Б араас нь дуудаад “Намайг цохисон банди буугаад ир” гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Э.Ц-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “... нэг залуу нь Н.Бг нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэр муудалцсан залууг найзууд нь нэг машинд суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... баарны үүдэнд Н.Б ах Г-г хойноос нь өшиглөхөд Г- “яагаад байна” гэсэн чинь Б ах “би та нарыг бүгдийг ална шүү” гээд орилоод байсан. Тэд хоорондоо зодолдохоор нь Г-г салгаж аваад машинд суулгасан. ... Бгийн хамраас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... баарны үүдний хэсэгт Г.Г ахыг нэг ах “муу бацаанууд давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Г.Г тэр ахын нүүр лүү хоёр удаа цохисон, тэгээд барьцалдаж аваад Г газар унасан чинь Г.Г-ийг найз нь машинд суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Шинжээчийн
“Н.Б-гийн биед хамарт цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн 09шэ/65 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/
Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Майлд Хаус” баарны гадна хохирогч Н.Бгийн “муу бацаанууд давраад байгаарай гэж хэлээд өшиглөсөн зүй бус үйлдэлд дургүйцэж түүний нүүрэнд гараараа хоёр удаа цохиж, хамарт цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл няцрал, баруун гарын дунд хуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Г.Г нь хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас уурлаж, хариу авахыг хүсэж буцааж хүч хэрэглэсэн үйлдлээр нь тодорхойлогдсон. Хариу авсан үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд хүргэжээ. Иймд хүч хэрэглэсэн үйлдлийн эцэст ямар хохирол учрахыг мэдэх боломж байсаар байхад мэдэхийг хүсээгүй тул өөрийн үйлдлийн үр дагаварт ч санаатай хандсан гэж дүгнэв.
Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Н.Бгийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/95 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь иргэн Н.Бгийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг тус тус зөрчжээ. Хохирогч Бгийн зүй бусаар хүч хэрэглэсэн үйлдэл мөн адил шүүгдэгчийн дээрх эрхийг зөрчсөн үйлдэл байжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлсөн байна.
Иймд Г.Гд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын хамгийн бага хэмжээний торгуулийн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Хохирогч Н.Б нь хор уршигт тооцон 300 000 төгрөгийг Гэс гаргуулж авсан байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 2; 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ