Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00365

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* ******* /РД:*******/ нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 553991.42 /таван зуун тавин гурван мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17270 /арван долоон мянга хоёр зуун далан мянга/ төгрөгөөс 8635 /найман мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 8635 /найман мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг, хариуцагч А.*******аас 8635 найман мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ