| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00355/И |
| Дугаар | 310/ШШ2025/00378 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 310/ШШ2025/00378
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД:*******/ нь 620712.22 /зургаан зуун хорин мянга долоон зуун арван хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгөөс нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 2025 оны 07 сарын 25-ны өдөр, 310000 /гурван зуун арван мянга/ төгрөгийг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 310712.22 /гурван зуун арван мянга долоон зуун арван хоёр төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19271 /арван есөн мянга хоёр зуун далан нэг/ төгрөгөөс 9635.5 /есөн мянга зургаан зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9635.5 /есөн мянга зургаан зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ч.*******аас 9635.5 /есөн мянга зургаан зуун гучин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ