| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00363/И |
| Дугаар | 310/ШШ2025/00384 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 310/ШШ2025/00384
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1319231.54 /нэг сая гурван зуун арван есөн мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД:*******/ нь 2025 оны 07 сарын 25-ны өдөр 659000 /зургаан зуун тавин есөн мянга / төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 660231.54 /зургаан зуун жаран мянга хоёр зуун гучин нэгэн төгрөг тавин дөрөв мөнгө / төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36058 /гучин зургаан мянга тавин найман төгрөг/ төгрөгөөс 18029 /арван найман мянга хорин есөн төгрөг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18029 /арван найман мянга хорин есөн төгрөг/ төгрөгийг, хариуцагчаас 18029 /арван найман мянга хорин есөн төгрөг/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ