Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2025/00386

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 9058269.96 /есөн сая тавин найман мянга хоёр зуун жаран есөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД:*******/ нь  2025 оны 07 сарын 20-ны дотор 1510000 төгрөгийг, 2025 оны 08 сарын 20-ны дотор 1510000 төгрөгийг, 2025 оны 09 сарын 20-ны дотор 1510000 төгрөгийг, 2025 оны 10 сарын 20-ны дотор 1510000 төгрөгийг, 2025 оны 11 сарын 20-ны дотор 1510000 төгрөгийг, 2025 оны 12 сарын 20-ны дотор 1508269.96 төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159882.32 /нэг зуун тавин есөн мянга найман зуун наян хоёр төгрөг гучин хоёр мөнгө/ төгрөгөөс 79941.16 /далан есөн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 79941.16 /далан есөн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Э.*******аас 79941.16 /далан есөн мянга есөн зуун дөчин нэгэн төгрөг арван зургаан мөнгө/  төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-д олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл гаргах  эрхгүйг заасугай.  

ШҮҮГЧ                              Ж.ЧИМЭДДУЛАМ