Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 310/ШШ2025/00395

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1980 оны 09 сарын 01-нээс 1983 оны 11 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Говийн өрнөлт нэгдэлд хэвлэл тараагчаар,  1992 оны 01 сарын 10-наас 1992 оны 07 сарын 10-ныг хүртэл Говийн өрнөлт нэгдэлд малчнаар, 1992 оны 09 сарын 21-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Говь-Угтаал сумын Говийн өрнөлт хоршоонд даргаар тус тус      тус тус  ажиллаж байсан болохыг тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ЧИМЭДДУЛАМ