Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 310/ШШ2025/00401

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 11400574.56 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга таван зуун далан дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: / нар нь 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1900095.76 /нэг сая есөн зуун мянга ерэн таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1900095.76 /нэг сая есөн зуун мянга ерэн таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1900095.76 /нэг сая есөн зуун мянга ерэн таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1900095.76 /нэг сая есөн зуун мянга ерэн таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1900095.76 /нэг сая есөн зуун мянга ерэн таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1900095.76 /нэг сая есөн зуун мянга ерэн таван төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197359.20 /нэг зуун ерэн долоон мянга гурван зуун тавин есөн төгрөг хорин мөнгө/ төгрөгөөс 98679.60 /ерэн найман мянга зургаан зуун далан есөн төгрөг жаран мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 98679.60 /ерэн найман мянга зургаан зуун далан есөн төгрөг жаран мөнгө/ төгрөгийг, хариуцагч Н.*******, Г.******* нараас 98679.60 /ерэн найман мянга зургаан зуун далан есөн төгрөг жаран мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ