| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00214/И |
| Дугаар | 157/ШШ2025/00200 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 157/ШШ2025/00200
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ******* аймаг *******-******* сум ******* дугаар багт хаягтай, “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймаг *******-******* сум ******* дугаар баг ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 15,64*******,272 (арван таван сая зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуун далан хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... нь 202******* оны 0*******-р сарын 06-нд ЗГ/50604081 тоот зээлийн гэрээ байгуулж *******0,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 18,6%-н хүүтэй *******0 сарын хугацаатай cap бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авахдаа БГХ/50604081 тоот барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 258 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 752.1-д "Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж энэ хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би Хаан банкны нэхэмжилсэн 15,64*******,272 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 07 дугаар сарын 18-нд эрх сэргэж ажилд орох тул би 8 сараас эхэлж төлж эхэлье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төв нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 15,64*******,272 (арван таван сая зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуун далан хоёр) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
*******.Нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төв хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,64*******,272 (арван таван сая зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуун далан хоёр) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,64*******,272 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 15,64*******,272 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******6,166 төгрөгийн тал хувь болох 118,08******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118,08******* төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 118,08******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн нэхэмжилсэн 15,64*******,272 (арван таван сая зургаан зуун дөчин гурван мянга хоёр зуун далан хоёр) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******6,166 төгрөгийн тал хувь болох 118,08******* төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 118,08******* төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 118,08******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-ийн ******* салбар *******-******* тооцооны төвд олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ