| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00226/И |
| Дугаар | 315/ШШ2025/00197 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2025/00197
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн Хатавч дэнжийн ... тоотод оршин суух, *******ын *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 926,185.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ2024092637901 тоот зээлийн гэрээгээр 788,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн шаардаж, сануулсан боловч үр дүн гараагүй. Тиймээс ЗГ2024092637901 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 773,670.62 төгрөг, үндсэн хүү 150,479.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,035.44 төгрөг нийт 926,185.12 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 926,185.12 төгрөгөөс 251,850 төгрөгийг 2025.05.30-нд төлсөн. Үлдэгдэл 675,335.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 926,185.12 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2025.05.30-нд 251,850 төгрөгийг төлж, үлдэх 675,335.12 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,778 төгрөгийн тал хувь 13,389 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 13,389 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 926,185.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрч 251,850 төгрөгийг 2025.05.30-нд төлсөн, үлдэх 675,335.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,778 төгрөгийн тал хувь 13,389 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 13,389 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА