| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00223/И |
| Дугаар | 315/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00196
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма ганди гудамж, 31/1 байр, ..., 17 давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнж гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******д хол*******ох
зээлийн гэрээний үүрэгт 5,876,720.76 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 5,897,720.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 93001-118749 дугаартай зээлийн гэрээ байгуулсан боловч 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 286 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,776,287.62 төгрөг, хүү 1,097,640.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,792.62 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 5,897,720.76 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 6 сараар хувааж төлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 5,897,720.76 төгрөгийг 6 хувааж буюу 2025.06.25-ны өдрөөс 2025.10.25-ны өдрийг хүртэл сар бүр 1,000,000 төгрөг буюу 5,000,000 төгрөг, үлдэгдэл 897,720.76 төгрөгийг 2025.11.25-ны өдөр төлөх саналтай байна. Тиймээс уг саналыг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 5,876,720.76 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 5,897,720.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,897,720.76 төгрөгийг 6 хувааж, 2025 оны 06-10 дугаар саруудын 25-ны өдрийн дотор сар бүр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 897,720.76 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лувсанцэрэнтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,314 төгрөгийн тал хувь 54,657 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 54,657 төгрөгийг хариуцагч Э.*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 5,876,720.76 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 5,897,720.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* 6 хувааж, 2025 оны 06-10 дугаар саруудын 25-ны өдрийн дотор сар бүр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 897,720.76 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,314 төгрөгийн тал хувь 54,657 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 54,657 төгрөгийг хариуцагч Э.*******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА