| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00142/И |
| Дугаар | 315/ШШ2025/00201 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2025/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Худалдааны гудамжны ... тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Өнөр хорооллын 38 айлын орон сууцны 203 тоотод оршин суух, утас 99671314, 85750613, Баатархуягийн Энхзулд холбогдох
зээлээр худалдсан барааны төлбөр 1,866,945 (Нэг сая найман зуун жаран зургаан мянга есөн зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.*******,
Хариуцагч: ******* (Шүүх хуралдаанд оролцоогүй),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Сүхбаатар аймгийн *******д холбогдуулан зээлээр худалдсан барааны төлбөр 1,866,945 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ******* нь манай дэлгүүрээс 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1,614,065 төгрөгийн бараа, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 252,880 төгрөгийн хүнсний бараа нийт 1,866,945 төгрөгийн барааг зээлээр худалдан авсан. Одоо болтол төлбөрийг барагдуулаагүй байгаа тул *******аас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.*******ыг ажилд томилсон тушаал, түүнд олгосон итгэмжлэл, хариуцагч *******д зээлээр олгосон барааны баримт, улсын тэмдэгтийн хураамжид 44,822 төгрөг тушаасан баримт, *******ын бараа зээлээр худалдан авах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс *******д холбогдуулан гаргасан зээлээр худалдсан барааны төлбөр 1,866,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ ...хариуцагч ******* нь манай дэлгүүрээс 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1,614,065 төгрөгийн бараа, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 252,880 төгрөгийг бараа, нийт 1,866,945 төгрөгийг бараа зээлээр худалдан авсан. Одоо болтол төлбөрийг барагдуулаагүй тул 1,866,945 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хариуцагч ******* нь ******* ******* ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1,059,220 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 252,880 төгрөг нийт 1,312,100 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан болох нь ******* ******* ХХК-ийн кассын тооцооны баримтуудаар тогтоогдож байна. (хх-12х)
4.2. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ.
4.3. ******* ******* ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1,059,220 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 252,880 төгрөг нийт 1,3012,100 төгрөгийн барааны кассын тооцооны баримтуудад хариуцагч ******* гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа 1,312,100 төгрөгийн хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. (хх-12х)
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасны дагуу хариуцагч *******д холбогдуулан барааны төлбөрт 1,866,945 төгрөгийн хохирлыг шаардсан.
6. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаарх хариу тайлбар, түүний холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас ******* ******* ХХК нь хариуцагч *******д 1,866,945 төгрөгийн хүнсний барааг зээлээр өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлага нь няцаагдаж байх бөгөөд хариуцагч ******* нь ******* ******* ХХК-аас 2024.06.08-ны өдрийн 1,059,220 төгрөг, 2024.06.09-ний өдөр 252,880 төгрөг нийт 1,312,100 төгрөгийн бараа зээлээр авсан үйл баримт ******* ******* ХХК-ийн кассын баримтуудаар тогтоогдож байх бөгөөд үлдэх 554,845 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
9. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана. гэж зааснаас үзэхэд худалдан авагч ******* нь худалдагч ******* ******* ХХК-д барааны үнэ 1,312,100 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
10. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас барааны үнэ 1,312,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 554,845 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,822 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 35,944 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас барааны үнэ 1,312,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 554,845 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 35,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА