Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00203

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Бригадын тал гэх газар нутаглах, *******ын *******ийн 

Ц.*******баяр нэртэй Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025.04.17-ны өдрийн 11/182 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/175 дугаартай, 1988-2000 он, 2008, 2009 онуудын мал тооллогын А дансны малын тоо бүхий лавлагаануудын жинхэнэ эзэмшигч нь Ц.******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ганжууржав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ц.******* нь Ц.*******баяр нэртэй Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025.04.17-ны өдрийн 11/182 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/175 дугаартай, 1988-2000 он, 2008, 2009 онуудын мал тооллогын А дансны малын тоо бүхий лавлагаануудын жинхэнэ эзэмшигч нь Ц.******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ******* овогтой ******* миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үеийн тоо бүртгэгч, мал тооллогын ажилтны буруугаас миний 1996-2000, 2008, 2009 оны малын А дансыг бүртгэхдээ Ц.*******баяр гэж миний нэрийг буруу бичсэний улмаас архиваас авсан мал тооллогын А дансны 1996-2000, 2008, 2009 онуудын лавлагаа Ц.*******баяр нэрээр гарч миний иргэний үнэмлэхт бичигдсэн Ц.******* нэртэй зөрүү үүссэн. Хүмүүс намайг ******* гэж дууддаг боловч миний нэрийг бичихдээ *******баяр гэж бичээд байдаг. Иймд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн 1996-2000, 2008, 2009 оны Ц.*******баяр нартэй малын А дансны жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс Ц.******* нэртэй иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ц.Эрхэв нэртэй төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Ц.*******ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ц.*******баярын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025.04.17-ны өдрийн 11/175 дугаартай, 2025.04.21-ний өдрийн 11/182 дугаартай малын А дансны лавлагаанууд, Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох архивын 2025.04.23-ны өдрийн лавлагаа, 1999, 2000, 2008 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 1997 оны мал тооллогын карт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь Ц.*******баяр нэртэй Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025.04.17-ны өдрийн 11/182 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/175 дугаартай, Ц.*******баяр нэртэй 1988-2000 он, 2008, 2009 онуудын мал тооллогын А дансны малын тоо бүхий лавлагаануудын жинхэнэ эзэмшигч нь Ц.******* мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Адуучин овогт *******ын ******* нь Ц.*******баяр нэртэй Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025.04.17-ны өдрийн 11/182 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/175 дугаартай, 1988-2000 он, 2008, 2009 онуудын мал тооллогын А дансны малын тоо бүхий лавлагаануудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Миний аав *******ын ******* Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багт 8-р ангиа төгсөөд одоог хүртэл мал маллан амьдарч байна. Малчнаар тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн тоо бүртгэгч, мал тооллогын ажилтны буруугаас болж 1996-2000, 2008, 2009 оны малын А дансны нэрийг Ц.*******баяр гэж буруу бичсэн. Нэрийн зөрчлөөс болж ноос, ноолуур тушаасны буцаан олголтын мөнгө дансаар орохгүй зэрэг бэрхшээл гарч байсан. гэх тайлбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа (өрхийн тэргүүлэгч *******ын *******баяр 1969 онд төрсөн, эхнэр Загдсүрэнгийн Должинсүрэн 1968 онд төрсөн гэж бүртгэгдсэн), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (нөхөр *******ын *******, эхнэр Загдсүрэнгийн Должинсүрэн гэх бичилт бүхий Ц.*******, Ц.*******баяр нэртэй бичиг баримтуудад бичигдсэн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар нь Ц.*******ийн төрсөн он, сар, өдөр, регистртэй тохирч байгаа байдал) (хх 7-8х), 

5. Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн: Ц.******* багаасаа мал малласан. Одоо ч мал малладаг. Хүмүүс *******ийг *******, *******баяр гэж дууддаг. Жинхэнэ нэр нь *******баяр байх гэж бодож байна. Тийм учраас хүмүүс ******* гэж авгайлж дууддаг байх. Би бол таарахаараа *******баяр гэж дуудаг. гэх мэдүүлэг (хх-31х), 

6. Гэрч ******* шүүхэд мэдүүлсэн: Ц.******* 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор багт Боргил гэж айлын малчнаар очсон. 1988 онд цэргийн албан татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Манай үеийнх 2 жилийн цэргийн алба хааж байсан. Цэргийн албанаасаа ирээд Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад дахин малчнаар ажилласан. Эх орны төлөө нэгдэл 1991 онд тарж, Эх орны төлөө хувьцаат компани болсон. Ц.******* 1992 оныг дуустал ажиллаад түүнээс хойш хувийн малаа малласан. Одоо ч Баяндэлгэр сумандаа мал маллаж байгаа. ******* бид хоёр нэг нутгийн хөрш айлууд байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. *******ийн аав нь ******* гэж дарга хүн байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-32х), 

7. Иймд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн 1996-2000, 2008, 2009 оны малын А дансны бичиглэл бүхий Ц.*******баяр нэртэй лавлагаануудын жинхэнэ эзэмшигч нь нь Адуучин овогт *******ын ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн 2025.04.17-ны өдрийн 11/182 дугаартай, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11/175 дугаартай Ц.*******баяр нэртэй 1988-2000 он, 2008, 2009 онуудын мал тооллогын А дансны малын тоо бүхий лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Адуучин овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА