Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/32   

 

       

 

                                         Г.М, А.Тнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Улсболд /цахим/,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, М.Ариунболд, Ш.Оюумаа,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч С.Уламбаяр, Г.Наранбаатар нар /цахим/

            Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 511 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч А.Т , түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, М.Ариунболд, Ж.Төмөрхуяг нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Т , Г.М нарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, компьютер системийн хамгаалал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, А.Т регистрийн дугаар:..........
  2. Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.М. регистрийн дугаар:................

 

3. Шүүгдэгч А.Тнь 2022 оны 4 дүгээр сарын 01-14-ний өдрүүдийн хооронд Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй Б.Бгэгчид 893.94 ам долларыг валют арилжаа эрхлэгчээр дамжуулан шилжүүлж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд Г.Маас нэр, оршин суух хаягийн мэдээллийг нь авч гэмт хэрэгт татан оруулж, Г.Мын нэрээр улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон,

4. Г.М нь А.Ттай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, Америкийн Нэгдсэн Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан "prime" гэсэн бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, нийт 13,4274 грамм цэвэр жинтэй Тенамфетамин /tenamfetamine/ (MDA) гэх хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсад авахын тулд өөрийн нэр, оршин суух хаягийн мэдээллийг өгч дэмжлэг үзүүлж, улс хоорондын шуудан илгээмж ашиглан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

5. Нийслэлийн Прокурорын газраас А.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар,

Г.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

6. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан хэргийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Ханхар овогт Амгаланбаатарын Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан " гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр "улсын хилээр нэвтрүүлсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нийт 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоосон хорих ялыг нээлттэй Хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын /2022 оны 9 сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл, 2023 оны 11 сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл/ нийт цагдан хоригдсон 76 хоногийг 1 хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хасаж нийт зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож,

Шүүгдэгч А.Тцагдан хоригдсон 30 хоногийг /2023 оны 11 сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл/ эдлэх ялд нь оруулан тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Таас 3.135.000 /гурван сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мт оногдуулсан 9 /ес/ сар 14 /арван дөрөв/ хоногийн зорчих эрхийг хязгаарлахыг Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, бусад нутаг дэвсгэрт явахыг, эрх бүхийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүгдэгч Г.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч А.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хорих ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Prime” гэх бичиглэлтэй, ягаан, ногоон өнгөтэй, бүтэн 32 ширхэг, тал 4 ширхэг нийт 13.4274 грамм бодисыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч А.Тдавж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Тминий хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар хориглосон, мансуурсан эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлээгүй. Энэ бодис хаана зарагддаг, хаана, хэнээс авсан, юунд боосон, ямар зориулалтаар хэрэглэдэг, АНУ-н хилээр яаж гаргадаг, Монгол Улсын хилээр яаж дамжуулж орж ирдэг талаар огт мэдэхгүй бөгөөд хийгээгүй. Б.Бнь миний найз байсан учраас 3 удаа өөрийн дансаар мөнгө гуйвуулж бараа материал авахаар явуулсан нь нотлох баримтуудаар харагдаж байгаа. Энэ гуйвуулга баримт дээр хориотой бараа гэсэн өгүүлбэр байгаагүй. Найз Б.Бминий итгэлийг алдаж хориотой бараа явуулсан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нотлох баримтаар намайг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх баримт огт байхгүй. Энэ нь намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т хамааралгүй гэдгийг харуулж байгаа. Гэтэл шүүх намайг хилийн цаана байж гэмт хэрэг үйлдсэн мэт, эсвэл Г.М бид хоёрыг хил давуулж гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруу дүгнэлт хийж ял халдаасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан намайг ялласан нь миний эрх зүйн байдлыг дордуулж бодит үнэнээр хэргийг шийдвэрлэж чадаагүй, мөн миний гутал, хувцас зэрэг нэр төрлийн бараа авах зорилгоор гуйвуулсан 2.5 сая төгрөгийг хориотой бодис худалдаж авсан гэж хохирол болгон үзсэнийг зөвшөөрөх боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, анхан шатны шүүх бодит байдлыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Учир нь надад хориотой бодис захиалсан үйлдэл байхгүй бөгөөд тухайн илгээмж хил даван миний эзэмшилд ирэх байсныг би хүлээн зөвшөөрсөн. Үүн дээр намайг 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллаж болох байтал нэг удаагийн үйлдлээр ялыг давхардуулж оногдуулсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна. Хэдийгээр би олон удаагийн мэдүүлгээр Австралид энэ Тенамфетамин-г хэрэглэж байсан гэсэн боловч хэзээ ч энэ төрлийн бодисыг хэрэглэж үзээгүй.

2022 оны 5 сарын 05-ны өдөр өгсөн тагнуулын гүйцэтгэх ажиллагааны ахмад Мөнх-Оргилын удирдлага дор ажилладаг Азаа гэх мөрдөгч “танай хоёр найзыг хорьж цагдана, буруутан гэж өөрийгөө харагдуулан мэдүүлгээ өгвөл та гурвыг өнөөдөр хорихгүй...энд авагдсан мэдүүлэг бол тэмдэглэл төдий, шүүх дээр нотлох баримт болдоггүй...удаахгүй Тагнуулын ерөнхий газраас та нарт мөрдөн байцаагч томилно. Түүнд үнэн учраа эхнээс нь тайлбарлаж болно. Энэ мэдүүлэг нэг их нөлөө байхгүй.. гэж хэлсэн. Би тэдэнд ийм зүйл захиалаагүй, хувцас ирэх ёстой байсан, яагаад энэ жижиг боодолтой зүйл байгааг ойлгохгүй байна. Би үүнийг захиалаагүй, хил давуулаагүй гэж хэлсэн боловч тагнуулын ажилчид ийм хариулт хүлээж авахыг хүсэхгүй байсан. Ер нь тэнд бодит үнэнийг ярих гэхээр хэцүү юм байна лээ. Тэндээс хурдхан 2 найзыгаа авч гарахын тулд “тийм, тэгсэн, би буруутай, хэрэглэдэг” гэж хэлээд гарын үсгээ зураад өнгөрсөн. Гэвч тэдний хэлснээс ялгаатай нь томилогдсон мөрдөн байцаагч өмнө өгсөн мэдүүлгээс үндэслэн хэрэг байдлыг үнэнээр тайлбарлахад “гэртээ бодож боловсруулж ирүүлсэн худал үг” гээд хүлээж аваагүй. Ийм байдлаар мэдүүлгүүд өгсөн боловч бодит байдалдаа дурдсан гэмт хэргийг хийгээгүй юм. Би эрх зүйн мэдлэг дутуу, өмгөөлөгчөөсөө лавлаж асуулгүй байцаалтад орж, улсын хил нэвтрүүлэх үйлдэл гэдгийг ч ойлгоогүй, найздаа бараа захисныгаа тус үйлдлийг хийсэн гэж өнөөдрийг хүртэл бодож явсан байна. Өөрөөр хэлбэл М,   нарын мэдүүлэг, бусад нотлох баримт шинжээчийн дүгнэлтээр намайг буруутай гэж нотлоогүй гэж үзэж байна.

Мөн байцаан шийтгэх ажиллагаа зөрчиж, хүнлэг бус хэлбэрээр харьцаж байцаалт, мэдүүлэг авсан. Дээр дурдсанчлан тагнуулын гүйцэтгэх ажиллагааны мөрдөгч нарын зүгээс үг хэлээр сүрдүүлж, хуурч мэхлэн, хөтлөх замаар эхний байцаалт авсан бөгөөд тухайн мэдүүлэг дараа шатны мөрдөн байцаагчийн хандлага миний талаар сөрөг бодолтой болоход нөлөөлсөн нь ажиглагдсан. Өмнөх мэдүүлгийн талаар тайлбарлахад огт хүлээн аваагүйн сацуу өмгөөлөгчтэй байцаалт өгч байхад чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх боломж олгоогүй. Мөрдөн байцаагч тулгасан хэлбэрээр байцаалт явуулж, хариулахаас татгалзсан үед биеийг маань муудсан гэж байцаалтыг хойшлуулж байсан тохиолдол ч гарсан. Түүний тулгасан асуултад тийм эсвэл үгүй гэж хариулдаг байснаас биш өөрийн санаа бодлоо илэрхийлэх боломж олгоогүй. Байцаагчийн ийм арга барилаар авч, шивж хэвлэсэн мэдүүлэг дээр гарын үсэг зурдаг байсан бөгөөд тэдгээрийг нотлох баримтаар авсан байна. Үүнийг улсын яллагчид шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг дээр, мөн өөрт нь бичгээр гомдол гарган өгөхөд аль алиныг нь хүлээн аваагүй. Хоёр удаагийн урьдчилан хэлэлцүүлэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байхад холбогдох мөрдөн байцаалтыг маш хангалтгүй явуулан зүйл анги нэмж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж харж байна.

Мөн миний бие анхан шатны шүүхээс 30 хоног баривчлахад миний төмсөг хорих байранд даарснаас болж үрэвсэл үүсэж хавдсан. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Би гадаад улсаар явж мэдлэг боловсрол олж өөрийнхөө хувь нэмрээ оруулахын тулд Удирдлагын академид төрийн удирдлагаар магистраар сурч байсан зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Үүнээс гадна яллах нотлох баримтаар үнэлж байгаа мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2 удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг, давж заалдах шатны магадлалд заасан заалтыг прокурор биелүүлээгүй. Анхан шатны шүүхээс 30 хоног баривчлахад миний төмсөг хорих байранд даарснаас болж үрэвсэл үүсэж хавдсан. 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Энэ байдлыг харгалзаж үзнэ үү. Би гадаад улсаар явж мэдлэг боловсрол олж өөрийнхөө хувь нэмрээ Монгол Улсад оруулахын тулд Удирдлагын академид төрийн удирдлагаар магистраар сурч байсан. Өөрийгөө болон гэр бүлээ дахин ийм байдалд оруулахгүй байх бүрэн ухамсартай хүн гэж үзэж байна. Иймд зүйл ангийг хөнгөрүүлж, биеэр ял эдлэхгүй, өөрийнхөө эрүүл мэндийг бодож хүссэн эмнэлэгтээ үзүүлж шинжилгээ өгч хагалгаанд орох боломжоор хангаж өгнө үү гэв.

 

8. Шүүгдэгч А.Т өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: А.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан зүйлчлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.6-д “нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр, цуглуудж бхэжүүлэхийг хориглоно” мөн хуулинд заасан журам зөрчиж авсан мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч 2022 оны 5 сарын 05-ны өдөр анхны гэрчийн мэдүүлэг өгөхдөө “би ээжээсээ 900 ам.доллар зээлж аваад найзууддаа хэрэгтэй байгаа зүйлийг авч өгөх, дундаас нь ашиг олохоор найз Билгүүтэйтэй холбогдож пүүз, цамц, орчит цэцэгийн үр, зэргийг захиалж мөнгөө явуулсан боловч барааг нь явуулаагүй, бараагаа асуухаар янз бүрийн шалтаг хэлдэг байсан” гэх мэдүүлгээс үзэхэд анхнаасаа сэтгэцэд нөлөөлөх бодис оруулж ирэх санаа зорилго байгаагүй байсан нь харагдаж байгаа. Мөн захисан бараа тодорхой, хүлээж авсан хүн нь М, төлбөр төлсөн хүн нь А байдаг.

Анхны гэрчийн мэдүүлэг өгөхдөө “900 ам.доллар шилжүүлэхдээ Билгүүтэйтэй холбогдож өгсөн мөнгөө өгөхгүй болохоор сэтгэлд нийцсэн экстоси өгч явуулья гэхээр нь би зөвшөөрсөн” гэсэн. Билгүүтэйтэй холбогдож өмнө нь өгсөн мөнгөө нэхэхэд “би чиний мөнгөний оронд сэтгэцэд нөлөөлөх бодис явуулъя, намайг Билгүүтэй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдгийг мэддэг юм. Өмнө би Австрали улсад сурхаар явж байхдаа экстоси буюу мансууруулах бодис хэрэглэж байсан, тэгэхээр нь би зөвшөөрсөн” гэж мэдүүлдэг. Энэ нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

А.Тби анхнаасаа мэдүүлгээ тагнуулын ажилчид чи захиалсан л байна ш дээ тодорхой байна, найзуудыг чинь хорьсон, захисан талаараа л ярих юм бол найзуудыг чинь болон чамайг гаргана гэхээр нь ингээд мэдүүлэг өгсөн байдаг. Дараа дараагийн мэдүүлэгт анх чи мэдүүлгээ өгсөн байна ш дээ яагаад өөрчлөөд байгаа юм гэхээр нь энэ мэдүүлгээр яваад өөрийгөө ийм байдалд орууллаа гэж хэлж байгаа. Үүнээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлд гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байхад гэм буруутай гэж үзэж мэдүүлэг авсан. Гэтэл хэргийг бодит байдлаар үнэн зөв баримтаар тогтоогоогүй ял халдаасан гэж үзлээ.

Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-тшуудангийн илгээмж гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан хаягалсан эзэнд нь хүргүүлэхээр захидал боодол илгээлтиин хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг хэлнэ” гэж заасан. “Асралт Хөхий” ХХК нь карго оруулж авах зөвшөөрөлтэй компани. Тэгвэл энэ компанийн оруулж ирж байгаа илгээмжүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэн авах талаар тогтоосон ажиллагаа хийгдсэн. Тус компианаас хэн гардаж авсан, хэнд хүлээлгэж өгсөн талаар тодорхой байхад гэмт хэрэг үйлдсэн гэж ял халдаасан нь буруу байна. Мөн тус бодисыг хэн хэзээ яаж хил давуулж явуулсан нь тодорхой байгаа бөгөөд АНУ-д ажиллаж амьдардаг Билгүүтэй нь бараа захиалсан мөнгөний оронд хориглосон бодис явуулсан байхад, Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зүйлчлэх үндэслэлгүй.

Мөн гаалийн байцаагч Баттулга мэдүүлэг өгсөн. Танай байгууллага улсын хилээр нэвтрэх гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхэд Баттулга “улсын хилээр орж байгаа ачаа нь гаалийн хилээр нэвтэрч шалгалт ордог. Үүнийг улсын хилээр нэвтэрч байна гэсэн үг” гэжээ. Харин Америк улсын хилээр хэн нэвтрүүлсэн бэ гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогддог. 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 893 ам.доллар О.Бээс авч Билгүүтэйд явуулсан. Билгүүтэй энэ мөнгийг аваад юунд яаж үрсэн, хэрэглэсэн талаар тодруулж асуусан зүйл бахйгүй...А.Тхорт бодис явуулсан талаар мэдээгүй. Энэ талаараа анхан шатны шүүхэд мэдүүлдэг. Нэвтрүүлсэн, явуулсан Билгүүтэйг энэ хэрэгт шалгаагүй байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн хэт нэг талыг барьсан...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шаардлага хангаагүй нотлох баримтыг нотлох баримтаар үнэлж шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 1.3-т зааснаар Эрүүгийн хуулиийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгийн 3.3-д заасан зүйлд холбогдсон үйлдлийг хэрэгсэхгүй болгож, эсхүл өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

9. Шүүгдэгч А.Төмгөөлөгч Ж.Төмөрхуяг давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...1. А.Тхууль бус хориотой барааг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт хатгагчаар тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл Т, М нар нь уг шуудан илгээмжийг хүлээн авсан хүмүүс байтал хилээр нэвтрүүлсэн, шуудан илгээмж дотор барааг хийж оруулж ирсэн мэтээр ойлгогдохоор ял сонсгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаар бүхий яллах дүгнэлт үйлдсэнийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1027 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/75 дугаар бүхий магадлалаар прокурорт буцсан. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 81 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаар захирамж, 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ДШТ/27 дугаар бүхий магадлалаар мөн прокурорт буцсан. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 31А дугаар бүхий яллах дүгнэлтийг зөвхөн яллах талын нотлох баримтад тулгуурлаж үйлдсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлнэ гэснийг зөрчсөн.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох, Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ хуулийн 7.2 дугаар зүйлд гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох, шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн талаар дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүх дүгнэлтээ гаргасныг давж залдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

2. Шуудангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "шуудангийн илгээмж" гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг хэлнэ” гэжээ. Шуудангийн илгээмжийг оруулж байгаа субъектын асуудлыг бид анхаарах ёстой. “Асралт хөхий” ХХК нь илгээмж карго оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй компани. Энэ компанийн оруулж ирж байгаа илгээмжүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтандаа авч, улмаар уг илгээмжийг хэн авахыг тандах байдлаар гэмт хэрэгт холбогдогч этгээдийг тогтоосон ажиллагаа энэ хэрэгт хийгдсэн. Ингээд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг үйлдэл дээр нь барих ажиллагааг Төв аймаг дахь олон улсын боомтоос бус Чингэлтэй дүүргийн.....хороонд байрлах “Асралт хөхий” ХХК-ийн байрнаас илгээмж авах үед барьж авсан нь гэмт хэргийн төгссөн газар гэж үзэж дүгнэлтээ хийх ёстой байтал илгээмж хаяглагдсан этгээдэд очоогүй, түүнийг хүлээн аваагүй байхад гэмт хэргийн төгссөн газрыг тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна.

3. Мөн гэмт хэргийн хатгагчаар татаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь ойлгомжгүй. Гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон хүн хэн болохыг тогтоогоогүй, түүнээс мансууруулах бодисыг үнэхээр захиалж аваад байгаа юм уу, Билгүүтэй гэгч нь Таас гутал, пүүз авахаар удаа дараа өгч байсан мөнгөний оронд чамд хэрэгтэй зүйл өгч явууллаа гэж илгээмжийг каргогоор явуулсныг ямар үндэслэлээр хил нэвтрүүлсэн гэж үзээд байгаа болох нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйл заалтыг журамлаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шүүх шийдвэрлэсэн.

Түүнчлэн 2022 оны 8 сарын 08-ны өдөр 227 тоот яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 2-т "Яллагдагч А.Т, Г.М нарт холбогдох 2202002860258 дугаартай эрүүгийн хэргийг харъяалалын дагуу Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэж байна.

4. Шүүхийн харьяаллын талаар: Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ...гэсэн заалтуудын үндэслэл, журмыг дагаж мөрдөлгүй гэмт хэрэг үйлдсэн хэлбэр, эхэлсэн болон төгссөн үйлдэлийг буруу тогтоосон, хэргийн бодит байдлыг тогтоох харьяалал нь биш хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ хийсэн тэмдэглэл, үндэслэл, тогтоох хэсэг нь хуульд нийцэхгүй байх тул шүүхийн харьяалал тогтоолгох саналтай байна.

5. Шүүхийн шийдвэр хууль ёсны шаардлагыг хангаагүй талаар:...өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан байхыг хуульчилсан. Энэхүү заалтууд шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдаагүй буюу хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т "Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй." мөн зүйлийн 9-д "шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг тусгасан хэдий ч ямар учраас эдгээр нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж байгаа талаараа огт дурдаагүй ба мөнгө шилжүүлсэн талаар нотолсон нотлох баримтуудаар хохирол тооцож тогтоосон, мөн тэр дүнгээр хориглосон бодисыг хил нэвтрүүлсэн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

6. Эрх зүйн дүгнэлтийн талаар: Хуульд заасан журмаар бол шүүх "бусад шилжүүлж авч байгаа мөнгө"-ийг ямар зорилгоор шилжүүлсэн бэ, үүний гарал үүсэл нь юу вэ гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь хөдөлшгүй нотлох баримтаар баталж байж дүгнэх учиртай. Гэтэл хэн нэгнээс мөнгө шилжүүлсэн л юм чинь энэ нь хориглосон бодисын төлбөр гэсэн ядмаг дүгнэлт хийхийг хууль шүүхэд зөвшөөрдөггүй. Энэ мөнгөний шалтгааны талаар, хориглосон бодисны мөнгө биш, танил хүмүүсийн өр зээлийн асуудалтай холбоотой мөнгө байж болзошгүй талаар мөрдөн байцаах болон прокурорын байгууллага тодруулж байж миний үйлчлүүлэгчийг буруутгах, эс буруутгахыг тогтоох байтал энэ талаар нэг ч алхам хийхгүйгээр зөвхөн яллах талруу хэт хэлбийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай харагдаж байхад анхан шатны шүүх анхаарал хандуулахыг хүссэнгүй гэж үзэж байна.

7. А.Тгэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байгаа талаар: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй дээрх нотлох баримтууд нь А.Таас Б.Билгүүтэйд мөнгө шилжүүлж байгаа үйл баримтыг нотолж байгаа болохоос хориглосон бодис хил нэвтрүүлэх гэмт хэрэгт хамааруулж байгаа, 3,115.000 төгрөгийг салган гэмт хэргийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй. Хэрэг нь байвал хүн нь олдоно гэдэг буруу ойлголтыг ашиглаж бусдыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх хөндлөнгийн гэрч нарын мэдүүлэгт дурьдсан асуудал нь А.Тнь Б.Билгүүтэйд мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг хувцас, пүүз гэх мэт бараа захиалах зорилгоор шилжүүлсэн үйл баримтыг л нотолж байгаа болохоос Б.Билгүүтэйгээр дамжуулж хориглосон бодисыг хилээр нэвтрүүлэсэн гэж буруутгаж буй гэмт хэргийн нотолгоо болохгүй байна. А.Түйлдлийн улмаас бусад шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг А.Тхамаатуулж дүгнэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан газар, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг тогтоож чадаагүй байж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол шийдвэрийг гаргасан...Эрх зүйн байдлын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдад шилжүүлж байгаа мөнгийг яагаад заавал улсын хилээр хориглосон мөнгө мэтээр дүгнэж үүнийг бусад гэрчийн мэдүүлгээр батлагдсан мэтээр дүгнэж ялласан байдал нь ойлгомжгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь А.Тмөнгө шилжүүлснийг нотлоод байгаа болохоос биш буруутгах үндэслэл болохгүй байхад хэргийг шийдсэн...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 511 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх саналтай байна.” гэв.

 

10. Шүүгдэгч А.Төмгөөлөгч М.Ариунболд давж заалдах гомдлын агуулга болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн хууль зүйн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Хэргийн бодит байдалд нийцээгүй талаар: Анхан шатны шүүх А.Түйлдэл холбогдолыг дүгнэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан үйлдэл холбогдол болох "олж авсан" гэж дүгнэжээ. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө, гар дээрээ нэг ч аваагүй байхад "олж авсан" гэж дүгнэж, ялласан нь бодит байдалд нийцээгүй байна. Учир нь А.Тнь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Мт "өгсөн" үйл факт тогтоогдсон. Улс хоорондын шуудан илгээмжээс Г.М очиж хүлээн аваад, гарч явахдаа саатуулагдсан буюу өөрийн гар дээрээ авсан байна. Энэ нь А.Тбусдаар буюу шуудан илгээмжээр дамжуулан Г.Мт өгснийг "бусдад өгсөн" гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, мөн зүйлийн 5-т "Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна", 2.1 дүгээр зүйлийн 1-т "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно" гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг зүйл анги нэг гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нэг гэмт хэрэг юм. Нэг удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийг хоёр удаа үйлдэнэ гэсэн ойлголт байхгүй, тусгай ангид заасан нэг зүйл ангиас нэгээр л зүйчлэх ёстой байтал 20.7 дугаар зүйлйин 1 болон 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-аар давхардуулан зүйлчилж хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасны аль нэгнээр нь зүйлчлэх ёстой.

...Гаалийн тухай хууль болон улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг нэвтрүүлэх горимд мөн улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд заасны дагуу илгээмжийг илгээгч болон хүлээн авагч, уг журмын 3.1-т заасны дагуу мэдүүлэгч гэж хэн бэ? Барааг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа этгээдийг улсын хилээр нэвтрүүлсэнд үзнэ гэж тодорхой заасан байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар барааг Билгүүтэй гэх нэвтрүүлсэн талаар хэрэгт байгаа. Хүлээн авагчаар А.Тбиш гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай авагдсан байна. Өөрөө биечлэн улсын хилээр нэвтрээгүй хүнийг улсын хилээр нэвтэрсэн, мөн барааг илгээгүй, хүлээж аваагүй хүнийг улсын хилээр нэвтрүүлсэн байна гэж анхан шатны шүүх хэргийг бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчиж байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг шалгаж үнэлэх зохицуулалт байгаа. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэх хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл өмгөөлөгчтэй өгсөн учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үнэлж байгаа нь энэ заалтыг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүх нотлох баримтаар тогтоосон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлж болно гэх хуулийн дагуу миний үйлчлүүлэгч А.Тхолбогдох үйлдлээс 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эдлэх ялыг залуу хүнийг сурч боловсрох, хөдөлмөрлөх, хариуцлагатай иргэн болж төлөвших, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулаагүй гэх нөхцөл байдал болон эрүүл мэндийн байдалтай холбоотой эвэрхий нь үзлэгт орж, зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай зэргийг харгалзан 1-5 хүртэл жилээр зорчих эрх хязгаарлах ялаар сольж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

11. Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “давж заалдах гомдолтой холбогдуулж хэлэх санал байхгүй” гэв.

 

12. Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 511 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болсон. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

13. Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

 

14. Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтын талаар А.Тнь АНУ-д байгаа хүнээс мансууруулах бодис худалдаж авахын тулд Г.М гэх хүнийг оролцуулж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогддог. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд А.Төгсөн мэдүүлэг нь үнэн зөв болохыг шалгах ажиллагаа хийгдсэн. Хамгийн сүүлд 3 сая гаруй үнэ бүхий эд зүйлийг авахаар явуулсан. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар АНУ-с ирүүлж байгаа талаар А.Т, Г.М нар хоорондоо харилцсан зурвас бүхий баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Ийм үйл баримт байгаа учраас прокуророос А.Түйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын хилээр  нэвтрүүлээд байгаа үйлдэл нь гэрч Баттулгын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж тус шүүхэд хүргүүлсэн.

Гадаад улсаас Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлд заасан үндэслэлийг журамлаж оруулсан. Энэ үйл баримт байгаа учраас прокуророос дээрх хоёр зүйл ангиар зүйлчилж оруулсан. Шүүх шийтгэх тогтоолдоо А.Төмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгээс тухайн мэдүүлгийг шийтгэх тогтоолд тусгасан. Нотлох баримт цуглуулах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан. Шүүх хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримт, хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх асуудал нь тухайн бие даасан гэмт хэргийн шинжүүд байсан учраас хоёр зүйл ангиар зүйлчилсэн ...Монгол улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байгаа нь шүүхийн харьяаллыг зөрчөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдал бий болоогүй учраас өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.М, А.Тнарт холбогдох эрүүгийн 2202002860258 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Төмөрхуяг, М.Ариунболд, Ш.Оюумаа нарын тус бүр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул хүчингүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бүрдэх бөгөөд шүүхээс гарч буй  шийдвэр эргэлзээгүй, ойлгомжтой бичигдсэнээр шийдвэрийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзвэл, А.Тнь Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг Б.Бгэгч рүү 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 14-ний өдрүүдийн хооронд нийт 893.94 ам.долларыг шилжүүлэн, НҮБ /Нэгдсэн Үндэстний Байгууллага/-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан “Тенамфетамин /tenamfetamine/ (MDA)” гэх нэртэй, 13.4274 грамм бодисыг Г.Мын иргэний үнэмлэх болон түүний гар утасны 99060437 гэх дугаарыг бичүүлэн улсын хоорондын агаарын тээврийн илгээмжийн /карго/ үйлчилгээг ашиглан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад нэвтрүүлэн, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз охин болох Н.Агаар илгээмжийн төлбөрийг төлүүлэн, Г.М, Н.А нараар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Асралт хөхий” гэх шуудан илгээмжийн газраас авхуулсан, улмаар Г.М, Н.А нар уг илгээмжийн газрын үүдэнд Тагнуулын Ерөнхий газрын ажилтнуудад саатуулагдсан үйл баримтын талаар тусгагдсан байна.  

 

3. Нийслэлийн прокурорын газраас А.Т, Г.М нарын дээрх үйл баримтуудад тусгагдсан үйлдэл холбогдлуудыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж аван Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг хэмээн дүгнэж, Г.Мыг уг гэмт хэргийг А.Ттай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, хамжигчаар оролцон үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар,

А.Тдээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн уг гэмт хэргээ Г.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.3-т заасан хэргийн зүйлчлэлийг “...А.Тнь Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг Б.Бгэгчтэй холбогдон 3.135.000 төгрөгийг шилжүүлж, Г.Мын иргэний баримт бичгийг ашиглан дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг “Асралт хөхий” ХХК-ийн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Чикаго хот дахь салбараас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Б Батаас Г.Мын нэрээр А.Тилгээсний дараа 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “...зургийг нь ингэж хийлгэсэн, I thing its pretty safe гэж явуулахад, хариуд нь гайгүй ирчих байх өө найз, одоогоор хариу ирээгүй л байна” гэх харилцан ярианы зурвасууд шүүгдэгч нар хоорондоо илгээж байсан,

Мөн А.Тяллагдагчаар өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлэгтээ “энэ бодисыг би өөрөө хэрэглэх гэж авсан...,Г.М надад найзын сэтгэлээр тусалсан...” гэж мэдүүлсэн байх тул түүнийг А.Ттай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран, хатгагч, гүйцэтгэгчээр оролцон улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. 

Харин хэргийн үйл баримтаар Г.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг чихэр, гаа зэрэгтэй хольж АНУ-аас ирж байгааг мэдсээр байж татгалзахгүйгээр 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш хууль бусаар олж авсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг,

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусдад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно гэсэн.

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2626 дугаар дүгнэлтээр “prime” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн зүйл, “prime” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн зүйл зэргээс Тенамфетамин /tenamfetamine/ /MDA/ илэрсэн”, илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог...” гэх ойлгомжгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага оногдуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

5. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харьяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан.

Хуулийн дээрх заалтыг агуулгынх нь хувьд авч үзвэл тухайн зүйлд заасан этгээдүүд нь гадаад улсад түр амьдарч байхдаа, эсхүл зорчин явахдаа энэ хуульд буюу Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тухайн улсын мөрдөх байгууллагаар нотлогдон тогтоогдож, шүүхээр ял шийтгүүлээгүй байгаа этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлд хэрэглэгдэхээр хуульчлагджээ. 

 

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мыг Америкийн Нэгдсэн Улсаас НҮБ /Нэгдсэн Үндэстний Байгууллага/-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан “Тенамфетамин /tenamfetamine/ (MDA)” гэх нэртэй, 13.4274 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан хэмээн дээрх дүгнэлтийг хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болов.

 

6. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох нь” хэсэгт шүүгдэгч нар хоорондоо зурвас илгээж байсан, энэ үйлдлээрээ Г.М нь өөрийн иргэний бичиг баримт, гар утасны дугаараар А.ТАНУ-аас захисан сэтгэцэд нөлөөт бодис шуудан илгээмжээр /карго/ ирж байгааг мэдэж байсан гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэрэгт хамтран оролцох” объектив байдлын талаар буюу гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо болох нэг зорилгод хамтын хүчээр үүргээ хуваарилан хүрэх зорилготой байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн эсэх үйл баримтад огт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь эргэлзээтэй байдлыг бий болгож байна. 

7. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох” талаар хуульчилсан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь гэмт этгээдүүд нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэн зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны нэгдэл гэж үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш этгээд санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба ингэх нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох, цаашлаад ялыг ялгамжтай зөв оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

 

Иймд уг үйл баримтыг мөрдөн шалгах болон шүүх хуралдаанаар зайлшгүй нотлох ёстойг анхаарах нь зүйтэй.

 

8. Үүнээс гадна прокуророос шүүгдэгч А.Туг гэмт хэргийг үйлдэхэд хатгагч, гүйцэтгэгчээр оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх мөн энэ талаарх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зүйл хэсгийг журамлан шийдвэрлэлгүй орхигдуулсан мөртлөө шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

9. Анхан шатны шүүхийн дээрх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу хэрэглэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн алдаа, зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй ба энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.

 

10. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Т, Г.Мт нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

11. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас тус бүр гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй ба шүүгдэгч А.Тэрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Г.Мт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэснийг дурдав.

 

12. Харин анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 78 дугаар шүүхийн тогтоолуудын удиртгал хэсэгт бичигдсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрс мөн өдрүүдийн тэмдэглэлд тусгагдсан нарийн бичгийн даргын нэрсээс зөрүүтэй тусгагдсан, тогтоол тэмдэглэлийн он, сар зөрүүтэй, зарим тэмдэглэл дугааргүй зэрэг зөрчлүүд байгааг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 511 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т тус тус зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Тхэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Г.Мт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

   

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               М.МӨНХДАВАА

                                                           

                                      ШҮҮГЧИД                                                   Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                    З.ТҮВШИНТӨГС