Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 311/ШШ2025/00353

 

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ....... үйл ажиллагаа явуулах, ....... ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ....... багт оршин суух, Г.М......... холбогдох 4.764.04440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г..... М..... нь ...... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-04-09-ны өдөр ЗГ2024040914642 тоот гэрээний дагуу IPhone15 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 3,888,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2024-08-09-ны өдөр 2158775 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд .... аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:.... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 3,181,082.90 төгрөг, үндсэн хүүд 781,210.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,304.76 төгрөг, 2158775 тоот ...... кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 527,425.0 төгрөг, үндсэн хүүд 212,129.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21,691.96 төгрөг, шимтгэлд 8,200.0 төгрөг, Нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг. Нийт 4,764,044.40 төгрөгийг хариуцагч Г.........М.......ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М..... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.М........т холбогдох нэхэмжлэл нь 2025 оны 07 сарын 08-нд давхцан явуулсан тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

..... ХХК нь хариуцагч Г.М...... холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл 4.764.04440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М...... шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... хариуцагч Г.М....... холбогдох нэхэмжлэл нь 2025 оны 07 сарын 08-нд давхцан явуулсан тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч ........ ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дүгээр зүйл, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч Г.М.....т холбогдуулан 4.764.04440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч ....... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ