Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2025/00430

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************************нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******************* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ************** нь ******************* холбогдуулан тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2012 онд Хүний их эмчийн төгсөж, ****************** мэргэжил эзэмшсэн. ***********************ажилласан. ***********************томилогдож ажилласан. 2023 оны 1 сараас 6 сарын хугацаанд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт *************************** төгсөөд үргэлжлүүлэн ажиллаж байсан. Гэтэл миний бие дүрс оношилгоогоор мэргэшээгүй байхад амбулаторын тасгийн дэмжих төвийн дүрс оношилгооны эмчээр томилсон тушаалыг 2025 оны 02 сарын 12-ны өдөр ажил хүлээлцэхэд хүлээж авсан.

Иймд дээрх гаргасан тушаалыг эс зөвшөөрч байгаа тул уг
нэхэмжлэлийг гаргаж байна.
гэжээ.

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ****************** нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох орон нутгийн болон ажилласан жилийн нэмэгдэл 1,950,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч байгууллага *******************************ажилд эгүүлэн томилж, албаны даргын нэмэгдэл зөрүү 623,600 төгрөг төгрөгийг ************************ төлж, цалингийн зөрүүгээс бодогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тохиролцсон тул эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********************** нь хариуцагч Баянхонгор аймгийн ********************* холбогдуулан Тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай үндсэн, орон нутгийн болон ажилласан жилийн нэмэгдэл 1,950,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус гаргасан байна. 

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *********************** нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох орон нутгийн болон ажилласан жилийн нэмэгдэл 1,950,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч байгууллага Баянхонгор аймгийн ******************г нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага Баянхонгор аймгийн ********************** ажилд эгүүлэн томилж, албаны даргын нэмэгдэл зөрүү 623,600 төгрөг төгрөгийг ********************** төлж, цалингийн зөрүүгээс бодогдох нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тус тус харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөг, хариуцагч Баянхонгор аймгийн *********** 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****************** олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ***********************нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох орон нутгийн болон ажилласан жилийн нэмэгдэл 1,950,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч байгууллага Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага Баянхонгор аймгийн **********************************ажилд эгүүлэн томилж, албаны даргын нэмэгдэл зөрүү 623,600 төгрөг төгрөгийг Ж.Амарзаяад төлж, цалингийн зөрүүгээс бодогдох нийгмийн даатгалын шимтгэл тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,100 төгрөг, хариуцагч Баянхонгор аймгийн ********************** 35,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***************** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА