Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/57

 

 

 

 

 

 

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí О.Дөлгөөнд холбогдох эрүүгийн 1804000370052 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар ñàðûí 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                          Б.Наранжаргал

 Улсын яллагч                                            Б.Оюунцэцэг

 Хохирогч                                                М.Ганзул

 Шүүгдэгч                                                О.Дөлгөөн нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, халх, 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5,          эцэг, эх, дүү нарын хамт /цахим үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 33 тоотод/ одоо Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 16 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Гөрөөчин овгийн Отгонпүрэвийн Дөлгөөн /РД:УЮ94081535/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар О.Дөлгөөн нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18 цагаас 19 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух М.Наранжаргалын гэрт байхдаа хохирогч М.Ганзулын цүнхэнд байсан Г.Нарантуяагийн эзэмшлийн “Хаан” банкны картыг нууцаар авч, бэлэн мөнгөний машин /АТМ/-д уншуулан бэлнээр 600.000 төгрөг, 700.000 төгрөг буюу нийт 1.300.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч О.Дөлгөөний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Ганзулын найз Наранжаргалынд очсон. Тэгээд Наранжаргалын гэрт Ганзул, бид гурав пиво уусан бөгөөд тэр хоёрыг гарсан хойгуур нь Ганзулын цүнхнээс картыг нь авсан. ...Ганзул над руу карт байхгүй байна гэж утсаар ярихаар нь би утсаа салгасан. Би картных нь нууц дугаарыг мэддэг байсан. Ингээд картнаас нь 1.300.000 төгрөг аваад хот орж архи уугаад дуусгасан. Гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Хохирогч М.Ганзулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Дөлгөөнтэй урьд нь 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан. 2017 оны 5 сараас хойш хамт амьдрахгүй байгаа. Дөлгөөн надтай уулзъя гээд байсан болохоор найз Наранжаргалын гэрт дуудсан. Наранжаргал, бид гурав пиво уусан ба Наранжаргал бид хоёрыг түр зуур гарах хооронд Дөлгөөн миний цүнхнээс карт авсан байсан. Дөлгөөн бид хоёр хамт Наранжаргалын гэрээс гарч, би хүүхэдтэйгээ 22 дугаар байрны гадаа буугаад үлдсэн. Гэртээ ороод цүнхээ уудлаад үзтэл ээж Нарантуяагийн “Хаан” банкны карт байхгүй байсан, банкны лавлах руу залгатал “30 минутын өмнө АТМ-аас 1.300.000 төгрөг авсан байна” гэж хэлсэн. Ээж тухайн үед тэтгэврийн зээл аваад надад хэрэглүүлэхээр өгсөн байсан. Тэр мөнгө миний мөнгө байсан. Хохирлыг төлөх талаар бид хоёр харилцан тохирсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Нарантуяагийн мэдүүлсэн: “...Би 2018 оны 1 дүгээр сарын хорин хэднээр малчны зээл аваад охин М.Ганзулд хэрэглүүлэхээр 1.326.000 төгрөг өгсөн байсан. Би өөрөө хөдөө байдаг учраас охин маань миний “Хаан” банкны картанд уг мөнгийг хийчихсэн байж байгаад хамтран амьдарч байсан О.Дөлгөөн гэх залуудаа картаа алдсан. Тэр мөнгийг би охин М.Ганзулдаа хэрэглүүлэхээр өгсөн байсан учраас М.Ганзулын өөрийнх нь мөнгө гэж бодож байна. Би “Хаан” банкны картаа ашигладаггүй болохоор охиндоо зээл авсныхаа дараа өгсөн. Энэ хоёр миний мэдэхээр 1 жил орчим хамтран амьдарсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын сүүлээр салсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Мөрдөн байцаалтад гэрч М.Наранжаргалын мэдүүлсэн: “...2018 оны 1 дүгээр сарын сүүлээр би гэртээ байхад өглөө 8 цаг өнгөрч байхад манай найз Ганзул манай гэрт ирсэн. Үдээс хойш Ганзулын найз Дөлгөөн ирсэн. Орой 19 цаг өнгөрч байхад Ганзул хүүхэд бас нөгөө эрэгтэй найзтайгаа хамт гурвуулаа гараад явсан. Удалгүй Ганзул над руу залгаад “найзынх нь цүнхэнд байсан карт алга, чи гэртээ үз дээ” гэхээр нь би “байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу дахиж утсаар залгаад “Дөлгөөн аваад явчихсан юм шиг байна, банкны лавлахаас асуусан чинь мөнгийг маань авчихсан байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

Хаан банкны депозит дансны хуулгаар “Г.Нарантуяагийн эзэмшлийн 5742046999 дугаартай данснаас 2018 оны 1 сарын 31-ний өдөр АТА машинаар 700.000, 600.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” гэжээ /хх-ийн 8/

Шүүгдэгч О.Дөлгөөний гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх мэдээллүүд /хх-ийн 29-34/,

Хохирлын талаар “О.Дөлгөөн нь 1.300.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахыг О.Дөлгөөн, М.Ганзул нар нь харилцан хүлээн зөвшөөрсөн болно” гэжээ /хх-ийн 46/

Шүүгдэгч О.Дөлгөөн нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ, шийтгэх тогтоолын хуулбар /õõ-í 26, 43-44/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 25/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч О.Дөлгөөн нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой 18-19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух М.Наранжаргалын гэрт байхдаа хохирогч М.Ганзулын цүнхэнд байсан Г.Нарантуяагийн эзэмшлийн “Хаан” банкны картыг авч, улмаар уг картыг бэлэн мөнгөний машин /АТМ/-д уншуулан нийт 1.300.000 төгрөгийг хулгайлан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би Наранжаргал, Ганзул хоёрыг гарсан хойгуур Ганзулын цүнхнээс картыг нь аваад бэлэн мөнгөний машинд уншуулж 1.300.000 төгрөг авсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, хохирогч М.Ганзулын “О.Дөлгөөн нь Наранжаргал бид хоёрыг гарсан хойгуур миний цүнхээс карт авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч Г.Нарантуяагийн “би 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр малчны зээл авч охин Ганзулд хэрэглүүлэхээр 1.326.000 төгрөг өгсөн байсан. Би өөрөө хөдөө байдаг учраас охин маань миний “Хаан” банкны картанд уг мөнгийг хийчихсэн байж байгаад хуучин хамтран амьдарч байсан О.Дөлгөөн гэх залуудаа картаа алдсан” гэх мэдүүлэг /хх-н 13/, гэрч М.Наранжаргалын “Ганзулын карт манай гэрт байгаагүй. Ганзул уг картыг Дөлгөөн авчихсан байна гэж хэлсэн” гэх  мэдүүлэг /хх-н 14/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Дөлгөөн нь шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авсан болох нь “архи уусан үедээ Ганзулыг гараад явсан хойгуур нь картыг хулгайлсан” гэсэн мэдүүлгээс харагдаж байна. Хулгайн үйлдлийн улмаас хохирогчид 1.300.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг О.Дөлгөөн нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.

Иймд О.Дөлгөөнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ялын дээд хэмжээг 5 жил байхаар заасан байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байна.

Тэрээр 2012 оны 1 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, уг хугацаа нь 2013 оны 1 сарын 16-ны өдөр дуусчээ. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. /хх-н 26, 43-44/

Энэ гэмт хэргийн улмаас бусдад 1.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Шүүгдэгч О.Дөлгөөн нь 1.300.000 төгрөгийн хохирлыг 2018 оны 4 сарын 30-ны өдөр төлөхөө илэрхийлснийг хохирогч М.Ганзул зөвшөөрч, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлжээ. /хх-н 46/  Иймд шүүгдэгчээс 1.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ганзулд олгохоор шийдвэрлэлээ.

 

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Гөрөөчин овгийн Отгонпүрэвийн Дөлгөөнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð Гөрөөчин овгийн Отгонпүрэвийн Дөлгөөнийг 300 /гурван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял øèéòãýñ¿ãýé.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан О.Дөлгөөнд мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Дөлгөөнөөс бусдын эд хөрөнгөд учирсан хохирол 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Ганзулд олгосугай.
  5. Шүүгдэгч О.Дөлгөөн нь хохирогчид 1.300.000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол О.Дөлгөөнд óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. О.Дөлгөөнд õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАЙГАЛМАА