Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 303/ШШ2025/00441

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******************

Хүсэлтийн шаардлага: *************эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****************** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************* эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Н.Батдулам 2024 олны 7 дугаар сарын 09-ний өдөр 70,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү 21,000,000 төгрөг өгөхөөр 4 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч тэрээр иргэний үнэмлэхийн хаягтаа оршин суудаггүй, 99028627 дугаар утас холбогдохгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр сарын багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 9/312 дугаар албан бичиг, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2159 дүгээр зээлийн гэрээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3688 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 303/ТБ2025/00052 дугар өргөдлийг хүлээн авахаас татгалзах тухай мэдэгдэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ************нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ****************** нь 70,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү 21,000,000 төгрөг өгөхөөр 4 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч тэрээр иргэний үнэмлэхийн хаягтаа оршин суудаггүй, 99028627 дугаар утас нь холбогдохгүй байгаа тул *************** эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************ нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд **************хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй ************* регистрийн дугаартай, ************** эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **************регистрийн дугаартай, ***********************эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч ******************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **************регистрийн дугаартай, ********** эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар **************регистрийн дугаартай, **************** эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******************мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА