Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 303/ШШ2025/00442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***************************

Хүсэлтийн шаардлага: Хүү С********************* нас барсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******, гуравдагч этгээдийн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***********нь *********** нас барсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2******************* төрүүлсэн. Хүүгийн хамт Баянхонгор аймгийн ********** сумыг ****** дугаар бригадад *************хамт амьдарч ****************** халуураад бие нь муудаад айл саахалт байсан. ******************гэх ахыг гуйгаад аймаг руу түргэн дээр хүргүүлсэн бөгөөд удаагүй хүү маань нас барсан. Тухайн үед эмч нар цахилгаан мэнэнгээ өвчин гэж оношилсон. Тухайн үед би залуу байсан учраас айж сандарснаас улсын бүртгэл бүртгүүлээгүй. Би 2006 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас ***************** нас барсны лавлагаа авах гэтэл бүртгэлгүй байна гэсэн. Иймд хүү *************** нас барсныг тогтоож өгнө үү. гэжээ.

Хүсэлт гаргагч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний*******************төрсөн. Хүү маань 1 нас хүрчихсэн байсан, өвөөтэйгээ хамт хурга, ишиг нааш цааш болгоод явдаг байсан юм, гэнэт дээшээ доошоо бөөлжөөд, халуураад байхаар нь хөдөөнөөс саахалтынхаа ахыг гуйгаад мотоцикльтой хүүхдээ аваад Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах дээр ирсэн. Эмч нар 30-40 минут эмчилгээ хийгээд амжилтгүй боллоо, нас барчихлаа гэж надад хэлсэн. Хүүхдийг эмнэлгийн моорогт байлгаж байгаад 3-4 хонуулаад хөдөөлүүлсэн. Би бага залуу хүүхэд байсан болохоор ямар эмч нар эмчилгээ хийснийг мэдэхгүй, цахилгаан менингит гэдэг өвчин туссан байна гэж нэг эмч нь хэлж байсан. Хүүхдээ нас барчихлаа гэхээр нь лам дээр очсон, өмнө нь авахуулсан байсан зурагных нь ард хүүгийнхээ нас барсан он, сар, өдөр, цаг, минутыг нь тэмдэглэсэн байсан гэв.

Гуравдагч этгээд ***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлийн байгууллагад 2025 оны 02 дугаар сард өргөдөл гаргасан. Нас барсны лавлагааг цаасан суурьт баримтаас шүүж үзэхэд, Баянхонгор сумын 2004-2007 оны дэвтрийг шүүж үзэхэд бүртгэл олдоогүй. Нас баралтын санд шүүж үзэхэд олдоогүй. Энэ тухай хариу тайлбарыг албан бичгээр өгсөн байгаа. Тухайн үед яагаад бүртгүүлээгүй, төрсний бүртгэл нь бүртгэгдсэн байгаа учраас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиараа шүүхийн шийдвэрийг үндэслэж байж, нас барсны бүртгэл олдоогүй. Шүүхэд ханд гэдэг зөвлөгөөг өгсөн гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, ************************* төрсний гэрчилгээний лавлагаа, Баянхонгор аймгийн ******************************** гэрэл зураг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хүсэлт гаргагч **************** нь ***************2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ************************хэвтэн эмчлүүлж байгаад өвчний улмаас 1 нас гарантай байхдаа нас барсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн   135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч *********************** нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

3.1.*************************** нь ********************** төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар,

3.2. Улмаар ****************** нь эх ************************* асрамжид амьдарч байгаад хүндээр өвчилсний улмаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт 2005 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болох нь Баянхонгор аймгийн ****************** сумын ******* дүгээр багийн Засаг даргын 07 дугаартай ..******************.* гэх газар, ам бүл-3, өвөө *********************************нарын хамт амьдардаг байсан нь үнэн... гэх тодорхойлолт, гэрч *, нас барсан ************************* хамт Баянхонгор аймгийн Баац************************агаан сумын * хамт амьдардаг бай************сан. ********************** нь төрснөөс хойш 1 нас гаруй болоод цахилгаан менингит өвчний улмаас Баянхонгор аймгийн Н********************* очоод нас барсан... гэх тус тус мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргээр,

3.2. Гэвч нас барсан *нь иргэний бүртгэли**************************йн байгууллагын нас барсны бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13/283 дугаартай ... Улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь төрсний бүртгэлд ********************************* нэрээр 2004 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрснийг 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлтэй байна. Харин Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нар барсны бүртгэлийн 2004-2007 онуудын дэвтрүүдийг шүүх үзэхэд нас барсны бүртгэлд********************** * нэрээр бүртгэгдсэн бүртгэл байхгүй... гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилсан.

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар Журам батлах тухай зарлигаар Эхийн алдар одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулж, тус журмын 2.3.2 дахь хэсэгт Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно гэж зааснаар хүсэлт гаргагч ********************нь журмын тухайн заалтад хамрагдах гэсэн боловч хүү ******************** нас барсны бүртгэлийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй тул тухайн үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд хандсан байна.

6. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээс дүгнэхэд хүү ************** нь ************************нас барсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

7. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:, 13.5.1.иргэний улсын бүртгэлийн дугаар; 13.5.2.нас барагчийн иргэний бүртгэлийн дугаар; 13.5.3.нас барагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; 13.5.4.нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар; 13.5.5.нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг; 13.5.6.нас барсан он, сар, өдөр; 13.5.7.нас барсны бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр; 13.5.8.бүртгэсэн байгууллагын нэр; 13.5.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг. гэж тус тус заажээ.

8. Иймд **************** нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.

9. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж зааснаар *********************** нас барсан талаар зохих бүртгэл хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *************************** нас барсан болохыг тогтоосугай.

2. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар * нас барсан талаар з**************охих бүртгэл хийхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА