| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00030/Э |
| Дугаар | 00036 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Гд холбогдох 1832000210027 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, Хөдөөгийн хэсэпг оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Урандархан овогт Тогтохын Г РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян Ж” зочид буудлын өрөөнд иргэн Н.Нг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 30-31-ныг шилжих шөнө Мө бид хоёр уулнаас бууж ирээд 40-н айлд найзындаа орж 0,75 граммын нэг шил архи уучихаад тэднийхээс гарсан. Тэгээд Буян Жи буудалд орж унтахаар орсон. Тэгээд төлбөрөө төлөөд нэг шил архи аваад өрөөндөө орсон. Тэгтэл Одгэрэл, Батаа хоёр араас орж ирсэн. Тэгээд байж байтал нилээн хойно Н хаалга нүдсээр орж ирээд муу писданууд, та нар архиа харамлалаа гэхээр нь юу гэж тэгэх юм наашаа суучих гээд дахиад нэг шил архи авсан. Тэгээд хоёр дахь шил архинаас нилээн уучихаад би ууланд олон хоносон болохоор ядраад унтаад өгсөн. Нг бид нартай цуг хоносонг мэдээгүй, нэг сэртэл ор дугараад байхаар нь нөгөө хоёр секс хийж байсан. Тэгээд Н намайг нөхөрт нь ховолчихон гэж бодсон юм уу наашир Ганаа гурвуулаа груп секс хийе гэхээр нь яваад очсон. Тэгтэл миний өмдрүү гараа хийж байснаа миний эрхтэнийг амруугаа хийснээ хазаад хаясан. Миний эрхтэн нилээн өвдөж, цус гоожсон. Тэгээд би хөдөлж чадахгүй болохоор орон дээр очоод суусан. Тэгээд өглөө болж, Нтэй хэрүүл хийгээд сууж байгаад Мө бид хоёр Оодоо эгч, Хараа ах хоёрын гэрлүү нь орсон. Тэгээд гэрээс нь гараад буцаад буудлын өрөөрүүгээ ортол Н орон дээр баачихсан сууж байсан. Миний уур хүрч чи ямар заваан юм бэ, гэр орондоо баадаггүй байж, наана чинь бид нар мөнгө төгрөгөө төлөөд хонодог ш дээ гэсэн. Тэгтэл Буян Жи буудлын Са орж ирээд чи чинь ямар заваан юм бэ гээд Нг буудлаас гаргасан гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Н мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой 22:00 цагийн үед 40 айлд байдагтанил Одгэрэлийндээ өөрийн төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор очсон юм. Намайг очиход Одгэрэл ганцаараа байсан ба миний араас Сарнай гэдэг хүүхэн нэг хүүхний хамт 750 грамын нэг шил архитай орж ирээд бид дөрөв уг архийг уугаад дуусах үед Одгэрэлийн нөхөр Батаа, согтуу Мөөгий, шар Ганаа нарын хамт гэртээ орж ирсэн. Одгэрэл Сарнайг нөхөртэйгээ хардаад хөөгөөд явуулсаны дараа Одгэрэл нөхөр Батаа, согтуу Мөөгий, шар Ганаа нарын хамт гараад явсан. Би Одгэрэлийн гэрт ганцаараа үлдээд байж байгаад тэд нарын араас гарч харахад, тэр 4 “Буян-Ж зочид буудал руу яваад орсон. Би араас нь очсон. Намайг тухайн буудлын хамгийн наад талын өрөөнд очиход нөгөө 4 архи уугаад сууж байсан. Би ороод архинаас нь уусан. тэгээд согтоод нэг сэргэсэн чинь би орон дээр өмдгүй хэвтэж байсан ба миний аман дээр шар Ганаа гэдэг нь бэлэг эрхтнээ хүргэчихсэн “май үүнийг хөх” гээд бэлэг эрхтнээ миний ам руу хийх гэхээр нь би үгүй гээд түүний бэлэг эрхтний үзүүрийг хазчихсан юм. Тэгсэн шар Ганаа “өө муу янхан чинь яаж байнаа” гэж хэлээд нүүр рүү гараараа цохиход гал бутраад л явчих шиг болсон. Тэр миний бие рүү хэд хэдэн удаа цохиод байсан ба би нүүрээ дарж хамгаалаад босч зугтаах гэсэн чинь хувцасны энгэрээс зуурч аваад цамцны зах урагдсан ба мөн бандааш тас татагдаж урагдсан. Түүнд зодуулаад хамрын яс хөндрүүрлээд шажигнаад байдаг болсон. Нүүр ам хөхөрчихсөн, зүрх өвдөөд гэгэлзээд түгшээд унтаж чадахгүй болчихоод байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч М.Са мэдүүлэхдээ: ...дараа нь нөгөө согтуу хүүхэн заалны хаалгыг хүчтэй нүдээд байхаар нь очоод онгойлгоход энэ хоёр намайг зодоод байна гэж хэлэхээр нь би түүнийг зааланд үлдээгээд 2 залуугийн өрөө рүү очиход нэг нь дээшээ, нөгөө нь хажуу тийшээ харсан чигтээ ухаангүй унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/.
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Га мэдүүлэхдээ: ...Н.Н үүрээр 4-5 цагийн үед согтуу байдалтай манайд орж ирсэн. Тэр надад “аниа нь танай хуучин нөхөрт чинь зодуулчихлаа” гэж хэлсэн...” /хх-ийн 16-17-р хуудас/гэх мэдүүлэг.
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Мө мэдүүлэхдээ: ...үүрээр гэгээ орсон байх үед сэрэхэд Г “энэ муу пизда чинь миний бэлэг эрхтэн хазчихлаа, энэ хар даа” гээд бэлэг эрхтнээ харуулсан. Түүний бэлэг эрхтний үзүүр нь аймар хөхрөөд шүдний ором гараад улаан эрээн юм болчихсон харагдсан. Г Нг нэг удаа алгадаад, нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Би хориглоод болиулсан тэгээд нэг шил архи аваад буцаад өрөөндөө ороод ирсэн чинь Н миний унтаж байсан орон дээр хүндээр бие засаад сууж байсан. Тэгсэн Г “чи одоо ямар заваан юм бэ, наана чинь хүн унтаж амардаг ш дээ” гэж хэлээд Нг бас дахин нэг удаа алгадсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/
Шинжээчийн №25 дугаартай дүгнэлтэн дэх “...Нгийн биед тархи доргилт, хамрын нуруу, баруу зүүн нүдний зовхины дотор хэсэг, хэвлий, зүүн гуя, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 27-28-р хуудас/
Шүүгдэгч Т.Гын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 41-р хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 36-40-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буян Ж” зочид буудлын өрөөнд хохирогч Н.Нг “ бэлэг эрхтэн хазлаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Н.Нн биед тархи доргилт, хамрын нуруу, баруу зүүн нүдний зовхины дотор хэсэг, хэвлий, зүүн гуя, хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжээлээгүй, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн зан үйлээ засах сргалтанд хамруулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Т.Г нь өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Урандархан овогт Тогтохын Гыг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Урандархан овогт Тогтохын Гыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Г нь торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ггыг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Г нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ггыг 06 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Т.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж анхааруулсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
9.Т.Гд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ