Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0665

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн соронзон резонанс томографи аппарат ******* дугаар тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М*******ээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: С******* ХХК нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон тус эмнэлэгийн ******* дугаар тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан:

(I) Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Соронзон резонанси томографийн аппарат нийлүүлэгчийг сонгох ЭМЯ/2024/0102047 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/2025 тэмдэглэл/ зөвлөмжийн тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож," ******* ******* *******" ХХК-ийг шалгаруулсан тухай 2025 оны 05-р сарын 29-ний өдрийн ******* дугаар мэдэгдэл, Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/2025 тэмдэглэл/ зөвлөмжийг хүчингүй болгуулах;

(II) "С*******" ХХК-ийг тендер шалгаруултад шалгаруулаагүй талаар мэдэгдсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******/02/01 дугаартай "Мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулж, Улсын 1 дүгээр төв эмнэлэгээс зарласан Улсын 1 дүгээр эмнэлгийн соронзон резоннанст томографи аппарат ******* дугаар тендер шалгаруулалтаар "С*******" ХХК-ийн тендерийг хянан үзэх, үнэлгээ хийхийг Захиалагч болон Үнэлгээний хороонд даалгуулах;

(III) Улсын 1 дүгээр төв эмнэлэг, "******* ******* *******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн УТ2402002264 дугаар "Соронзон резонанси томографын аппарат нийлүүлэх" худалдан авах захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан боловч Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг болон ************** ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн УТ2402002264 дугаар "Соронзон резонанси томографын аппарат нийлүүлэх" гэрээний үүрэг биелүүлэх хугацаа 2025 оны 08 сарын 31-ний өдөр мөн дууссан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын ач холбогдол, нэхэмжлэгчийн эрх сэргэх бодит боломжгүй байдалд хүргэсэн байна.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44, 45 дугаар зүйлд зааснаар Захиалагч нь батлагдсан төсөвт туссан төсөл, арга хэмжээний хүрээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд одоогийн ************** сервис ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, гэрээ нь хууль бус эсэхээс үл хамааран бодитоор хэрэгжсэн, Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээ шаардлага байхгүй болох, эсхүл тоног төхөөрөмж худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болох зэрэг тухайн тендер шалгаруулалтыг дахин хийхгүй байх хуулийн 30.5, 30.6-д заасан урьдчилсан нөхцлийг үүсгэх төдийгүй, гуравдагч этгээд нь аппаратыг нийлүүлэхийн тулд эмнэлгийн аппарат суурилуулах өрөөг засварлах, тоног төхөөрөмжийг суурилуулсны хойно гэрээ илт хууль бус болоход нөгөө засвар, аппаратыг буцаах асуудал нь гуравдагч этгээд болон хариуцагчийн эд хөрөнгөд хохиролтой, тухайн өрөөг чөлөөлснөөр, хууль ёсны дагуу шалгарсан оролцогч аппаратыг нийлүүлэх асуудал үүсэх зэргээр маргааны сөрөг үр дагавар өргөн хүрээнд даамжрах, энэ нь нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй байдалд хүрч байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтэй байх тул холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.

Жич: Цаашид, тендерийг зарласан Захиалагч болон тендерийн Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн, тухайн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаар мэргэжил, мэдлэг, ур чадвартай этгээд нарыг оролцуулан хууль болон тендерийн баримт бичигт дурьдсан шаардлагад нийцэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх, тендерийг хуулийн хүрээнд шударгаар явуулж байхыг хариуцагч нарт анхааруулж өгөхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч С******* ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 352 дугаартай албан бичгээр нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч С******* ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-иас Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн соронзон резонанс томографи аппрат ******* дугаар тендерийн шалгаруулалтын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан (I) Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Соронзон резонанси томографийн аппарат нийлүүлэгчийг сонгох ЭМЯ/2024/0102047 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/2025 тэмдэглэл/ зөвлөмжийн тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож," ******* ******* *******" ХХК-ийг шалгаруулсан тухай 2025 оны 05-р сарын 29-ний өдрийн ******* дугаар мэдэгдэл, Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5/2025 тэмдэглэл/ зөвлөмжийг хүчингүй болгуулах;

"С*******" ХХК-ийг тендер шалгаруултад шалгаруулаагүй талаар мэдэгдсэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******/02/01 дугаартай "Мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулж, Улсын 1 дүгээр төв эмнэлэгээс зарласан Улсын 1 дүгээр эмнэлгийн соронзон резоннанст томографи аппарат ******* дугаар тендер шалгаруулалтаар "С*******" ХХК-ийн тендерийг хянан үзэх, үнэлгээ хийхийг Захиалагч болон Үнэлгээний хороонд даалгуулах;

Улсын 1 дүгээр төв эмнэлэг, "******* ******* *******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн УТ2402002264 дугаар "Соронзон резонанси томографын аппарат нийлүүлэх" худалдан авах захиргааны гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР