Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 303/ШШ2025/00451

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **********************

Хариуцагч: *******************************т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хохиролд 159,263,390 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *************** нь хариуцагч***************холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хохиролд 159,263,390 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

************************* би Баянхонгор аймгийн Б*****************************байрлах Э.С*****************өмчлөлийн 101.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох агуулахыг бичил бизнесээ явуулахаар 2022 оны 5 дугаар сараас эхлэн түрээсэлж байгаад уг эд хөрөнгөөс 53.76 м.кв талбай бүхий агуулахыг өмчлөгч* тус тус тавьсан саналын да************************гуу худалдан авахаар болж 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******************Зээлээр худалдах худалдан авах гэрээ-г байгуулж эрхийн улсын бүртгэлийн***********************дугаарт бүртгэлтэй 101.49 м/кв талбайгаас 53.76 м/кв талбайг хэсэгчлэн 1 м/кв нь 2.000.000 төгрөгөөр тооцон, нийт 107.250.000 төгрөгөөр худалдаж авсан ба************** хүсэлтээр татвар бага төлөх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд 37.632.000 төгрөг гэж тусгасан.

Уг зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэж Хасбанктай /орон нутаг дахь салбар/ зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 150.000.000 төгрөгийн зээл авсан ба уг зээлийн мөнгөнөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 85.800.000 төгрөгийг ******************* харилцах дансанд, 21.450.000 төгрөгийг бэлнээр өөрт нь хүлээлгэн өгсөн ба хөрөнгө худалдаж авсны үнэд 107.250.000 төгрөгийг орон нутаг дахь ************** салбараас авч зээлээр төлж бодит хохирол хүлээсэн.

Би Э.********************** өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлээр төлбөрийг бүрэн төлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж ******************* зээлийн барьцаанд тавьсан ба банканд зээл, зээлийг хүүг төлж байсан. Худалдаж авсан агуулахын байрандаа бичил бизнесээ явуулж байсан юм.

Гэтэл Э******************* надад ...Улсын 2 дугаар цэцэрлэгийн байр шинээр баригдахаар болоод үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул манай энэ байрыг түрээслэхээр болсон, анги танхим нь хүрэлцэхгүй байгаа учраас танай худалдаж авсан хэсгийг бас анги танхим болгож ашиглаж түрээслэх хүсэлтэй байгаа юм, чи байраа суллаад өгчих, 2022 оны 10 дугаар сараас эхлээд түрээсийн мөнгө өгье... гэдэг саналыг тавьсан.

Тухайн үед би **************** тавьсан саналыг зөвшөөрч нэг сарын 1.000.000 төгрөгөөр түрээсийн төлбөр тооцохоор тохиролцож 2022 оны 08-р сарын эхээр агуулахын байраа суллаж өгсөн ба өнөөдрийг хүртэл миний зээлээр худалдаж авсан агуулахад ************* цэцэрлэгийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа боловч надад сар бүр төлөх ёстой түрээсийн төлбөрөө төлөхгүй иргэн намайг хохироож байна.

Би 2022 оны 12-р сард *************уулзаж түрээсийн төлбөр шаарахад ... он гаргаад өгье... гэсэн боловч төлбөр төлөөгүй. 2023 оны 03-р сард очиж уулзахад мөн л янз бүрийн шалтаг, шалтгаан тоочиж улмаар бидний хооронд маргаан үүссэн. Энэ үед Э**************************************нь*байгууллагад их хэмжээний өр төлбөртэй байгаагаа хэлж 4-р сараас эхлээд нөхөөд төлье... гэж гуйсныг миний хувьд мөн л ойлгож төлөх байх гэж бодож хүлээсэн.

Гэвч намайг хуурч худлаа ярьсаар байсан тул 2023 оны 06-р сард дахин очиж уулзахад ...10 сараас яг нөхөөд өгнө... гэж аргалаад л өнгөрсөн. 2023 оны 10-р сар болоход түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж дахин очиж уулзахад Зээл хөөцөлдөж байгаа бөөнөөр нь хийе... гэсэн боловч бас л хууран мэхэлсэн. Иймэрхүү байдлаар ***************** нь надад агуулах худалдах сонирхолгүй байсан нь илэрхий болсон ба ямар нэгэн түрээсийн төлбөр төлөхгүй юм байна гэж би ойлгосон. Өөрөөр хэлбэл, анхнаасаа намайг хууран мэхэлж дүр үзүүлэн гэрээ байгуулсан гэдгийг ойлгосон.

... ************** анхнаасаа ***************************** нийлж бидэнд худал хэлж гэрээ байгуулсан идэвхтэй үйлдэл болон бүтэн 2 жилийн хугацаанд биднийг хохироож, өөрсдийн зээлээр худалдан авсан талбайгаа эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүргэж эцэст нь гэрээнээсээ татгалзсан агуулгатай санал гаргасан нь уг гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хангалттай үндэслэл болж байгаа төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор Хасбанктай байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №*****************тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний дагуу 2022 оны 07-р сараас 2023 оны 08 сарыг дуустал 13 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн нийт 22.308.000 төгрөгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн буруутай этгээдээс учруулсан хохирол гэж үзэж түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна.

Агуулахыг зээлээр худалдаж авснаас хойш бидний хооронд Иргэний хуульд заасанчлан бичгээр түрээсийн гэрээ байгуулагдаагүй ч ********************** нь 2022 оны 10 дугаар сараас хойш миний өмчлөлд бүртгэлтэй байсан агуулахын талбайг дур мэдэн эзэмшиж ашиглан бусдад түрээслүүлж давхар ашиг орлого олж байгаа тул 2022 оны 10-р сараас 2024 оны 10-р сарыг дуустал 24 сарын хугацаанд миний өмчлөлийн талбайг эзэмшиж ашигласны төлбөрийг нэг сарын 1.000.000 төгрөгөөр тооцож нийт 24.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна.

************************ намайг хууран мэхэлсэн үйлдлийн улмаас *********************** 2022.06.30-нд байгуулсан №1210037826 тоот Зээлийн гэрээний дүн 150.000.000 төгрөгийн банкны 1 хувийн шимтгэл 1.500.000 төгрөг, уг зээлийн эргэн төлөлтөд 13 сарын хугацаанд төлсөн зээлийн хүү 22.308.000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 752.640 төгрөг, 1 жилийн дараа ********************* өгсөн барьцаагүй 30.000.000 төгрөгийн 1 хувийн шимтгэл 300.000 төгрөг, 30.000.000 төгрөгийн зээлийн 6 сарын хүү 3.152.750 төгрөгийн бодит хохирол хүлээсэн.

Иймд хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, хохирол 159,263.390 төгрөг гаргуулж өгнө үү”. гэжээ.

2. Хариуцагч ******************* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

*****************нь хариуцагч **************** миний өмчлөлийн 101.49 мкв талбайгаас 53.76 м.кв талбайг хэсэгчлэн 107,250,000 төгрөгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ****************нэр дээр гарсан түүний өмчлөлийн эд хөрөнгө болсон, би мөнгийг бүрэн хүлээн авсан энэ дээр маргах зүйл байхгүй. Уг байрыг би ашигладаггүй нэгэнт ******************* өмчлөлд очсон учир хүний хөрөнгийг би эзэмшдэггүй болно. Бидний хооронд байгуулагдсан гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ болно. Миний хувьд хууран мэхэлсэн зүйл байхгүй. ************** өмчлөлийн байрыг түрээсэл давхар ашиг олсон зүйл байхгүй, бид хоёрын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй 24,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч миний бие уг ***************************өмчлөлийн байрны ашиглалтын зардлыг одоо ч төлсөөр яваа учир нь миний хөрөнгөтэй бүх зүйл нь холбоотой болохоор би салгаж төлөх боломжгүй байдаг. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд ***************худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авах боломжгүй хэрэв ийм зүйл болох байсан бол би анхнаасаа зарахгүй байх байсан.гэжээ.

            3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ********************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн ******************************** албан бичгүүд, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0618 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний хуулбар, ********************************дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, **************************** дугаартай дансны хуулга, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *********************** дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, зээлийн мэдээллийн хуудас, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №************************дугаартай барьцааны гэрээ, ********************* болон ***************** нарын **********************-ийн дансны хуулгууд, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШЗ2024/02428 болон 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрий******************н * шүүгчийн захирамжийн хуулбарууд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн*******************дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг, хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг тус тус баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

            4. Шүүхээс зохигчийн хүсэлтээр ******************-ийн Баянхонгор аймаг дахь салбарын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 32 дугаар албан бичгээр ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № ********************** дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № *гаартай ипотеки********************йн гэрээний хуулбар, түүний хавсралт, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн № ****************дугаартай барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эрх/-ний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн бизнес кредит картын гэрээний хуулбар, зээлийн шийдвэрийн хуулбар, зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн **************** дугаартай салбар зээлийн хорооны хурлын тогтоолын хуулбар, кредит карт эзэмших хүсэлтийн хуулбар, *************** дансны хуулгууд, *************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн цахим лавлагааны хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 1*******************дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №********************* дугаартай барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эрх/-ний хуулбар,2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн салбар зээлийн хорооны хурлын тогтоолын хуулбар, зээлийн гэрээний хувийн хэргийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № *****************дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар, түүний нэмэлт өөрчлөлтийн хуулбарууд, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № ****************** № ******************* ипотекийн гэрээний хуулбарууд, түүний хавсралтууд, зээлийн мэдээллийн хуудасны хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № *******************дугаартай зээлийн гэрээний хуулбар, түүний нэмэлт, өөрчлөлтийн хуулбарууд, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № *********************** дугаартай зээлийн гэрээний хуулбар, 000926699 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 0618 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн цахим лавлагааны хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 5/4729 дугаартай албан бичиг, Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01/581 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/885 дугаар албан бичгээр ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан ************************өргөдлийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны болон 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбарууд, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаар албан бичгээр ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/01 дугаартай түрээсийн гэрээний хуулбар, ******************** 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 499 дүгээр албан бичгээр ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн цахим лавлагааны хуулба*****************р, ********** дугаартай дансны хуулгууд, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/1135 дугаар албан бичгээр ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 21-ний болон 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбарууд, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбарууд зэргийг бүрдүүлсэн болно.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд зэргийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч******************* нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт **************** шилжүүлсэн 107,250,000 төгрөг, жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 08 сарыг дуустал 13 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 22.308.000 төгрөг, агуулах түрээслэсэн 24 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, зээлийн 150,000,000 төгрөгийн банкны 1 хувийн шимтгэл 1,500,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 752,640 төгрөг, Хас банкнаас өгсөн барьцаагүй 30.000.000 төгрөгийн 1 хувийн шимтгэл 300.000 төгрөг, 30.000.000 төгрөгийн зээлийн 6 сарын хүү 3,152,750 төгрөг, нийт хохирлын 159,263,390 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

Хариуцагч ************** нь ****************байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр, тус гэрээг байгуулахад нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй, бидний хооронд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ. 

Нэг. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******************, хариуцагч ************* нар нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагч Э.Сүхбаатар нь Баянхонгор аймаг, *************************101.49 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөнөөс 53,76 мкв талбай бүхий хэсгийг нь нэхэмжлэгч***************** шилжүүлсэн, нэхэмжлэгч ************************нь үнийн 107,250,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй болно. /1 дүгээр хх-ийн 1-3 дугаар тал, 85 дугаар тал/

Харин зохигч нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г” бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байх бөгөөд уг зээлээр худалдах худалдан авах хэлцэл нь хуульд заасан хүчин төгөлдөр эсэхийг тогтоох нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгч *********************** хариуцагч ********************нар нь 53,76 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар хэлцэл хийжээ.

Уг хэлцлээр Баянхонгор аймаг, **********************байрлах 101.49 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс 53,76 мкв талбай бүхий хэсгийг нь 107,250,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон байна.

Гэвч хэлцлээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г” бичгээр байгуулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэгч **************** нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагч ********************* нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл хэмээн маргажээ.

Иргэний эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэл нь анхандаа хүчин төгөлдөр байж болох шинжтэй боловч шүүхэд нэхэмжлэл гарган хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаж болдог онцлог байдаг.

Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэл нь уг гэрээг анхнаас нь үгүйсгэх хүсэл зориг байна. Энэ нь эрх зүйн хувьд анхнаасаа байгуулагдах ёсгүй байсан буюу хууль зүйн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд тодорхойлсон хүчин төгөлдөр бус байх хэлцлийн ойлголт юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсноос үл хамааран шүүх хүсэл зоригийн зарчмын дагуу агуулгыг нь тодорхойлох байдлаар дүгнэлт хийнэ.

Шүүх нэхэмжлэгчийн энэхүү хүсэл зоригийн агуулгын дагуу авч үзэхэд маргаан бүхий 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь тус тус хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ,

 “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Тухайлбал, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай иргэн өөрийн эд хөрөнгийг төрөл садандаа бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор хэлцэл хийх г.м,

 “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог бол хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг ойлгохоор тус тус зохицуулсан байна.

Хариуцагч******************************* нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хас банк ХХК-тай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг байгуулан, 74,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай төлөхөөр тохиролцож, барьцааны гэрээгээр Баянхонгор аймаг, ******************************** байрлах 1,174 мкв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгүүдийг барьцаалсан, мөн дээрх гэрээнүүдэд удаа дараа нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан болох нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №****************дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар, түүний нэмэлт өөрчлөлтийн хуулбарууд, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №********************дугаартай ипотекийн гэрээний хуулбарууд, түүний хавсралтууд, зээлийн мэдээллийн хуудасны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн цахим лавлагаа зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 188-215, 244 дүгээр тал/,

Улмаар тус хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн газарт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээнд оруулсан өөрчлөлтийг, 2022 оны 6 дугаар сарын 17-ны эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл, өөрчлөлтийг, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр барьцааны гэрээг  дуусгавар болгосон байдлыг тус тус тэмдэглүүлжээ. / 1 дүгээр хх-ийн 244 дүгээр тал/

Өөрөөр хэлбэл хариуцагч *********************** нь Баянхонгор аймаг, ***********************байрлах 101.49 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд нэхэмжлэгч *****************хэсэгчлэн худалдахаар хэлцэл хийсэн нь хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн зохигчийн хооронд хийгдсэн хэлцлээр Баянхонгор аймаг,********************байрлах 101.49 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс 53,76 мкв талбай бүхий хэсгийг худалдах худалдан авахаар тохиролцсон талаар маргаагүй боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч бодитоор эзэмшиж, ашиглаагүй, хариуцагч шилжүүлээгүй, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс ************* ************** олгосон зээлийн төгрөгөөс хариуцагч *************** зээлийн 107,250,000 төгрөгийг төлж, ***************нь зээлээ хаасан тул барьцааг чөлөөлсөн гэж тайлбарладаг зэргээс үзвэл хариуцагч************ нь тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл сонирхолгүй, гагцхүү өөрийн **************дахь тус хөрөнгийг барьцаалсан зээлийг төлж барагдуулахаар хэлцэл хийсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн зохигч нь Баянхонгор аймаг,***************************101.49 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөнөөс 53,76 мкв талбай бүхий хэсгийг нь 107,250,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан талаар талууд маргадаггүй, уг 107,520,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх гэрээг ************иас нотлох баримтаар ирүүлсэн боловч уг гэрээний үнийг 37,632,000 төгрөгөөр тохиролцсон гэх гэрээг нэхэмжлэгч нотлох баримтаар ирүүлсэн, дээрх байдлаа нэхэмжлэгч Б.Гүрдорж нь татвар бага төлөх зорилгоор үнийг багаар тусгасан өөр гэрээ хийсэн гэж тайлбарласан нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч ***********, хариуцагч **************** хооронд хийгдсэн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт ********************** шилжүүлсэн 107,250,000 төгрөг, Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 08 сарыг дуустал 13 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 22.308.000 төгрөг, зээлийн 150,000,000 төгрөгийн банкны 1 хувийн шимтгэл 1,500,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 752,640 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудын тухайд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” 56 дугаар зүйлийн 56.6-т “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч *************, хариуцагч ******************* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г” хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх тул хариуцагч ******************* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд төлсөн 107,250,000 төгрөгийг нэхэмжлэгч **************** буцаан төлөх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Б******************* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан Баянхонгор аймаг, ************************** байрлах 53,76 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Хас банк ХК-д барьцаалан жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг байгуулан 150,000,000 төгрөгийн зээл авсаны 1 хувийн шимтгэл 1,500,000 төгрөг ****************д төлж, мөн тус үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн татварт 752,640 төгрөг төлж, улмаар 2022 оны 07 дугаар сараас 2023 оны 08 сарыг дуустал 13 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 22.308.000 төгрөг төлж тус тус хохирсон байх тул тус хохирлуудыг хариуцагч ********************* гаргуулан нэхэмжлэгч ****************** олгох нь зүйтэй байна.

Гурав. Агуулах түрээслэсэн 24 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, *****************өгсөн барьцаагүй 30.000.000 төгрөгийн 1 хувийн шимтгэл 300.000 төгрөг, 30.000.000 төгрөгийн зээлийн 6 сарын хүү 3.152.750 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудын тухайд:

Нэхэмжлэгч ************** нь Баянхонгор аймаг, ***********************101.49 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөнөөс 53,76 мкв талбай үл хөдлөх эд хөрөнгийг  бодитоор өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн аваагүй бөгөөд нэхэмжлэгч *************** нь хариуцагч **************тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон гэж шүүхэд тайлбарласан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж заажээ.

Хариуцагч *************** нь тус маргаан бүхий Баянхонгор аймаг, ********************** 101.49 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгт түрээслэн түрээсийн гэрээ байгуулж, төлбөр тооцоо авч байсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Гүрдорж нь миний өмчлөлийн хэсгийг хамтад нь түрээслэж байсан талаар тайлбарладаг ч зохигчийн хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч *****************нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр *****************тай бизнес кредит картын гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит захиалан авч ашигласан нь зохигчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамааралгүй гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч************** агуулах түрээслэсэн 24 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, *********************өгсөн барьцаагүй 30.000.000 төгрөгийн 1 хувийн шимтгэл 300.000 төгрөг, 30.000.000 төгрөгийн зээлийн 6 сарын хүү 3.152.750 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч  **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 954,267 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***************** 817,003 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч *************** олгох нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ********************, хариуцагч************** нарын байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “зээлээр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г” хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******************** зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн 107,250,000 төгрөг, 13 сарын хугацаанд төлсөн зээлийн хүүгийн төлбөрийн 22.308.000 төгрөг, банкны 1 хувийн шимтгэл 1,500,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн татварт төлсөн 752,640 төгрөг, нийт 131,810,640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***************** олгож, нэхэмжлэлийн шаардлагаас агуулах түрээслэсэн 24 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, банкны 1 хувийн шимтгэл 300.000 төгрөг, зээлийн хүү 3.152.750 төгрөг, нийт 27,452,750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч  **************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 954,267 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************** 817,003 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч *************** олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА